x

Малд нь мөнгө өгдөг байсан багадаад малчинд нь мөнгө өгч тэтгэвэрт гаргадаг болно

Саяхан даа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гэдэг яруу найрагч ахайтан чуулганы хуралдаан даар “Тэтгэвэр бол төрөөс үзүүлж буй халамж юм” гэж хэлээд соошлаар нам даруулсныг санаж байна уу? Насаараа хөдөлмөрлөж, цалин орлогоосоо хуримтлал үүсгээд түүнийгээ өтөл насандаа эргүүлэн авч байгаа иргэд “Тэтгэвэр бол халамж биш, даатгал юм. Хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөө эргүүлэн авч байгаа иргэд яахаараа халамжийн гуйлгачид болдог юм” хэмээн заргалдаж, нам дарж авсан. Гэвч Г.Мөнхцэцэг гишүүний толгойд суусан энэ “эргүү” ганц хүний асуудал биш байж.

Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахаар зохицуулсан нь иргэдийн бухимдыг хамгийн ихээр төрүүлээд байгаа юм. Тэр ч байтугай малчид өөрсдөө хүртэл нь үүнд тааламжтай хандахгүй байгааг гишүүн М.Оюунчимэг хэлэв. Угаасаа ч малчдын НДШ-ийг төр хариуцна, төсвөөс төлнө гэдэг чинь нэг төрлийн ялгаварлал шүү. Ийм ялгаварлалыг хуулиар тогтоож болохгүй гэдгийг олон гишүүд тайлбарласан. Гишүүн Х.Ганхуяг бүр “Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө Цэцэд хандана шүү” гэж хүртэл айлгаад ч нэмэр болсонгүй. “Эхний хэлэлцүүлэг дээр хөндөөгүй асуудлыг эцсийн хэлэлцүүлэг дээр өөрчлөхгүй” гээд дээгүүр нь алхаад гарчихлаа.

Товчхондоо, малчдын НДШ-ийг төр хариуцна гэдэг нь эрх баригч намын ирэх сонгуульд зориулсан пиар, нэг төрлийн саналын худалдан авалт гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Мал аж ахуй дээр ажиллаж байгаа 200 мянган (албан ёсны статистикаар 248 мянга) өрхийн 400 мянган иргэний төлөх ёстой НДШ, тэтгэврийн даатгалыг нь төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчид, МАА-гаас өөр салбарт ажил эрхэлж байгаа бусад даатгуулагч нар төлөхөөр болов. Тэр нь нөгөө албан ёсоор ажил эрхэлж, цалингийнхаа 34 хувийг татвар, шимтгэлд өгчихөөд үлдсэнээр нь арай гэж амьдралаа авч явж байгаа 800 мянган иргэн шүү дээ. Ажил эрхэлж байгаа хоёр хүн нийлээд ажил эрхэлдэггүй, ямар ч татвар төлдөггүй, өөрт нь ямар ч хамааралгүй, огт танихгүй гурав дахь хүний тэтгэврийн хуримтлалыг бий болгоно гэсэн үг. Ийм хууль байж болох уу?

Үүнийхээ оронд тодорхой хугацаанд цалин орлогогүй болсон, ажилласан жил нь завсардаж НДШ-ээ төлж чадалгүй хоцорсон иргэдийнхээ НДШ-ээ нөхөн төлөх боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ. Нэг удаагийн өршөөл зарлаад “НДШ-ээ нөхөн төлөөрэй” гэхэд л хичнээн тэрбум төгрөгийг НДС-д төвлөрүүлдэг билээ дээ. Дээр нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 250 мянган иргэнээ оруулаад ирвэл тэтгэврийн даатгалын сан хэдэн зуун тэрбумаар нэмэгдэнэ л дээ.

Гэтэл энэ хуулиар “НДШ-ийг тухайн жилд нь төлж чадаагүй бол нөхөн төлөхийг хориглоно” гэсэн байна. Нэг нь “төлье” гээд байхад төлүүлдэггүй, нөгөөг нь болохоор “төлөхгүй ээ, би тэтгэвэрт авахгүй” гээд байхад төр өмнөөс төлдөг ямар хууль, ямар нийгэм байна аа?

