x

Өмчийг хулгайлах нь ялгүй, мал хулгайлах нь ялтай

Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд дуулиан болсон “найман ишигний” гэх хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анх удаагаа ам нээв. Ингэхдээ “Найман ишигний” гэх хэрэг нь аль аль талдаа сургамж боллоо” гэсэн байна. Бодоход хохирогч талдаа ч, хохироосон талдаа ч сургамж боллоо гэсэн үг байх л даа. Гэхдээ, мал хулгайлсан хүнд сургамж болдог юмаа гэхэд малаа хулгайд алдсан хүнд ямар сургамж ирэх ёстой вэ? Арай нөгөө нийгмийн сүлжээгээр хоёр сар гаруй нүдүүлж, “хүн чанаргүй, өрөвдөх сэтгэлгүй, нялх хүүхэдтэй эмэгтэйг шоронгийн хоригдол болголоо” хэмээн буруутгагдсаныг нь хэлээд байна уу?

Ингэхдээ сайд Х.Нямбаатар “Малын хулгайн хэрэг 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Малын хулгайчид 24-өөс бага бог, 8-аас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо огцом өссөн. Мал хулгайлах гэмт хэргийн ялыг нэмэгдүүлсэн нь үр дүнгээ өгч, 2023 оны эхний долоон сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн тоо 437 болж буурсан” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн удаад “найман ишигний” гэх (үнэн хэрэгтээ 56, түүнээс дээш тооны мал хулгайлсан асуудал яригдаж байгаа) энэ хэрэгт оногдуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрлөө. Харин одоо энэ төрлийн хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь хэр үндэслэлтэй, нийгмийн шударга ёсыг хангасан эсэх тухай дараачийн шатны асуудал яригдах ёстой болж байна.

Сануулахад, энэ удаагийн хэрэг дээр нийт 56 (44 ишиг, 9 хурга 3 бүдүүн хонь) тооны мал хулгайлсан гэмт хэргийн нийт хохирол 2,9 сая төгрөг болсон. Үүнээс 8 ишгийг хасаад үлдсэн малыг нь бүрэн бүтэн буцаан өгсөн буюу шүүх хурлаас өмнө хохирлыг барагдуулсан. Үүнээс болоод “8 ишигний” хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Гэсэн ч энэ нь ял, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болоогүй. Харин ч гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг утгаараа ял нь хүндрээд явчихсан. Үүнийг сайд Х.Нямбаатар “ялын бодлогыг чанатгасан нь гэмт хэргийг бууруулахад үр дүнгээ өгсөн” гэж үзэж байгаа юм байна.

Нөгөө талаас, ЦЕГ-ын сайтад өнгөрөгч 2022 оны гэмт хэргийн статистикийг мэдээлэхдээ “Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 4395 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2430 нэгжээр буюу 2.2 дахин, үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 385 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 226 нэгжээр буюу 2.4 дахин, нийслэлд 376 буюу 2.3 дахин өссөн. Хулгайн гэмт хэргийн 90 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн” гэсэн байна. Мөн орон байрны хулгай 2022 оны эхний хагас 3531, нийслэлийн хэмжээнд 2760 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 55,7 хувь өссөн. Иргэдийн хайрамж, болгоомжгүй байдал нь энэ гэмт хэрэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн мэдээлжээ.

Тэгвэл хулгайн гэмт хэрэг өссөн нь бас л ял хөнгөдсөнөөс болсон гэсэн үг үү? Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд дахиад л ялын бодлогоо чангатгах уу? Ялыг чангатгах нь гэмт хэрэгтэй тэмцэх цорын ганц арга зам мөн үү? Эргээд нөгөө "шоронжсон" гэдэг 2002 оны Эрүүгийн хууль руугаа ухрах уу? Эсвэл цагдаагийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болгох, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, өмчийн хэлбэрийг ялгаварлалгүйгээр өмчийг хамгаалах, хуулийн хариуцлагыг ижил тэгш байлгах тухай ярих ёстой юу?  

Эдгээрээс илүү чухал зүйл бол хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг өсгөх талаар хэн ярих, юу хийх ёстой вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 цаг 42 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 14 цаг 46 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 14 цаг 47 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 14 цаг 48 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 14 цаг 49 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 14 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 16 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 цаг 46 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 цаг 48 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 цаг 50 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 16 цаг 51 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 16 цаг 53 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 54 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 16 цаг 58 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 19 цаг 10 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 19 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 19 цаг 11 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 13 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 19 цаг 15 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 20 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top