x

Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалъя

-Боловсролын сайдын “нүд рүүгээ хатгасан” Боловсролын тухай хууль-

Англи хэлийг хоёрдагч хэл болгох тухай асуудлаас болж Боловсролын ерөнхий хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага аваад байсан МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ.Тэд “Англи хэлийг нэг, эсвэл хоёрдугаар ангиас нь заах асуудлыг хуульчлах нь буруу. Үүнийг сургалтын хөтөлбөрөөр зохицуулж болно. Хэддүгээр ангиас нь ямар хэл заахыг боловсролын байгууллага нь шийдэх ёстой" гэж шийдсэн байна. Мөн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо "англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй” гэв.

Ингээд монголчууд англи хэлийг хоёр дахь үндсэн хэлээ болгох, бага сургуулиасаа үзэх хөг нь өнгөрөв бололтой. “Англи хэлний сургалтыг сайжруулах” гэдгийн ард хэдэн үг байгааг тоолоод үзээрэй. "Болж өгвөл нэгдүгээр ангиасаа үзэх" гэдэг нь болохгүй ч байх магадлалтай гэсэн үг. Тэгээд араас нь “бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй..” гэдэг нь лав өнөөдрөөс бэлтгээд эхлэхгүй юм байна гэсэн үг. "Бэлтгэл хангах" гэдэг үгийн араас залгасан үг нэг бүр нь англи хэлийг “нэгдүгээр ангиас нь үзэх” бодлогыг арав, арван жилээр хойш татах нь ээ гээд л ойлгочих.  Хууль хэрэгжүүлэх тогтоол гээд байгаа зүйл нь ийм л юм гарах нь байна.

"Хэддүгээр ангиас нь ямар хэл үзэхийг боловсолын байгууллага шийдэх ёстой"  гэжээ. Уг нь бол англи хэлийг хоёр дахь хэлээ болгох чинь өнөөдөр ирж, Л.Энх-Амгалангийн үед л яригдаж байгаа юм биш, өнгөрсөн 30 гаруй жилд ажилласан үе үеийн Боловсролын сайд нарын мөрөөдөл байсан юм билээ шүү дээ. Хоёр жилийн өмнө 2021 онд боловсролын салбарын 100 жилийн ойгоор уулзаж ярьсан тэдний гол сэдэв. Тэгээд өнөөдөр анх удаа салбарын сайд нь бодлого болгоод хууль болгож бичсэн нь энэ. Гэтэл нам нь Боловсролын сайдаа “Чи яасан олон юм ярьдаг юм” гээд нам дараад авлаа л даа. Ямар аргаа барсандаа сайд нь өөрөө Байнгын хороон дээр эсрэг санал өгөөд хуулиа унагаж байх вэ дээ. Боловсролын салбарын бодлогыг Боловсролын сайдаас өөр хэн тодорхойлох ёстой гэж. Тэр нь Засгийн газрын бодлого болоод нам нь дэмжээд явах ёстой биз дээ. Гэтэл Боловсролын хууль дээр лав нам нь Засгийн газрынхаа эсрэг ажиллачихлаа. Ардын нам ингэж англи хэлийг хоёр дахь хэлээ болгох боловсролын бодлого, англи хэлээр дамжиж дэлхийнтэй хөл нийлэх монголчуудын мөрөөдлийг тас цохилоо. Хэрвээ хууль болгоод баталчихвал хэрэгжүүлэхээс аргагүйд хүрнэ гэдгээс айж л дээ. Хэрэгжүүлж болохгүй шалтгаан нь чухам юу байгаа юм бол? Ерөөсөө Монголын хүүхдүүдэд боловсролыг ялгавартайгаар олгох, боломжийн тэгш бус байдлыг бий болгох нь МАН-ын бодлого юм болов уу.

Саяхан дэгдсэн Боловсролын зээлийн сангийн асуудлыг санаж байгаа биз дээ. Яагаад зөвхөн баячуудын, томчуудын, дарга нарын хүүхдүүд БЗС-гийн зээлээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах ёстой юм бэ? Ардын хүүхдүүд яагаад сурч болдоггүй юм? гээд нийгмээрээ, нийтээрээ хараасан, нулимсан. Яагаад гэвэл тэр чинь IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой хүүхдүүдэд олддог боломж юм аа. Монгол сургуулиар, монгол хэлээр боловсрол авсан хүүхдүүд тэр түвшинд хүрч чадахгүй байна аа гэж мөн ч их хуцсан даа. Энэ л манай боловсролын ялгаатай байдал, улсын сургуулиудын гол хоцрогдол болчихоод байгаа юм шүү дээ. Гэтэл МАН энэ ялгаатай байдлыг дэмжиж байгаа юм байна. Ардын хүүхэд англиар хэлд, хөлд орж болохгүй ээ л гэж байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг гол бодлогоо болгодог социал демократ үзэлтэй нам ийм ялгаварлал гаргана гэдэг байж болох зүйл үү?

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтсан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа гүн бат ойлголт боллоо.  Энэ үзэл санаа нь дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг англи хэлтэй болголоо. Хөгжихийг хүсч байгаа бүх үндэстэн хар шар, өнгөт, цагаан арьстан гэж ялгаралгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш (саяхан л Назарбаевын дарангуйлалд байсан) Казакстан улс англи хэлийг үндсэн хоёр дахь хэл гэж албан ёсоор зарлаж, хууль батлаад хоёр жил болж байна” хэмээн ярьсан байна.

Мөн дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон байна. Үүнд,

-Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг.

-Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байдаг улс орнууд.

-Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстнүүд... гэж тодорхойлжээ. Тэгвэл Ардын  нам төр барьж байгаа Ардчилсан Монгол улс тэгвэл аль категорид нь багтах бол. Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалах ёстой юм болов уу?!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 38 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 47 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 30 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 31 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 32 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 32 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 33 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 35 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 40 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 39 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 43 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 44 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 45 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 43 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 45 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top