Хоёрдугаарт, “тэтгэвэр бол төрөөс үзүүлж буй халамж юм” гэдэг тархины эргүүгээсээ ч гэсэн салах ёстой. Тэтгэвэр бол хуримтлал, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан орлогынхоо тодорхой хувийг ажлын чадваргүй болсон үедээ хэрэглэхээр хадгалсан хуримтлал шүү дээ. Энэ нь төр болоод төсөвт ямар ч падлийгүй зүйл. Тийм учраас Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санг улсын төсвөөс тусад нь авч явдаг. Тийм болохоор тэтгэвэр бол халамж биш. Харин халамж бол ажлын чадваргүй, цалин, орлогогүй хүмүүст төрөөс үзүүлж буй дэмжлэг туслалцаа. Тийм болохоор Халамжийн сан, Халамжийн тухай хууль гэж тусдаа байдаг.

Гэтэл манай Нийгмийн даатгалын тухай хуулиар “халамжийн тэтгэвэр” гэдэг хоёр толгойтой тугал шиг юм гаргаж ирээд 60 нас хүрсэн боловч тэтгэвэр авах эрх нь үүсээгүй (Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй. Хуулийн 6.1) буюу даатгал, шимтгэл төлөөгүй бүх хүмүүст “халамжийн тэтгэвэр” гэдэг зүйл олгодог юм байна. Өөрөөр хэлбэл, даатгал төлсөн хүмүүсийн мөнгийг даатгал төлөөгүй хүмүүст нь олгодог гэсэн үг. Тэр нь тэрбумтан, мянгат малчин ч байж болно. Ганцхан “тэтгэвэр авах эрх үүсээгүй” буюу НДС-д шимтгэл төлөөгүй гэдэг үндэслэлээр хавтгайруулан халамж олгодог. Тэрийгээ “халамжийн тэтгэвэр” гээд нэрлэчихсэн. Түүнээс нь манай ахайтны “Тэтгэвэр бол халамж юм” гэдэг алдарт афоризм гарч ирсэн бололтой.

Гэтэл халамж гэдэг чинь ажлын чадваргүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогын ямар ч эх үүсвэргүй хүмүүст төрөөс үзүүлдэг дэмжлэг туслалцаа шүү дээ. Түүнийгээ Халамжийн сангаараа дамжуулж олгох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн хуримтлал, НДС-гийн мөнгийг халамжид зарцуулдаг байсан нь багадаад одоо бүр НДШ-ийг нь төрөөс төлдөг болно гэнэ. Гэхдээ зөвхөн малчдад. Гэтэл өнөөдөр манайд малчид шиг баян хүмүүс байна уу. 80 сая малаа 200 мянган малчин өрхдөө хуваагаад үзвэл өрхөд хэдэн мал оногдох вэ, хэд нь мянгат малчин байна вэ? Тэдний ердөө 20 хувь нь л НДШ төлдөг гэсэн байна лээ. Хууль батлагдчихвал тэр 20 хувийн НДШ-ийг ч гэсэн төрөөс төлнө гэсэн үг биз дээ. Төр юу байх вэ, татвар төлөгч нар. Малд мөнгө (ноосны мөнгө, ноолуурын мөнгө, өвс тэжээл) өгдөг байсан нь багадаад одоо бүр малчинд нь мөнгө өгч тэтгэвэрт гаргадаг болох гэнэ. Малаас нь зайлуулна л гэсэн үг байх даа.     

Ингэхэд МАН-ын яриад байсан “Нийгмийн даатгалын шинэчлэл” гээч нь НДС-г зузаатгах биш, үгүйрүүлэх бодлого юм байна. Ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгож, баялаг бүтээж, орлого бүрдүүлж байгаа иргэдээ, ААН-үүдээ улам доройтуулах, ажил хийдэггүй, татвар төлдөггүй хэсгийг нь өөгшүүлэх, энэ ялгаварлалаараа нийгмээ талцуулах л бодлого юм байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.135)
    Мах хямдарна ха ха ха
    2023 оны 06 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 36 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 45 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 28 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 31 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 33 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 38 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 37 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 41 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 42 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 43 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 45 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 41 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 43 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top