x

Лу.Гантөмөр АН-ын дарга биш, менежер боллоо

Товлосон цагаасаа гурван цагаар хоцорч эхэлсэн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ намын дарга Л.Гантөмөр “АН яагаад ийм байдалд хүрэв? Ард түмэн яагаад АН-д итгэл үзүүлэхгүй байна вэ?” гэдэг шалтгааныг олж тогтоохоор бид өнгөрсөн 6-7 сар судалгаа хийлээ. Ард түмэн АН-д итгэхгүй байгаа шалтгаан нь өнөөдөр бидний хурлаа эхэлж чадахгүй байгаатай холбоотой. Эхэлж чадахгүй байгаа шалтгаан нь бидний “эго”-той холбоотой. Би л биш бол хэн ч биш гэдэг бидний эго... АН ялагдчихвал яана, АН-д ирээдүй байхгүй бол яана гэдэг айдас, үл итгэл бидний “эго”-г тэжээж байна. АН-ын ҮБХ-ны хурал цагтаа эхэлдэг болсон цагт түмэн бидэнд итгэдэг болно” гэж хэлсэн.

Нанчилдаангүй найрыг найранд тооцохгүй гэдэг шиг АН-ынхан хуралдахаар хэрүүл, хэлцэл хоёр нь уралдаж явдаг нь жам. МАН-ын хурал болохоор хөлдөө пүрштэй юм шиг намс намс алхаж, нахис нахис мэндэлсэн хөх гонжоом, улаан зангиатай, ижилдүү хүмүүс цуглаж, алга нижигнүүлээд ташдаг бол АН хуралдахаар нэгнийхээ хамраас цус гаргахаас сийхгүй омогтой, шазруун нөхөд цугладаг. АН-ын даргын хэлснээр “хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө бүтээгээд, амьдралаа босгоод ирсэн, өөр өөрийн гэсэн араншинтай, “эго”-той, эрх чөлөөтэй нөхдийн хувьд бараг л зүй тогтол болчихсон. Харин хөндлөнгөөс харж байгаа хүмүүс, олон нийтийн хувьд “Ардчиллын залуус” гэж хардаг цаг хэдийн өнгөрч. АН-ыг илүү буурьтай, тулхтай улс төрийн хүчин байгаасай гэж хүсч, хүлээж байгаа нь олонхи.

Өчигдөр болсон ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар:

Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах,

Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах,

Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах,

Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах зэрэг бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэнээс гадна олон нийтийн хувьд хамгийн их анхаарал тавьж, хүлээж байсан зарим томилгоог хийв.

Тодруулбал, Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарын 15 хүнийг томилов.

Дэд дарга нарын олонхи нь 70-аад оныхон, 60-аад оныхноос Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, П.Батчимэг болон Тэргүүн дэд дарга С.Баярцогт...

Намын дарга санал болгож, ҮБХ-ны гишүүдийг олонхийн саналаар баталсан энэ удаагийн томилгоог хэвлэл мэдээллийнхэн “фракциудыг төлөөллийг хангасан, эв нэгдлийг эрхэмлэсэн томилгоо болов” хэмээн онцолсон байна.

Тооны олонд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл “Женко” талаас түлхүү орсон харагдаж магадгүй. Тэгэхээр “Женко” халаасныхаа намуудын нэгийг аваад тусдаа сонгуульд орж магадгүй тухай яриа нэг хэсэгтээ намжих байх. Ордог байлаа ч энд байгаа нөхөд лав дагаж гарахгүй гэсэн үг. Товчхондоо, фракциудаараа хуваагдаад, замын хоёр талд гарч зогсоод чулуу шидэлцдэг байдал цаашид үргэлжлэхгүй байх гэсэн найдлага олон хүнийг тэжээж байна. Ядаж л хэрэлдэж, хэлэлцдэг байлаа гэхэд нам дотроо, удирдлагын түвшиндээ асуудлаа шийдээд, нэг малгай дор явах гэж үзнэ.

Дээр нь Улс төрийн зөвлөлийн (өмнө нь Гүйцэтгэх зөвлөл нэртэй байсан) гишүүдийг 22 биш, 50-60 хүргэх тухай яригдсан. Аймаг, нийслэлийн намуудыг төлөөлсөн 22 хүн дээр намын ахмад үе, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, сонирхлын бүлгүүдийг оруулж ирэх тухай. Улс төрийн зөвлөл гэдэг нь дүрмээрээ ҮБХ хуралдаагүй үед цаг үеийн асуудлаа хэлэлцээд, шийдвэр гаргаад явдаг бүтэц л дээ. МАН-ын Удирдах зөвлөлтэй адилхан.

Гэх мэтчилэн намын шинэ дарга Л.Гантөмөр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракц, бүлэглэлүүдээ нэгтгэж барихын тулд АН-ын түүхэнд өмнө байгаагүй удирдлагын том бүтцийг бий болгож байна. Нэг ёсондоо эрх мэдлийг тараан байршуулах, хариуцлагыг хувааж үүрэх менежментийг хийж байна. Өмнө олон удаа Л.Гантөмөрийг “сул байна, шийдэмгүй бус байна” гэж шүүмжилж байсан намын фракциуд одоо өмнөөс нь ажиллах үүрэгтэй боллоо гэсэн үг.

Ингэснээр Л.Гантөмөр жинхэнээсээ АН-ын дарга биш, менежер болж хувирлаа. АН-ыг хатуу гараар удирдах биш, эв нэгдэл, эвлэрэл зөвшилцлөөр авч явна гэж байгаа бололтой. ҮБХ-ны хурлын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “АН-ын удирдах бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс Гантөмөрийн тал байх шаардлагагүй. АН-ын талд л байх ёстой. Тавагтай чихэр ч гэсэн өнгө өнгийн байхдаа амттай байдаг даа. Тийм олон өнгийн хүмүүс байх болно. Тавьж байгаа ганц шаардлага нь АН-ын бодлого, зарчим, үзэл санаа, үнэт зүйлийг хамгаалдаг л байх ёстой” гэж хэлсэн.

ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцээгүй үлдсэн ганц асуудал нь намын генсек буюу ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо. Энэ суудалд хамгийн бодитой нэр дэвшигч гэгдэж байсан С.Баярцогт нь өөрөө Тэргүүн дэд даргын албан тушаалыг илүүд үзсэн бололтой. Түүний оронд хэн байхыг ҮБХ үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Тиймээс ээлжит бус хуралдааныг хаалгүй, түр завсарлуулаад байгаа. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (172.68.93.139)
    Энэ хэдэн хужаагаас өөр олигтой залчих амьтан ан-д алга уу
    2023 оны 09 сарын 05 | Хариулах
  • Орших (172.69.252.162)
    АН нүхээ Баярцогтоор ухууллаа хаха өөр хужжаа олддоггүй ээ монгол хүн эс гэхэд өөр ясчин хужаа зөндөө л байгаа даа
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.160)
    Энэ хужааг их л дээш нь шидэх юм даа
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.156)
    Баярцогтоос өөр хүн алгуу
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • немо (172.69.252.161)
    Баярцогт юу вэ тоон дотор үсэг байна шүү
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 45 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 49 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 50 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 51 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 53 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 49 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 51 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 53 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 54 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 56 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 17 цаг 1 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 13 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 14 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 16 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 18 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top