x

Ц.Амгаланбаатарын ард Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар байх магадлалтай

С.Зоригийн хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар өөртөө гэрчийн хамгаалалт хүсч, ХЭҮК-т хандсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Нийгмийн сүлжээгээр нэвт явсан, мэдээллийн бараг бүх сайтаар цацагдсан энэ мэдээллийг өчигдөр орой 25-р суваг телевиз 168 цагаараа онцолж, Ц.Амгаланбаатарын яриаг бүтнээр нь давтсан нь бүр ч гайхал төрүүлэв. Долоо хоногийн хугацаанд хэдэн ч удаа давтсан юм бүү мэд.

Мэргэжлийн байгууллага, мэдээллийн телевизүүд ингэж болдог ч юм уу? Мэдээллийн үнэн бодит байдлыг эрхэмлэх, эх сурвалжийг нягтлах, хүний нэр төр, алдар хүндийг эрхэмлэх, худал мэдээллээс хамгаалах гэх мэт мэргэжлийн зарчим, ёс зүй гэдэг зүйл хаана байна? Нийгмийн сүлжээнд хэдэн саяараа байдаг троллуудтайгаа яг адилхан мэдээлэл дамжуулдаг, мэдээллийнх нь эх сурвалж хүртэл нэг байж болдог юм уу? Ц.Амгаланбаатар гэдэг хүн хэзээ, яагаад, ямар шалтгаанаар ийм мэдээлэл хийх болов? гэдэгт дүн шинжилгээ хийх, шалтгааныг нь эрж хайх сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хаана байна?

Харин манай телевизүүд Ц.Амгаланбаатарын яриаг тэр чигээр нь дамжуулаад араас нь "Шоронд хүнийг эрүүдэж байгаад хэрэг хүлээлгэх, ял наймаалцах явдал байдаг юм биш биз" гэх өнгөтэй өнөөх л улиг болсон тайлбараараа унжуурга хийгээд дамжуулж байна. Атал Ц.Амгаланбаатарын ярианд нэр дурдагдсан хүмүүс, Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хүмүүст хамгаалагдах ёстой нэр төр гэж байхгүй юу? Хэрвээ Ц.Амгаланбаатар “Х.Нямбаатар, Ц.Нямдорж хоёр надтай ял наймаалцаад буцчихлаа” гэж ярьсан бол ХЭҮК-ийнхон энэ мэдээллийг гадагш нь гаргаж цацах байсан уу?

Бодит байдал гэвэл Ц.Амгаланбаатарыг эрүүдсэн, ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Хэрвээ түүнийг “С.Зоригийн хэргийг хүлээчихвэл чамайг үхсэн болгоод АНУ руу гаргачихна” гэсэн нь үнэн юм бол тэр чигээрээ АНУ руугаа явахын оронд яагаад хоёрхон жилийн дараа хэргээ задалсан байх вэ? Яагаад Ц.Нямдорж хаалттай хорих ангиар эргэлдэж, төлөөнийн хүнээ дотогш нь оруулж Ц.Амгаланбаатартай уулзуулав, тэрний дараа Ц.Амгаланбаатар яагаад хэргээ задалсан байх вэ?

С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн нь 2017 оны арванхоёрдугаар сар. Ц.Нямдорж “эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байна” гэж зарласан, нууцын архиваас бичлэг задалсан нь 2019-2020 он. Тэрэндээ тулбал тухайн үед Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө “хэргийн захиалагчийг шалгахад саад учруулсан, хэргийн холбогдогч нартай харилцаа тогтоосон” үндэслэлээр тагнуулд шалгагдаад явж байсан хүн шүү дээ. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат С1 телевизийн “Цензургүй яриа”-гаар орохдоо өөрийн амаар хэлсэн үг.

Тэгээд Ц.Нямдорж гүйцэтгэх ажлын бичлэгийг задалж, “эрүүдэн шүүлт”-ийн тухай цацсаны дараа захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, Ц.Нямдорж дээр явуулж байсан шалгалтын ажиллагааг ч зогсоосон. Энэ ч гэсэн прокурорын эх сурвалжтай үг. Одоо гэнэт тайзан дээр гарч ирсэн Ц.Амгаланбаатарын ард ч гэсэн Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Нэг нь Монголын хуулийн салбарыг хорин жил толгойлсон, нөгөө нь одоо ч толгойлж байгаа хүмүүс. ШШГБ бол Хууль зүйн, дотоод хэргийн яамны харьяа байгууллага. ХЭҮК-ийнхныг ШШГБ-ын харьяа хаалттай хорих анги руу оруулж, ялтантай уулзуулсан хүн ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өөр хүн байх боломжгүй. Анх мэдээллийг цацахдаа л “Ц.Амгаланбаатар ХЭҮК-т хүсэлт гаргалаа" гэж эхэлснээс үзвэл уг ярилцлагын эх сурвалж нь ч ХЭҮК юм байна. 

Хоёрдугаарт, хэрвээ Ц.Амгаланбаатарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, ял наймаалцсан нь үнэн юм бол яагаад өмнө нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хамт хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй юм? Өмнө үйлдсэн хүн амины хэргийг нь цагаатгах боломжгүй ч "С.Зоригийн аллагын хэрэгт холбогдолгүй" гэдгийг нь нотлох хангалттай хугацаа байсан шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй мөртлөө яагаад өнөөдөр гэнэт гарч ирээд гэрчийн хамгаалалт хүсэв? Ингэхэд ШШГБ-д ял эдэлж байгаа хүний аюулгүй байдал нь ШШГБ, салбарын яамны асуудал биш юм уу?

Ингээд харсан ч Ц. Амгаланбаатартай ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар байх магадлалтай. Сонгууль дөхөхөөр л МАН-ын гаргаж ирж сэвдэг ганц сэдэв нь. Өмнө нь нэг удаа Ц.Нямдорж өөрөө шорон луу явж орсон бол энэ удаа ХЭҮК-ийнхон өмнөөс нь ажлыг нь хийж өгч байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (108.162.216.133)
    Сэдэв байсан. Гол дуйлаан биш.
    2023 оны 06 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 34 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 43 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 26 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 27 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 30 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 36 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 35 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 39 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 40 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 41 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 43 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 39 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 41 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top