x

Нэг голын усанд хоёр удаа ордоггүй: Х.Баттулга

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хөх Монголын хөх туг” хөдөлгөөн байгуулаад хөдөөгүүр “аялан тоглолт” (чуулга уулзалт) хийж яваа зураг соошил орчинд үзэгдэх болов. "Аялан тоглолт"-ыг нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа А.Адъяасүрэн гишүүн, “босоо” Ганбаа нар дагалдсан нь үзэгчдийг улам ч хөгжөөж байх шиг байна. 

Зарим нь санаатай санаандгүй эндүүрч, “Л.Гантөмөр Х.Баттулгатай нийлээд орон нутгаар явж байна” гэх мэдээллийг соошилд сэвсэнээс үзвэл экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл байндаа тусч байгаа бололтой. Ингэж харагдуулах нь түүний гол зорилго. АН аль болох муу муухай харагдаж байж МАН-д хожил нь ирнэ шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялагдвал хамгийн түрүүнд шоронд орох хүмүүсийн нэг учраас өөрөөр байх аргагүй. Арга барагдвал хөдөлгөөнөө нам болгоод сонгуульд ороход АН-ын авах саналаас хумсалж чадна гэсэн тооцоотой. 

Түүнээс биш Л.Гантөмөрийн хувьд Х.Баттулгад “Баяртай” гэдгээ аль хэдийн хэлчихсэн. Зүгээр намын жирийн гишүүний хувьд нам дотроо амьдраад явж болох хэдий ч сонгуульд нэр дэвших болон сонгуульт албан тушаал хаших талаар яриа байх боломжгүй. Ядаж л өнгөрсөн хоёр удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулсных төлөө Х.Баттулга гэдэг хүнтэй “улс төрийн хариуцлага” ярих ёстой. Ингэж чадахгүй бол намын дарга байгаад яах юм. С.Эрдэнэ гэдэг хүн нэг удаа “Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хариуцлагаа би хүлээнэ ээ. Энэ хүнийг яасан ч АН-д эргэж оруулахгүй” гэж хэлсэн удаатай. Хэлсэндээ ч хүрсэн. Х.Баттулга гэдэг хүнтэй бүтэн гурван жил дайтаж байж намынхаа тамгыг авч үлдсэн. Л.Гантөмөр түүнээс дор байх гэж үү?

Гэвч АН-ын зарим гишүүдийн хувьд Х.Баттулга гэдэг хүн “хаан” хэвээр байгаа. Ялангуяа түүний нүүрс, төмөр замаас угаасан “хар” мөнгө дуусаагүй цагт. Сая орон нутгаар явахдаа ичих ч үгүй тайзан дээр “Дөрвөн жил төрийн тэргүүн хийгээд үзчихээр чинь энэ улс орны төлөө үнэхээр сэтгэл шимширдэг юм байна. Олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзаад ярилцаад үзэхээр тархи толгой задардаг юм байна” гээд зусардаад зогсож байна лээ. Уг нь энэ тухай “мориноосоо буугаад” бодох биш, “мориндоо мордоод” хиих ёстой байсан юм л даа. Атал 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь юу байлаа?

Тавантолгойн ордын эргэлтэнд оруулахаар (УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр) хөрөнгө оруулагч нартай ажиллаж  байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Тавантолгойн ордыг 60 жилээр зарах гэрээ хийх гэж байсан” (ядаж хийчихсэн ч биш шүү) гэж гүтгээд, УЕП-ын газар дээр өөрийн биеэр очиж үүрэг даалгавар өгөөд хилс хэргээр шоронд хийсэн. Оюутолгойн ордыг хөдөлгөж, өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн хоёр сайдаа суулгасан. Нэгийнх нь хэрэг хэрэгсэхгүй болоод буцсан ч гэлээ үр дүнд нь Монголыг сонирхож байсан гадаадын бүх хөрөнгө оруулагч нар дайжиж гарсан.

Эцэст нь уул уурхайн үр ашигтай гэсэн бүх ордыг төр аваад, мөнгөнийх нь урсгалыг нэг нам контрольдоод явж байна. Монголд эрүүл саруул улс төр, улс төрийн өрсөлдөөн байхгүй болсон. Монголчууд нийтээрээ уул уурхайгаас орж ирж байгаа төрийн мөнгөний боол болсон. Улс төр нь худалдагдсан, хэвлэл мэдээлэл нь худалдагдсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үгүй болсон. Өмнөх нийгмийн үе шиг нам төвтэй төр, төрийн захицуулалттай эдийн засаг руу буцсан. Сүүлийн 20-30 жилд бий болгосон ардчиллын бүх ололтоос МАН-тай хамт ухарсан. Юу яасан төмөр зам, нүүрсний хулгай...

Энэ бүхний шалтгааныг бий болгосон хүн нь Х.Баттулга өөрөө. Гэрийн нохой хээрийн нохойтой (МАН-тай) нийлэхээрээ дийлдэхээ больдог гэдэг л болсон доо. Одоо энэ хүн эргэж ирээд “Монголчууд баялагтай эзэн байх” тухай монголчуудад ярьж байгаа бол ёстой гонжийн жоо, голионы баас гэдэг билүү. Өмнө нэг удаа "Монгол ялна" гэж гараад Монголоо ялагдуулсан. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.165)
    Баттулгаас баасаа савиртал айцгааж байна даа,тэр иргэж ирнээ,Монголыг тэр л хөгжүүлнэ
    2023 оны 09 сарын 01 | Хариулах
  • Ёндонжамц (172.68.93.135)
    Айж байхгүй юу
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 43 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 47 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 48 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 49 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 51 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 47 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 49 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 51 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 52 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 54 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 55 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 59 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 11 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 12 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 14 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 16 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top