x

Лу.Гантөмөр: Англи хэлгүй ард түмэн бүтээх нь ирээдүйд хэнд ашигтай юм бэ?!

АН-ын дарга Лу.Гантөмөр энэ үгээрээ юу хэлнэ вэ. Тэрээр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хамтдаа урагшлах, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтаасан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа олон улсад гүн бат ойлголт боллоо. Дэлхий нийт биеэсээ хоцрохгүйг хичээж байгаа нь тэр. Энэ үзэл санаа нь энэ дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг аль хэдүйн англи хэлтэй болгожээ. Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш Казакстан улс гэхэд үндсэн хоёр дахь хэл бол англи хэл хэмээн албан ёсоор зарлаж, хууль гарган батлаад хоёр жил болж байна.

Харин дэлхий нийтийн энэ үзэл санааны эсрэг явж байгаа хуруу дарам хэдэн улс оронд олон улсын зүгээс ноцтой тодорхойлолт өгч байгаа юм. Тийм улсуудын нэгээр өнөөдрийн ардчилсан Монгол Улс тодрох болж байгаа нь харамсалтай. Дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон. Нэгдүгээрт, нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого

хэрэгжүүлж байна гэж. Хоёрдугаарт, “Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд байгаа үзэгдэл” гэж үзжээ. Гурав дахь нь “Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстэн” гэжээ.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн үзэж байгаагаар өнөөдөр УИХ-аас гаргаж байгаа “Бага ангид нь англи хэл зааж болохгүй” гэж хориглосон заалтыг дээрх гурван тодорхойлолтын алинд нь хамруулж ойлгох юм ёстой вэ. Түүний хэлсэн үгээр бол өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын гишүүд, төрийн түшээд чухам ямар үзэл санаагаар, хэний нөлөөнд автаж ийм шийдвэр гаргав. Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн бүтээх нь хэнд ашигтай юм бэ” гэсэн үг ноцтой биш үү. Мань эр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Боловсролын сайдаар ажилласан хүн шүү дээ.

Эсрэг санал өгсөн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэсэн утгатай үгийг унагасан байна лээ. Англи хэлтэй ардын хүүхдүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулахаар байгааг албан ёсоор тайлбарламаар байна. Дээр нь Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин АН-ын дарга Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн байх нь хэнд ашигтай вэ” гэдэг үгэнд ард түмэн хариулт олмоор байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 39 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 48 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 31 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 32 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 33 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 34 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 35 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 41 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 40 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 44 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 45 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 46 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 44 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 46 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top