x

Л.Гантөмөр 2024 оны сонгуульд намаа удирдах нь гарцаагүй болов

Эрх баригчдын хэтийдсэн “пиар”, сөрөг хүчнийхээ намын удирдлагыг онилсон нүүр, нүдгүй сохор дайралтын эсрэг АН-ын гишүүд дахин нэгдэж, нягтарч эхэллээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаас болж намынхаа дотор, гаднаас багагүй шахалтанд ороод байсан АН-ын дарга Л.Гантөмөр ирэх 2024 оны сонгуульд намаа удирдаж орох нь тодорхой болов.

Тодруулбал, АН-ын “МонДе” фракци өнгөрөгч хагас сайнд “Гүн Галуутай”-д цуглаж, 2024 оны сонгуулийнхаа стратегийг ярилцжээ. Энд яригдсан бас нэг чухал зүйл нь сүүлийн үед намын зарим фракциас сэвж, дэвээд байсан “Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах” тухай яриаг нэг мөр хааж, намын даргатайгаа нэг баг болж, дэмжиж ажиллахаар болцгоосон байна. “МонДе” фракцид АН-ын энэ цаг үеийн нүүр царай болсон голлох лидерүүд буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнбат, эдийн засагч Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн н.Өлзийбаяр нар багтдаг, ҮБХ дотроо нэлээд томд орох фракци юм байна.

“Гүн Галуутай”-д болсон энэ уулзалтын маргааш АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийнхөн бас “Асем Вилла”-д цуглаж хуралдсан бөгөөд намын даргаа дэмжиж, нэг баг болж ажиллахаар тогтжээ. Сонирхолтой нь, БЗС-гаар шалтаглан АН-ын шинэ дарга руу хийсэн эрх баригч намын зорилтот пиар  зорилгодоо хүрэлгүй унаж, эсрэгээрээ тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын фракциудыг эргүүлэн нэгтгэж эхэллээ. Тухайлбал, өмнө нэг удаа намын даргын сонгуульд ялалт байгуулсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй буцсан М.Тулгатын тэргүүлдэг “Од” фракци, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь” зэрэг АН дотор хүч, нөлөөтэй байгаа бүх фракциуд бүгд ирэх 2024 оны сонгуулийг кампанит ажлыг Л.Гантөмөр удирдах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш “ах” нарын зодоонд үрэгдэж, албан ёсны намын даргагүй болчихоод байсан АН-ын эргүүлж нэгтгэсэн, албан ёсны нам болгосон хүн нь Л.Гантөмөр. С.Эрдэнэ, Женко, Ц.Элбэгдоржийн хэн нь ч үүнийг чадаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, намын гишүүдээ талцуулж хуваасаар өдийг хүрсэн билээ. Харин Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон, намаа Дээд шүүхэд бүртгүүлсэн ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.  

Хоёрдугаарт Л.Гантөмөр АН-ын дарга болоод хийсэн нэг том дэвшил бол сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт буюу сонгуулийн холимог тогтолцоо. Сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд МАН-ын парламент дотор гарсан ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон хэрэг, Нүүрсний хулгайгаас болж “Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёс суртахууны эрхгүй парламент” хэмээн чичлүүлж, чичирч байсан эрх баригч намыг энэ галаас хөтөлж гаргасан хүн нь АН-ын дарга Л.Гантөмөр. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор нь МАН болж харагдаж байсан ч гэлээ “Энэ бол АН-ын арван жилийн өмнө гаргасан бодлого, тавьсан зорилго шүү. Хэн эрх барьж байгаагаас шалтгаалж АН өөрийн бодлогооосоо ухрах ёсгүй” хэмээн намынхаа гишүүдтэй хүртэл тулж байж батлуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоо АН-ыг парламентад дахин олонхи болох, олонхи болдоггүй юм гэхэд хүчтэй, бодитой сөрөг хүчин байх боломжийг авчирсан. Ямар ч байсан сүүлийн хоёр сонгууль шиг нийт сонгогчийн 40 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийн суудлыг эзэлж, 100 хувь эрх барьдаг цаг эргэж ирэхгүй нь баталгаатай.

Өмнөх сонгуулиудын жишгээс харахад АН ардчиллын 30 жилийн түүхэнд ганцхан удаа парламентад хамгийн олон суудлыг авч, эрх барьсан нь 2012 оны сонгууль байсан. Эрх барьж байх хугацаандаа Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлтийг эхлүүлсэн боловч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН “үхрийн сүүлэн дээр хутга” тавиад энэ шинэчлэл унасан, ухарч буцсан билээ. Тиймээс АН-ын даргын хувьд энэ өөрчлөлтийг МАН-аар өөрөөр нь хийлгэх нь бодитой бөгөөд боломжтой ганц гарц байсан нь ч ойлгомжтой. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээр МАН-ын гишүүд, хууль санаачилсан Засгийн газар нь хүртэл “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх чинь АН-ын ч гэсэн бодлого байсан шүү” гээд Л.Гантөмөрийн араар нуугдахыг бүгд л харсан шүү дээ. Товчхондоо МАН дангаараа энэ өөрчлөлтийг хийх боломжгүй, ёс суртахууны хувьд тийм эрхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин Л.Гантөмөрийн хувьд ойрын зорилго, богино зайны улс төрөөс илүү Монголд олон намын тогтолцоо жинхэнэ утгаараа ажиллах, парламентыг улс төрийн олон урьгалч үзэл санаа уралдаж байдаг эрүүл мэтгэлцээний талбар болгох холын бодлогоо хамгаалж үлдсэн. Энэ л улстөрч хүний зангараг, явах ёстой зам мөр юм л даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 36 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 45 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 28 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 31 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 32 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 38 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 37 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 41 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 42 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 43 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 41 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 43 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top