x

Баялгийн эзнийг хоосон үлдээх арга

Найжерийн алаг туг хөдөлгөөн

Сарын өмнө баруун Африкийн Найжэр (Niger) хэмээх уранаар баян оронд төрийн эргэлт гарлаа. 1,3 сая ам км нутагтай, далайд гарцгүй, ургамлын нөмрөг ядуу хөрстэй, ардчилсан бус хөршүүдтэй зэргээрээ манайтай тун төстэй. Ялгаатай нь ардчилсан байж бараг үзээгүй, дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг.

Аревагийн тооцоогоор олборлолтоо хоёр дахин нэмэх боломжтой байсан гэвэл боломжийнхоо 20%-ийг л ашиглаж байна. Манайд их яригдах болсон төмөр зам “бариулаагүйн” алдагдсан боломжтой харьцуулан тооцвол бас л 10 тэрбум долларын орлогоо алдчихсан улс юм уу даа. Гэхдээ л төрийн эргэлт гарах хүртэл дэлхийн нийт уран олборлолтын 5% энэ улсад ногдож байв.

Төрийн эргэлт хийж гарч ирсэн генерал Омар Цайаны гэгч нь “баялагтаа эзэн Найжер” “Найжерийн алаг туг” бүлгийн толгойлогч юм. Төрийн эргэлтийг тэмдэглэн баярлах иргэд нь Оросын далбаа барин хөгжилдөцгөөж байгаа энэ улсын шинэ “ЭЗЭН” Омар Цайаны нь Франц, АНУ-д уран экспортлохоо бүр мөсөн зогсооно гэж заналхийлж байна.

Францын Арева компанийн тооцоогоор жилдээ 1,4 тэрбум долларыг уран олборлох боломжтой. 2012 онд Францын Ареваг хөөж гаргахын өмнө бараг 5000 тн уран жилд олборлодог байсан энэ улс 2022 онд дөнгөж 2000 тн уран олборлосноос үзвэл өмнө олборлодог байсан хэмжээнийхээ 40%-ийг олборлож байна. Тэр хэрээрээ улс нь орлогоо алдаж, иргэд нь ядуурч буй нь тодорхой.

Байгалийн баялагтай орнуудын гадаад, дотоод зөрчил мөргөлдөөний түүхийг үзвээс шалтгаан нь баялгийг нь худалдан авдаг орнууд биш харин ижил зүйлсийг уралдаж зарахын төлөө өрсөлдөгч орнууд нь байдаг. Та дахиад нэг бодоод үзээрэй. Та төмс зардаг байсан бол төмс авах гэж ирж байгаа хүн биш дэргэд чинь төмс зарах гэж байгаа хүн л тантай өрсөлдөнө биздээ.

Монголын хөх туг хөдөлгөөн

Сонирхуулахад ОХУ энэ оны эхний хагаст 516 тн ураныг АНУ-д экспортложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,2 дахин их ураныг АНУ-д экспортлосон гэсэн үг юм. Харин “Баялагтаа эзэн Найжер” хөдөлгөөний тэргүүн маань улсынхаа эзэн болчихсон монцойж сууж байгаа. Улс орон нь гуйланчлалд живж, иргэд нь эрх чөлөөгүй амьдралаар амьдарч, хүмүүн заянаас алсарч байгаа нь ч “Найжерийн алаг туг хөдөлгөөн”-ийнхөнд огтхон ч падгүй.

Сайн бод, бод....

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 41 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 45 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 46 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 47 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 48 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 45 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 47 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 48 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 50 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 52 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 53 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 57 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 9 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 9 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 10 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 12 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 14 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top