x

Голомт банк “OneSky” хүүхдийн байгууллагыг дэмжиж ажиллана

Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг бага насны хүүхдүүдийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

“Хүүхэд бүрийн төлөө” уриатай OneSky байгууллага Вьетнам, Хятад, Хонконг зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулснаар “Гэр бүлийн төв”-ийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдээ ойлгон хүмүүжүүлэх, суралцах боломжуудыг нь нээхэд туслах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухаанд суурилан боловсруулсан хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, хоол тэжээл, орчны аюулгүй байдлын талаарх “Гэр бүлийг чадавхжуулах” цогц сургалт хөтөлбөрүүдийг нэн ялангуяа алслагдсан дүүргийн хүүхдүүд, гэр бүл, эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулдаг олон улсын байгууллага юм. Ийнхүү Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 3000 гаруй бяцхан хүүхэд, 1551 эцэг эх, асран хамгаалагч, сувилал болон цэцэрлэгийн багш нарт сургалт орж, цар хүрээгээ тэлээд буй.  

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох, хөгжих тэгш эрхтэй. Голомт банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бөгөөд “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны түнш байгууллагаар, мөн Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон”-д хамт олноороо нэгдэн хандив өгөх зэргээр олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч, дэмжин ажилладаг. Харин энэ удаад Голомт банк хүүхдийн төлөөх сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн олон улсын байгууллагуудтай хамтран дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг дуулгахад таатай байна. Бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хүүхэд бүрийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой.

OneSky ТББ-ын тухай:

OneSky байгууллага нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсан. Хүүхэд бүрийн нуугдмал авьяас, ур чадварыг нь нээн хөгжүүлэх, чанартай асаргаа халамж үзүүлэх, боловсрол олгох сургалтуудыг эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй явуулдаг 25 жилийн туршлагатай ашгийн бус байгууллага юм. Байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.onesky.org/ холбоосоор зочлоорой.

Хүүхэд бүр аз жаргалтай байг!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 3 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 14 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 16 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 21 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 22 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 1 цаг 49 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 1 цаг 51 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 52 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 1 цаг 54 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 2 цаг 41 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 45 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 3 цаг 26 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 3 цаг 30 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 3 цаг 33 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 3 цаг 38 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 3 цаг 39 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 3 цаг 43 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 3 цаг 51 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 4 цаг 39 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top