x

Дэлхийн II дайны ялалтад зориулсан Олон улсын түүхийн форум боллоо

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн үйл явдалд зориулсан хэд хэдэн цуврал арга хэмжээ энэ 2023 оны есдүгээр сард Монголд болон Орост зохион байгуулагдлаа.

Монголтой хил залгаа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын төв Чита хотод энэ түүхэн үйл явдалд зориулсан олон улсын түүхийн форум есдүгээр сарын 19-нд боллоо. Форумд Монгол, Орос, Хятадын түүхчид, эрдэмтэд оролцжээ. Форумын гол зорилго нь дэлхийн хоёрдугаар дайны талаарх болон Халхын голын байлдааны түүхэн үнэнийг хадгалан авч үлдэх байлаа.

Дорнод аймгийн Чойбалсанд төвтэй Монгол-Оросын хамтын ажиллагааг дэмжих “Баянтүмэн” нийгэмлэгийн тэргүүн Г.Цолмон “Манай хоёр улс хамтдаа хөдөлмөрлөж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй хөгжүүлэх ёстой” хэмээн форумын үеэр онцолсон. Хамтран ажиллахын зэрэгцээ өсч буй залуу үеийнхэнд өнгөрсөн түүхийн үнэнийг ярьж өгөх хэрэгтэй хэмээн тэр хэллээ.

Дэлхийн фашизмын эсрэг дайнд Монгол Улс холбоотны үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ. Энэ түүхэн үнэнийг Чита хотын Захирагч Евгений Ярилов Монголд ажиллах үеэрээ мөн нотолсон. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тохиолдуулан Чита хотын Захирагч Евгений Ярилов есдүгээр сарын 2-3-нд Чойбалсан хотод ажлын айлчлал хийсэн юм. Монголын Чойбалсан, Оросын Чита бол ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 30 жил болж байгаа хотууд. Чита хотын иргэдийн өмнөөс дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхт ойн өдрийн мэндийг тэрбээр Чойбалсан хотын иргэдэд дамжууллаа. Энэ онд Чита хот үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

Чойбалсан хотод айлчлах үеэрээ Ярилов жанжин Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, Халхын голд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

“1939 онд Халхын голд Японы милитаристуудын эсрэг тулалдахад Чойбалсан хот их үүрэг гүйцэтгэсэн. Халх голын байлдаан нь дэлхийн хоёрдугаар дайны угтвар байсан. Халхын гол дахь ялалт нь Монголыг эзэлж, Гитлерын гол холбоотны хувиар Зөвлөлт Холбоот Улс руу дайрах түшиц газар болгох гэсэн милитарист Японы төлөвлөгөөг тасалдуулсан юм” хэмээн Евгений Ярилов Чойбалсан хотод хэлсэн үгэндээ онцолсон.

Айлчлалынхаа төгсгөлд Ярилов Монголын найзууддаа уран зураг, хоёр хотын найрамдалт харилцааны 30 жилийн ойд зориулан бүтээсэн дурсгалын медалийг бэлэглэлээ.

Мөн энэ үеэр Түүхийн дурсгалыг харилцан хамгаалах баримт бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг хүчин төгөлдөр болсноор хоёр тал түүх, соёлын дурсгалыг сэргээх, засварлах ажилд харилцан бие биедээ тусалж, түүхийн өвийг хайрлах, хамгаалах, ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, хоёр орны иргэдэд эх орон, их түүхээ хамгаалах ухамсрыг бий болгоход чиглэсэн танин мэдэхүйн, сургалтын, спортын арга хэмжээнүүдийг зохиох юм.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 15 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 15 цаг 22 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 15 цаг 32 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 15 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 16 цаг 28 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 17 цаг 51 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 цаг 57 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 18 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top