x

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2023.09.25) “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж байгаа. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэтийн хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан байна.

Банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт энэ удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл болсон байна. Тухайлбал, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасны Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Мөн инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засгийн болон институтийн суурь хүчин зүйлс болох Төв банкны хараат бус байдал болон төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл болон урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 13 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 20 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 30 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 53 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 26 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 25 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 49 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 55 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top