x

БНСУ, Монгол Улс хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын илгээлтийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан оролцогчдод уншиж, танилцуулав.

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтын дипломат харилцаа 1990 оны 3 дугаар сарын 26-аас эхэлсэн бөгөөд 1990 онд 2.7 сая ам.доллар орчим байсан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын дүн 2022 оны эцсийн байдлаар 464 сая ам.доллар болж нэмэгдээд байна. Үүгээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж буйг оролцогчид онцлов.  

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломж”, БНСУ, “Монгол Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломж”, “Хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүмүүн капиталын хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаа”-ны өргөн боломжуудын талаар судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хурлын үеэр БНСУ-ын зүгээс газрын ховор элемент, хүлэмжийн хийг бууруулах, технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал, санаачилгыг дэвшүүлэв.

Үүнээс өмнө Монголбанкнаас санаачлан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулж байсан юм.

Дээрх Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд судлаачдын байр суурь, санал зөвлөмжүүдийг сонсох, улмаар цаашдын төрийн бодлогод тусгахад хувь нэмэр оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 13 цаг 43 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 13 цаг 50 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 13 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 14 цаг 23 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 29 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 14 цаг 56 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 15 цаг 55 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 16 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 16 цаг 25 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 16 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top