x

Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шилдэг 100 оюутныг тодруулан зарлалаа. Тэтгэлэгт шалгарсан шилдгийн шилдэг оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа энэ оны 10-р сарын 27-ны өдөр болсон юм. 

19 дэх жилдээ хэрэгжиж буй тус тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 4 үе шаттайгаар явагдаж, МУИС, СЭЗИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, ДХИС, СУИС, ХУИС, Отгонтэнгэр, Мандах, Их засаг, Сити, Шихихутуг зэрэг дотоодын их, дээд сургуулиудын 650 гаруй оюутан материалаа ирүүлж өрсөлдсөнөөс 2023 оны шилдэг 100 оюутан ийнхүү шалгараад байна. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн мөнгөн тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага, цагийн ажил хийх, “G-Student” клубийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмд чиглэсэн ажлууд хийх, хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих, цаашлаад ажил мэргэжлийн карьераа Голомт банкнаас эхлүүлэх зэрэг олон боломжууд нээгддэг давуу талтай.

Голомт банк 2003 онд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг бизнесийн байгууллагууд дундаас анхлан санаачилж, уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн 19 жилийн хугацаанд 50 гаруй их, дээд сургуулийн нийт 1700 оюутанд хоёр тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын сурах хүсэл эрмэлзлийг тууштай дэмжих, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулах, эх орныхоо ирээдүйд үнэ цэнтэй иргэд, чадварлаг мэргэжилтнүүд болон төлөвшихөд нь хувь нэмрээ оруулахыг зорьдог билээ.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ирээдүйг бүтээх их үйлсийн эзэд, шилдэг оюутнууддаа амжилт хүсье.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 58 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 54 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top