x

Онц байдал тогтооё!

Саявтар Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болсон ICT Expo 2023-аар орж нар зөв тойрсон юм. Урьд нь иймэрхүү арга хэмжээнд очиход гарт баахан цаас  атгуулдаг, тэр нь том, жижиг, гурвалжин дөрвөлжин, гонзгой, хэвтээ эрээвэр хураавар учраас эмхлэгдэхгүй тул гарах хаалган дээр хогийн сав руу чулууддагсан. Энэ удаад бүх юм цахим, мета, виртуал, онлайн байсан тул заримдаа нэрийн хуудасны чинээ ч хамаагүй цаас үгүйлэгдсэн. Харин нэгэн компани нэрийн хуудсаа хийлгэхийг санал болгосон нь цаасан биш, QRcode хэвлэсэн хуванцар байж таарав. Ингээд үзэсгэлэн, яармаг, хурал семинар, байгууллага, компани, үйлчилгээгээр дүүрэн хог болон хөглөрдөг элдэв сурталчилгаа, товхимол, нугалбар, танилцуулга, тайлан сэлтийг стандарттай болгож тэр их цаас, зардал мөнгийг хэмнэх талаар этгээд санал дэвшүүлэх бодолтой явснаа шууд мартсан билээ.  

Энэ удаад урьд хэлж байсан зарим нэг саналаа тайлбартайгаар давтсугай.

Нэг.

ЖДҮ, Нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангаас хамаагүй том өөр нэгэн хэрэг огт сөхөгдөөгүй байна. Тун сая хучлагын үзүүр хальт хөвөлзөөд намжлаа. Энэ бол газар, юуны өмнө нийслэл Улаанбаатар хот, түүний эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд хууль зөрчин, бодлого төлөвлөлтийг санаатайгээр нулимж, эрүүл ухааныг огоорон өгч авалцсан болон яг одоо өгч авалцсаар байгаа газар олголт, түүн дээрх барилгын зөвшөөрлүүд юм. Өнгөрсөн хугацаанд Төмөрхүү, газрын маргаан, Миеэгомбын Энхболд, Зайсангийн орон сууцууд, Мон-Ураны Наранхүү, тусгай хамгаалалтай газар нутаг, Анандбазар, Яармагийн дэнж таних тэмдэг нь байсан бол яг одоо Энх тайвны гүүрний зүүн харалдаа, Сэлбэ голын сав дотор усан парк гэгчээр халхавчлан босч буй орон сууцны барилгууд билэг тэмдэг нь болжээ. Үүнийг таслан зогсоох үүрэгтэй, тийм эрх мэдэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улаан цайм хамгаалсаар бариулаад дуусгаж байна. Ийм дампуурсан төр гэж байх уу? Байна. Тэр нь манайх. Ийм учраас Улаанбаатарын газар олголтод онц байдал тогтооё! Ядахдаа түүнтэй дүйх алхмуудыг хийх хэрэгтэй. Газар олголтыг хэсэг хугацаанд бүрэн зогсоох,өмнө олгосон газар, барилгын зөвшөөрлийг нэгбүрчлэн шалгаж, хот төлөвлөлт, барилгын журам, дүрэм зөрчсөнийг цуцлах, нийслэлийн төвд өндөр барилга барихыг хориглох, төв гудамж, явган зам руу цөмөрч багалзуурдсан хэдэн барилгыг буулгах, театр, номын сан, төв цэнгэлдэхийг орчин тойрны газартай нь хамт чөлөөлөх, зуслангийн газар, ногоон бүсийг хэн дуртай эзэгнэж байгааг таслан зогсоох, газар, үл хөдлөхийн татварыг зах зээлийн жишгээр тогтоох. Энэ бүхэн өнгөрсөн жилүүдийн газар олголтын мэдээллийг бүрэн нээлттэй болгохоос эхлэх ёстой.  

Алдсан, хулгайлсан, идсэн уусан мөнгийг эргүүлээд төлүүлж, нөхөж болно. Харин хулгайн замаар орсон, тэр тусмаа барилга барьсан газар бол үүрд алдагдсан. Нүдний өмнөх газраа зөв зүйтэй зохицуулж чадахгүй байж юун бэлчээр хуваарилах, хувьчлах.

2024 оны сонгуулийн сургаар өндөлзсөн олон намуудын аль нь “газрын” нам байх бол?

Хоёр.

Хэрвээ Боловсролын зээлийн сан цаашдаа байх юм бол зөвхөн нэрнийх нь дагуу ажиллуулах ёстой. Зээл авсан л бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал буцааж төлдөг байх. Өмчийн бүх хэлбэр тэгш эрхтэй атал төрд таван жил ажилласан нэр хэмээгээд чөлөөлөгддөг “илүү тэгш эрх” байж хэрхэвч таарахгүй. Ингэж бүх зээлийг буцааж төлүүлээд, түүгээр дараа дараачийн залуучуудад зээл олгоод явах учиртай сансан.

Дөнгөж төгссөн мэргэжилтэн шууд төлж чадахгүй учраас орон сууцны зээл шиг 20, 30 жилийн турш төлөх, хэрвээ үнэ цэнэтэй боловсон хүчин болж, гавъяа байгуулсан, нээлт хийсэн, төр, байгууллага, компанид онцгой хувь нэмэр оруулсан бол хөнгөлөх, төлж өгөх механизм байг, гагцхүү Боловсролын зээлийн сангаас тусдаа байг. Хэзээ ч төлж барахгүй зээл авч ховдоглохгүй байх, юм л бол дэлхийн топ сургууль гэж хөөрцөглөхгүй байх, хэр чинээгээ мэдэх нь боловсролтой хүний сайн шинж.

