x

Монгол-Японы бизнес форум боллоо

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан “Монгол-Японы бизнес форум-2023”-д Японы талаас 100 гаруй, Монголын 400 гаруй төлөөлөгч оролцлоо.

Форумын үеэр Япон, Монголын экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, Мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Япон-Монголын бизнесийг дэмжихэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Япон хоёр улсын экспортын ахиц дэвшил, худалдаа херенге оруулалтыг дэмжих панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

МҮХАҮТ-аас санаачлан “Монгол-Хятад-Японы хамтын ажиллагааны зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр танилцуулсан бөгөөд тус зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын нөөц, боломжийг Япон Улсын туршлага, ноу хау, өндөр технологийг ашиглан Хятад Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, цаашлаад Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж тооцоолж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын худалдаа жил бүр өссөн бөгөөд 2018 онд огцом өсөж, 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 88.6%-иар, импортын хэмжээ 69.7%-иар, худалдааны нийт эргэлт 242.87 сая ам.доллараар өсч, 580 сая ам.долларт хүрч байсан бол 2022 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт болон импортын хэмжээ 689.4 сая ам долларт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.

Түүнчлэн форумын үеэр Техникийн хамтын ажиллагааны "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурав. Ингэснээр Япон Улсын зүгээс Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ болон түүний эргэн тойронд эдийн засгийн хөгжлийн бүс бий болох хөгжлийн төслүүдийг бодитой ажил хэрэг болгоход түлхэц болох техникийн туслалцаа үзүүлэх боломж бий болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 48 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 55 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 4 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 28 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 34 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 1 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 0 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 23 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 30 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top