x

Ерөнхий сайдыг ШЕЗ, Ерөнхий шүүгчийг ҮХЦ унагах уу?

Бараг хагас жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлаар хуралдсан нь шуугиан тарьж байв. Тус зөвлөлийн зарим гишүүний санаачилгаар 2023 оны дөрөвдүгээр сард “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байдаг.

Түүндээ “Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэсэн.

Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог.

Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэсэн.

Дөрөвдүгээрт, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын Дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” хэмээсэн байдаг.

Гэвч тухайн үед тогтоол нь албажиж чадаагүй юм. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн зургаа нь дэмжсэн. Гурав нь эсрэг байр суурьтай байжээ. Ингээд тогтоолын төсөл унасан. Харин энэ сэдэв хоёр долоо хоногийн өмнөөс дахин сэдэрлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг дахин хэлэлцэж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болсон уг үйл явдал нийтэд мэдээлэгдсэний дараа тус зөвлөлөөс “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-ны УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Шүүх шударга биш байна гэж хэлсэн гэх агуулгаар намайг огцруулах санал хураалт хүртэл явуулсан байна. Үүнээс харахад авлигатай тэмцэх тэмцэл маш хялбар биш гэдэг нь харагдаж байна. Шүүхээс шаардахгүйгээр дохиогоор харьцдаг болох юм уу. Үүнийг сэтлэх ёстой. Ингэж байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ”, мөн УИХ-ын зарим гишүүнд “Шүүх намайг хэлэлцэж байхын оронд энэ авлигач шүүгчидтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж шийдвэр гаргаад байхаар авлига, албан тушаалын том хэргүүд яаж шийдэгдэх юм бэ. Ийм учраас л би “Шүүхийг нүд цавчилгүй хар” гээд байгаа юм” гэсэн байна.

Наадмын өмнөхөн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Түүнчлэн сүүлийн хэд хоногийн турш орон нутагт ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, шударга ёсны талаар ярих бүртээ “Шулуухан хэлэхэд авлигын хэргүүд шүүх дээр л гацаж байна” гэсэн тайлбарыг өгч байна. Харин иргэд энэ асуудлаар түүнийг дэмжиж байгаа нь илтэд анзаарагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж магадгүй гэх мэдээлэл тараад байна.

Д.Ганзоригийн тухайд томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн Цэц дээр хэд хэдэн асуудлаар очсон. Ялангуяа өнгөрсөн 2022 онд түүнд нэлээд хатуурхсан. Тухайлбал, иргэн Т-гийн “Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүн таслах ажиллагаанд оролцох эрхгүй захиргааны ажилтныг шүүн таслах ажилд оролцуулсан буюу шүүхээс гадуур шүүх байгуулсан нь хууль зөрчсөн”, мөн АН-ын гишүүн М-ийн “Ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргын бүртгэлийг будилаантуулсан”, Иргэн Б-гийн “Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулах” зэрэг хэд хэдэн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Гэхдээ бараг бүгдээрээ “Д.Ганзориг Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтээр дууссан. Тэгэхээр одоо ямар асуудлаар Д.Ганзоригийг “шүүх” гэж буй нь тодорхойгүй байна.

Юутай ч ингэж засаг, шүүх хоёрын толхилцоон намрын улс төрийн нанчилдааны нэг хэсэг болж үргэлжлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэж магадгүй нь ээ.

Ө.Бааст /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 41 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 45 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 46 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 47 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 48 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 45 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 47 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 48 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 50 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 52 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 53 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 57 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 9 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 9 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 10 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 12 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 14 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top