x

“Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын дарга нар мэдэх үү?

АН эмхэндээ орж, дотоод хямралаа даван туулаад дуусч байх шиг байна. Үүнийг АН-ын гишүүд, тус намын олон зуун мянган дэмжигчид төдийгүй нийт ард түмэн тайван харж, хүлээж байжээ. 2024 оны сонгуулийн өмнө Ардчилсан хүчин сэргэж, улс төрд дахин хөдөлж эхэлснийг олон улс ч ажиглаж, иргэд, сонгогчдын боловсрол дээшилбэл ирэх оны сонгуулийн дүн цэнхэртэх магадлалтайг ярьцгааж байна. Учир нь 2020 оны сонгуульд тактикийн зарим алдаа гаргаагүй бол, эрх баригчдад луйвардуулаагүй бол хавьцаа үзэх боломж байсан. Үүнээс нь харвал АН-ын дахин сэргэлт нийгэм, эдийн засаг, олон улсад хүлээлт үүсгэж байжээ гэж харж болох нь.

Аливаа зүйлд, ялангуяа улс төрд залгамж чанар их чухал байдаг. Өөр нам ялж гарч ирлээ ч өмнөх жилүүдэд эрх барьж байсан намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь улс эх орны ирээдүй, хөгжилд маш чухал байдаг. Ийм залгамж чанарыг ард түмэн улстөрчид, улс төрийн хүчнүүдээс шаарддаг. АН-ын залуус, шинэ дарга нарынх нь амнаас “Бид юм хийх гэхээр экс тэр даргаас жаахан айгаад байна” эсвэл “Экс дарга дургүйцээд байна” гэх утгатай юм их ярих юм. Энэ бол залгамж чанар огтоосоо биш шүү, АН-ынхаан. Хэн нэгний халаас, барьцаанд орсон соосог, живхтэй нялхсын хэлдэг үгс, юу хийхээ мэдэхгүй байгаа хүний өөрийгөө өмгөөлсөн шахам өгүүлбэрүүд шүү.

Дотор гадна шалтгаан, зориуд хутган үймүүлж дотроос нь хүчгүйдүүлж, талцуулж Ардчилсан намыг алга болгох үйл ажиллагаа 2016 оноос хүчтэй явагдлаа. Монгол Улс бол Ардчилсан орон. Азийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улсад Ардчилсан хүчин, Ардчилсан нам байна гэдэг геополитикийн талаасаа ч олон улсын асар том агуулгатай. Ардчилсан намыг нухчин дарах гэсэн оролдлого үе шаттайгаар өрнөж, хооронд нь хэрэлдүүлж хүчийг нь тарамдуулсны үр дагаварт 2020 оны сонгуулиар АН-ыг гаргаж ирсэнгүй. Бүгд үүнийг харсан, ойлгосон. Эрх баригчдын гарт бараг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугүй захирагдаж, АН, АН-ын хэдэн гишүүдийг зориуд харлуулсан мэдээ мэдээлэл илт явдаг. Ийм үед АН-ын шинэ дарга нар харин ч зоригтой байж, тэр бүгдийг сөрөн зогсох ёстой. Хүч тэнцвэргүй тулаан мэт харагдавч нийт ард түмний бодол эргэж, ирэх сонгуулиар өөр нам, өөр хүмүүс, тэр дундаа АН-аар төр бариулах цаг нь болсон гэлцэж байна. Тэр дарга маань, тийм хуучин дарга минь гэж айж хулчийж, намс намсхийхийн оронд зоригтой, шийдмэг хөдөлж, улс төрийн том алхам, өөрчлөлт хий. Хэрвээ хуучин дарга нарынхаа сүүдрээс гаралгүй, суга хавьцаа нь зогсоод тэдний замаар явна гэвэл одоо байгаа улны нам хэвээрээ л хоцорно шүү. Энэ системийг өөрчил, бүтэхгүй, болохгүй байгаа юмсыг эмхэлж цэгцэл, ардчиллын үнэт зүйлсээ хамгаал гэж олон мянган гишүүд чинь итгэл хүлээлгэж гаргаж ирсэн болохоос биш наад намаа консервлаад устгаад алга болго гэж лав сонгоогүй байх шүү.

