x

УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оноос 39.4 хувиар өсчээ

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үзүүлэлт эрс сайжирч, 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна.

УБТЗ 2023 оны эхний 10 сарын байдлаар 26.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар илүү байна. Тодруулбал, экспортын 9.4 сая тонн, импортын 3.0 сая тонн, орон нутгийн 10.1 сая тонн, дамжин өнгөрөх 4.2 сая тонн  ачаа тээвэрлэжээ.

Үүн дотроос экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар илүү байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67.1 хувиар илүү байгаа нь УБТЗ Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа байр сууриа улам бэхжүүлж байгааг харуулж байна.

УБТЗ-ын тээврийн хэмжээ ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын зүгээс экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гол үндсэн нөхцөл болох хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хөрш орнуудынхаа төмөр замын дарга нартай энэ асуудлаар шаргуу ярьж ойлголцолд хүрч чадсаны үр дүнд энэ оны 2 дугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушкийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. УБТЗ-ын зүгээс хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг болох боомтын сэргэлтийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж дүгнэж болно.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 39 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 46 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 56 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 19 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 25 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 52 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 51 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 14 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 21 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top