x

Голомт банкны явган аяллын баг 120 километр замыг амжилттай тууллаа

Голомт банкны хамт олны соёлын нэг хэсэг болсон спорт явган аялал 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаа Голомт банкны салбар, нэгжийн захирал, ахлах менежер, ажилтнуудаас бүрдсэн нийт 124 хүний бүрэлдэхүүнтэй явган аяллын баг Горхи Тэрэлж, Хавиргын даваа, Хонгорын гол чиглэлд, Хагийн хар нуурыг зорин 5 өдөр, 4 шөнийн турш, 120 километр замыг туулж ирлээ.

Аяллын хугацаанд цаг агаар нартай цэлмэг байсан ч өмнөх өдрүүдэд үргэлжлэн орсон борооноос үүдэн зам намагтай, бартаатай байсан нь аялагчдын тэсвэр тэвчээрийг сорьж, багийн ажиллагааг бат бэх болгосон сонирхолтой аялал болсон юм.

Явган аяллын үргэлжлэх хугацаанд аялагчид байгаль орчноо бохирдуулахгүй сахилга баттай, эмх цэгцтэй, хариуцлагатай алхах үүргийг хүлээж, байгаль хамгаалагч ажилтан болон багийн ахлагч нар үүнд давхар хяналт тавьж явлаа. Мөн аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эмч, хөтөч болон мэргэжлийн хүмүүс баг бүрэлдэхүүнтэй хамт алхсан бөгөөд яаралтай тусламжийн үед хэрэг болох машин, техникийг урьдчилан бэлдэж ажилласан нь Голомт банкны зүгээс ажилтнуудаа анхаарах хариуцлагатай соёлын нэг байсныг дурдах нь зүйтэй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд явган аяллыг Хагийн хар нуур, Хар зүрхний хөх нуур, Асралт хайрхан, Цэцээ гүн, Гүнжийн сүм, Заан тэрэлж, Дуган хад, Хүйсийн найман нуур, Аглаг бүтээлийн хийд гээд нийт 9 чиглэлд амжилттай зохион байгуулсан байна.

Энэ хугацаанд давтагдсан тоогоор нийт 1000 гаруй ажилтан спорт явган аяллын хөтөлбөрт хамрагдсан бөгөөд аялагчдын багаас спортын мастер 4, спортын дэд мастер 5, аяллын спортын зэрэгтэй 100 гаруй хүн төрөн гарчээ.

Мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээж, аяллын замыг амжилттай туулсан Голомт банкны аялагч ажилтнууддаа баяр хүргэе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 16 цаг 47 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 16 цаг 54 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 17 цаг 3 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 17 цаг 27 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 17 цаг 33 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 18 цаг 0 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 18 цаг 59 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 19 цаг 22 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 19 цаг 29 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 19 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top