Гурав.

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдэг. Буруу гэдэгт эмх цэгцгүй ярих бас хамаарна. Жирийн иргэн бүү хэл, төрийн өндөр албан тушаалтнуудын яриаг ба бэ-гүй бичвэр болгож буулгавал үг хэллэг, өгүүлбэрийн бүтэц, утга санаагаар холион бантан хутгасан байх нь арай арай.

“Хэрвээ”, “тохиолдолд” гэсэн хоёр үгийг нэг өгүүлбэрт зэрэг оруулахад аль нэг нь илүүдэж тэнэг сонсогддог. “Хэрвээ цаг агаар муудсан тохиолдолд ... ”  гэж ярихаа болихыг би хэрэндээ уриалдаг ч улам олон хүн түүнд автсан төдийгүй дараачийн хачин сонин хувилбарууд гарч ирсэн байна. Төгс ярих ёстой олон нийтийн телевизийн хөтлөгчдийн амаар шүү!

2023.06.14-ны “Цагийн хүрд”. Ногоон санхүүжилтийн 7 хоног эхэлсэн тухай сурвалжлагын эхэнд нэвтрүүлэгч Ичинхорлоо “... ногоон санхүүжилтийг дотооддоо хэрхэн татах эсэх асуудлаар ...”, тэгснээ хоёр хоногийн дараах  Тогтвортой санхүүжилтийн форумын тухай сурвалжлагаар “... малын тоо толгой хэтэрснээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарт хэрхэн тогтвортой уялдаа холбоотой хөгжих эсэх нь ...” хэмээн тормолзож байх юм. “Хэрхэн”, “эсэх” хоёрын нэг нь илүү, тийм ээ?  

Дөрөв.

Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Мөнх-Оргил гишүүн тагнуулын байгууллагын техник, хэрэгсэлтэй холбоотой нэгэн асуудлаар иргэдийн эрх гэж байдгийг сануулж хэсэг мэтгэлцээд дийлдэж харагдсан. Энэ бол ТЕГ-ын эрх хэмжээ рүү өнгийсөн бараг анхны тохиолдол байх. Ардчилсан улс орнуудад нийгмийн зүгээс нууц албаддаа шаардлага тавьдаг, бүр хянадаг янз бүрийн механизм байдаг бол манайд таг.

Нэрэнд их учир бий. Чухам үүнээс болж манай Тагнуулын ерөнхий газар иргэдийн толгойд бараанаар буудаг.  Дэлхийн аль ч улс, тэр тусмаа манай нэг, хоёр, гурав дахь хөршүүд ийм байгууллагаа “аюулгүй байдал”-аар нэрлэдэг. Өвөр өвөрмонголчууд бүр “амрыг хамгаалах” гэнэ.

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын нэрний англи орчуулга нь General Intelligence Agency of Mongolia. Дотооддоо, иргэддээ тагнаж чагнадгаараа даналзсан, харин гадагшаа нээх ухаалаг, оюунлаг царайтай...

Хэрвээ тагнах нь тухайн байгууллагын ажлын үндсэн арга байгаад түүгээр нэрлэдэг  бол Сангийн яамыг мөнгө тоолдог, Боловсролын яам хичээл заадаг, Соёлын яам дуу, бүжиг, жүжиг тоглодог, Архивын ерөнхий газрыг бичиг цаас хадгалдаг, Батлан хамгаалах яамыг цэрэг дайнд бэлтгэдгээр нэрийдэх ёстой юу?

Миний санал гэвэл аюулгүй байдал, аюулаас хамгаалах гэсэн хуучин нэрийг сэргээвэл зохилтой. Тагнахаас хавьгүй илүү, том ажил үүрэгтэй байгууллага шүү! С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хорин жил илрүүлж чадаагүйг бодоод би яруу алдарт тагнуулчдаа жаахан голдог болсон. Ерөнхий сайд маань “Би Монголд хамгийн их мэдээлэлтэй хүн, та нарын ард хэн байгаа мэднэ” хэмээн ажил хаясан эмч нарт агсрахыг сонсоод тагнуулчдаар иймхэн юм хийлгэдэг байх нь гэж харамссан. Улс гүрэн дамжуулан хүн хулгайлж чадсан гэхлээр бахархмаар санагддаг ч энэ чадвараа зөв ашиглавал илүү үнэлэхсэн. Нууц технологи хулгайлж ирдэг ч юм уу. Бас хэсэг хүмүүс зэр зэвсэг бэлтгэж төрийн эрхийг авахаар санаархсан хэргийн цаана яг юу байсныг итгэж үнэмштэл тайлбарлаагүйг гайхдаг. Төрийн нууц мэддэггүй сэтгүүлч, зохиолч зиндааны хүмүүcийг гадаадын тусгай албанд зүтгэхээс яагаад сэрэмжлүүлж чадаагүйд хачирхдаг.

Таг нууц.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 20 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 31 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 56 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 0 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 5 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 10 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 15 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 14 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 18 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 3 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 17 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 29 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top