x

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна.

Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа.

Энэ жилээс УИХ жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор Монголбанк ч мөн адил энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар үг хэлэв. Мөн Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Ирэх оны Төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгалаа.

Мөн инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний бодлоготой нийцтэйгээр Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг ч тусгав.

Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймд Төв банкны зүгээс дээрх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж буй юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед өөр бусад сул чөлөөтэй эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах зэрэг санал зөвлөмж хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллага долоо хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлыг мэдээллээ 41 мин Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ 42 мин Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ 44 мин Blue Origin компани 92 хүнийг сансарт аялуулжээ 46 мин Гүйлтийн цанын өртөөчилсөн аялал Алтанбулаг боомтоос гараанд гарлаа 46 мин УИХ-ын гишүүд Хорват улсад ажлын айлчлал хийлээ 48 мин Монголын тамирчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ 49 мин Нийслэлийн 5000 айлыг хийн халаалтад шилжүүлэх ажлын явц 71.5 хувьтай байна 52 мин Төрийн үйлчилгээний E-Business аппликейшн хэрэглээнд нэвтэрлээ 56 мин Аялал жуулчлалын салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа 57 мин Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол 2 цаг 22 мин Энэ сарын тэтгэмж, халамжийн хуваарийг танилцууллаа 2 цаг 29 мин Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах ёслолоо хийлээ 2 цаг 31 мин Япон, Их Британи хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов 2 цаг 31 мин Монголын бөхчүүд Иван Ярыгины тэмцээнээс 10 медаль хүртлээ 2 цаг 33 мин Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 2 цаг 34 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 мянга давлаа 2 цаг 34 мин Нөөцийн махыг 386 цэгээр худалдаалж, өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2 цаг 36 мин Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд О.Пүрэвдэлгэр түрүүлэв 2 цаг 37 мин Нийслэлд долоо хоногт гал түймрийн 39 дуудлага бүртгэгдэж, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав 2 цаг 38 мин
iИх уншсан
"Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top