Хуучин дарга нарынхаа нөлөөллөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад та бүхэнд Ардчилсан нам гэж маш том бэлгэ тэмдэг, сүр хүч байна. “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг бийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү. Хэдийгээр АН сүүлийн жилүүдэд өөдөө нар үзээгүй ч Ардчилсан нам гэх сүр хүч нь хэвээрээ байгаа. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэх нь ч бий. АН хэн нэг дарга, хүний үг, аясаар хөдлөөд, гар далайхад нь ганхаад байхааргүй маш сайн суурьтай, үнэт зүйлстэй. Монголын ард түмний эрх, эрх чөлөөнд тэмүүлсэн халуун амьсгал дунд бойжиж гарч ирсэн том хүчин. Цаг үеийн захиалгаар өөрөө бүрэлдсэн нэгдэл. Энэ их хүчийг та бүгд мартаад байх шиг байна. Хүчгүй, сул дорой нэгнийг хэн ч тоодоггүй. Харин асар их эрч хүч, нөлөөлөлтэй, ард түмэн нэр хүндтэй хүнийг бусад нь дарж авах гэдэг нь хүн гээч төрлийн араатанлаг тал нь. Яг л ийм өнцгөөс АН-ыг улс төрийн тавцангаас зайлуулах гэж олон жил үзээд дийлсэнгүй. Яагаад вэ гэвэл АН хэдийгээр эрх барих хэмжээнд гарч ирж чадахгүй, боломжоо хулгайлуулж байгаа ч үзэл баримтлал, чиг шугам нь нийт хүн төрөлхтний явж буй шударга ёсны замтай нийлдэг учир хэзээ ч сүр цогоо алдахгүй, үргэлж хүчтэй байх болно.

АН-ын одоогийн дарга нар төлөвлөгөө, зорилго, зорилтоо тууштай хэрэгжүүлэхийн тулд зарим экс дарга нараа замаасаа холдуулж, шинэ үзэл баримтлалаа хамгаалж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй байна. Дайсан хол биш дэргэд байдаг гэгчээр нам доторх ардчиллаа сэргээж, намын хөлд тушаа болж буй элэрсэн, баларсан хүмүүсээсээ намаа цэвэрлэ. Нам болон экс дарга нараа жингийн таваг дээр тавиад үз. Наад хуучин дарга нар чинь хэн ч биш, юу ч биш болсон. Үнэн царайг нь сонгогчид, гишүүд, дэмжигчид нь хангалттай харсан. Улиг болсон хүмүүсийн үгийг тоолгүй зоригтой алх. Ардчилсан Монголд АН-ын орон зай үгүйлэгдэж байсан. Тэр орон зайгаа нөх. Ардчиллыг бөхөөх, мөхөөх гэж хичээж байгаа, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа үйлдлүүд дээр байр сууриа зоригтой илэрхийл.

Нэг нам тасралтгүйгээр Монголын төрд ноёлж байна. 2012-2016 онд л АН-ынхан зоригтойгоор бүтээн байгуулалт хийж, эдийн засаг үсрэнгүй хөгжиж эхэлж байжээ. Тэр үед нийслэл минь нийслэл шиг, улс минь улс шиг хөгжиж, үйлдвэр, компани олноор нээгдэж, эдийн засаг тэлж байжээ, тэгэхэд бүгд ажилтай байсан бол одоо тэтгэмж, халамжийнхан болж дээ бид гэж ард түмэн харамсан дуугарч байна. Ард түмэн одоогийн эрх баригчдад дүнгээ тавиад эхэлчихлээ. Ямар хүмүүст саналаа өгч толгой дээрээ гаргачихсан байснаа ясандаа тултал мэдэрч “Ирэх жилийн сонгуулиар та нарыг дээ” гэж шүд зууцгааж байна.

Салхи эргэж буй энэ үед та бүхэн экс дарга нарынхаа нөлөөнөөс хурдан ангижирч, хараат бусаар ажиллавал ард түмэн чинь итгэл хүлээлгэж, эх орныхоо ирээдүйг даатгах цаг нь хаяанд ирлээ, АН-ынхаан. Аливаа задралын шалтгаан ямагт дотроос эхтэй байдаг. Дотоодын хямралын шалтгаан, эздийг та нар өөрсдөө мэдсэн учир одоо тэдний үгийг хэрэгсээд юу хийх вэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 34 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 43 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 26 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 27 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 30 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 36 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 35 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 39 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 40 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 41 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 39 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 41 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top