x

Библи дэх Бизнесийн нууц

Библи бол хэдэн мянган жилийн турш өөрийн уншигчдыг бүхий л ажил үйлс дээр нь заан чиглүүлсээр ирсэн гайхамшигт судар бөгөөд мөнгө санхүү ч үүнээс сугарч үлдээгүй. Даниэл Лапин багш эртний жүүдийн мэргэн ухааны талаарх өөрийн мэдлэгт тулгуурлан, хүн төрөлхтний хамгийн найдвартай судрын хуудаснаас бизнесийн 40 нууцыг олборлон гаргажээ. 

Номын зохиогч Даниэл Лапин багш бол жүүдийн шашны Тора судрын нэр хүндтэй судлаач, жүүдийн удирдагч, радио, телевизийн алдартай хүн, ерөнхийлөгчийн зөвлөх, зохиогч юм. Ньюсвийк сэтгүүл түүнийг Америкийн шилдэг 50 жүүд багшийн нэгээр нэрлэж байв.

Эхлээд библиэс үнэлж баршгүй мэдээлэл олж болох өөр хэд хэдэн сэдвийг дурдах нь зүйтэй. Жишээлбэл Библи дэх цэргийн нууцууд юм. Яагаад? 1930-аад онд хараахан байгуулагдаж амжаагүй Израил Улсын арми буюу Хаганаг сурган бэлтгэж байсан Британийн армийн нэрт офицер, хошууч генерал Ордэ Вингэйтийг аваад үзье. Цэргийн суут ухаантан Вингэйт бол Библи дээр гардаг Гидеон, Самсон болон бусад дайчид дээр тулгуурлан өөрийн стратеги, тактикаа үндэслэсэн, сүсэг бишрэлтэй, христэд итгэгч хүн байв. Тэрээр эртний Библийн цаг үеийн ялалт байгуулсан газрууд дээр Арабын цэргүүд рүү дайралт хийдэг байсан бөгөөд өнөөг хүртэл Израилд түүнийг энэ тактикийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ихэд хүндэтгэдэг. Библид ямар нэг шууд тайлбар өгдөггүй дээр дурдсан сэдвүүдээс ялгаатай нь, Библи цэргийн тактикт тодорхой нөлөө үзүүлж байснаас гадна Библид өөрт нь цэргийн арга тактикууд тусгагдсан байдгийг эндээс харж болно. Энд Ариун судрын анхны утгыг нь дэлгэрүүлсэн, эсвэл гуйвуулсан зүйл огт байхгүй.

Үүнтэй адилаар, эрэгтэй/эмэгтэй хүмүүсийн харилцаа, гэрлэлт, амьдралын салшгүй нэг хэсэг болох зовлон шаналал, бэрхшээл, мэдээжийн хэрэг бизнесийн талаар ойлгож мэдэхийн тулд Библийг судлах нь нэлээд үндэслэлтэй юм. 

Бид эрүүл мэнд, гэр бүлийн асуудлууд дээрээ тохиолдож болох азгүйтэлдээ буруугүй байж болох ч мөнгөний хувьд өөр. Өнөөдөр бидэнд учирч буй мөнгөний асуудал бэрхшээл нь бараг ихэнхдээ бидний өчигдөр гаргасан буруу шийдвэрийн үр дагавар байдаг. Даниэл Лапин багш Библи дэх Бизнесийн нууц номдоо өөрийн ард түмний олон зуун жилийн турш амьдралдаа гаргаж ирсэн зөв шийдвэрүүдийг уудлан харуулжээ.

Хүмүүс хоорондын эдийн засгийн харилцан үйлчлэлийн тухай Бурхны төлөвлөгөө нь жүүдүүдийн сэтгэлгээний төвд байсаар ирсэн. Библи дэх Бизнесийн нууц ном нь жүүд библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэж байна. Лапин багш ашиг орлогоо нэмэгдүүлэх түлхүүр Библид агуулагддаг гэдгийг ямар цөөхөн хүн мэддэг юм бэ гэдгийг олж мэдсэнийхээ дараа судалгаа хийсний үр дүнд энэ номоо бичжээ. Библи дэх Бизнесийн нууц ном нь танд өөрийн боломж бололцоог нээж, амжилтын оргилд гарахад тань хэрэгтэй бүхий л заавар зөвлөмж, арга ухааныг хэлж өгнө.

Энэхүү номд мөнгө хийх нь яагаад сүнслэг үйл ажиллагаа болохыг, мөн Бурхан яагаад биднийг энэ дэлхий дээр хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг маань хийлгэхээр тавьсан бэ гэдгийг тайлбарлаж өгснөөр бидэнд өрсөлдөөний асар их давуу талыг олгож байна. Та мөнхийн үнэнийг таньж мэдэхээс гадна ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх гайхалтай энгийн стратегиудад суралцах болно.

Нийтэлсэн НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 10 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 50 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 55 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 0 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 5 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 4 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 8 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 53 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 7 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 19 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top