x

Таван хүний амиар боссон Тусгаар тогтнолын ордныг МАН-аас хураая

УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсэнээр хаврын чуулган өндөрлөнө. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхиийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө хуульд байгаагүй зарим зохицуулалтыг тусгасан байна. Үүнд,

-Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгох, дэмжлэг үзүүлэх

-Улс төрийн намууд дүрэм, мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, гишүүдийн тоог нийтэд ил тод байлгаж, тогтмол мэдээлэхээр хуульд тусгасан байна. Мөн улс төрийн намууд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудыг оруулжээ. Үүнд,

-Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах,

-Зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, хүчирхийллийн замаар зорилгоо гүйцэлдүүлэх,

-Хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах зэргийг хориглосон байна.

Улс төрийн  намыг төсвөөс санхүүжүүлэх, хувь хүн болон бизнесийн байгууллагаас хандив авахыг хориглох (зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүжих), санхүүжилтийг ил тод байлгах тухай асуудал сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж байгаа боловч хуульд сууж орж ирж байгаа нь анхных болж байна. Бидний мэдэж байгаачлан улс төрийн намууд зөвхөн сонгуулийн зардлын тайлангаа дөрвөн жилд нэг удаа тайлагнадаг боловч тэр нь бүрэн бус байдаг, сонгуулиас бусад үед тухайн намын санхүүжилт болон зардлын тайлан хаалттай явж ирсэн билээ.

Улстөрийн намыг төрөөс санхүүжүүлэх тухай асуудал нь намуудын санхүүжилтийг ил тод нээлттэй болгохоос гадна намуудад өрсөлдөөний ижил тэнцүү нөхцлийг бий болгох зорилготой байв. Хуулийн энэ зорилго, зорилтын үүднээс аваад үзвэл улс төрийн намуудын хөрөнгийн асуудал давхар яригдаж ёстой болно. Тухайлбал, бидний мэдэж байгаачлан улс төрийн намуудаас хамгийн их хөрөнгө хуримтлуулсан нь эрх баригч МАН. Хотын тав талбайд боссон Тусгаар тогтнолын ордноос гадна аймаг, сум бүрт байгаа намын хороодын байшин барилгыг үнэлбэл тоймгүй эд болох биз.

Хоёрдугаарт улстөрийн намуудад үнэхээр шинэчлэл хийе, ижил тэгш гараанаас өрсөлдүүлье гэвэл тэдгээрийг татан буулгаж, шинээр бүртгэх тухай асуудал яригдах ёстой. Тэгэхгүйгээр 100 жилийн түүхтэй МАН, гучин жилийн түүхтэй АН хоёрыг “гарааны ижил түвшин” гэж хэлэх ямар ч боломжгүй юм. Өнгөрсөн 30 жилийн турш энэ сэдэв улс төрийн намын төлөвшилтэй холбоотой гол эмзэг цэг байсаар ирсэн. Одоо хэр нь “1990 онд шинэ нийгэмд шилжсэний дараа МАХН-ыг татан буулгаад шинээр байгуулах ёстой байсан” гэдэг үзэл улс төрийн онолтнуудын хувьд амь бөхтэй байсаар ирсэн. Ер нь ч манайтай ижил социалист лагерьт байгаад ардчилсан тогтолцоонд шилжсэн бүх улс орнууд коммунист намуудаа татан буулгаад, шинээр байгуулсан байдаг. Зөвхөн Орос, Монгол хоёроос бусад нь.

Тиймээс МАН өнгөрсөн зууны Монголын түүхийн 70 жилийг өөртөө өмчилж, өнгөрсөн зуунд хуримтлуулсан бүх өмч хөрөнгөө авч үлдсэн хэрнээ зөвхөн нэрээ сольчихоод “Бид коммунист нам биш, социалист нам болсон” гэж ярих нь учир шалтгааны хувьд ойлгомжгүй. Гэтэл бид үүнтэй эвлэрч амьдраад бүхэл бүтэн 30 жилийг ардаа үдчихсэн байна. Тэр ч байтугай ардчиллын жилүүдэд тус намын хөрөнгө, хүчийг татвар төлөгчдийн мөнгөөр зузаатгаж ирсэн нь бүр ч эмзэглүүштэй зүйл мөн. Түүний нэг жишээ нь гэм зэмгүй таван иргэний амь насаар бүтсэн МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа ард иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсч, тухайн үеийн МАХН-ын байрны өмнө жагсаал зохион байгуулахад тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр иргэдтэй уулзахаас зугтаж намын байрандаа нуугдаж суусаар эсэргүүцслийн жагсаал нь бослого болж, МАХН-ын төв байр галд шатаж, жагсаалд оролцсон хэдэн зуун залуус шүүхээр ял аван шоронгийн хоригдол болж, цагдаагийн байгууллага гэм зэмгүй таван хүнийг буудан хороосон. Шүүхээс МАХН-ыг долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчоор тогтоож, намын байрыг шинээр бариулахад төсвөөс 19 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байлаа. Харин ямар ч гэм зэмгүй, гудамжинд алхаж яваад цагдаагийнхны шөнөөр явуулсан “ан авын” бай болсон таван залуугийн амь насыг төр нь 50 сая төгрөгөөр үнэлж байлаа. Тухайн үеийн ханшаар нэг өрөө байрны л үнэ.

Үүний дараа МАХН нэрээ сольж, МАН болоод долдугаар сарын 1-ний хэргийн хариуцлагаас мултарсан. Намынхаа төв байрны нэрийг хүртэл сольж “Тусгаар тогтнолын ордон” болгосон. Үүгээрээ Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг бүхэл бүтэн 10 жилээр ухрааж, Монголын түүхийг МАН-ын түүхээр эхлүүлсэн байдаг юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр тэмцэж олсон Монгол Улсын тусгаар тогтнолыг Оросын улаан арми Монголд орж ирж, хаант засгийг халсан 1921 оны хувьсгалаар сольсон байдаг юм.

Тиймээс хэрвээ улс төрийн намуудыг жинхэнээсээ өөрчилье, шинэ түвшинд гаргая гэвэл МАН-ын түүх 1990 оны хувьсгалаар бий болсон Ардчилсан Монгол улсын түүхээс эхлэх ёстой. Нэг намын тогтолцоо, нам төвтэй төр бий болсон социалист Монголын түүхээс эхлэх ёсгүй. Тэгээд зогсохгүй татвар төлөгчдийн мөнгөөр бариулсан МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордныг төрийн өмчид авах ёстой. Түүнээс биш хамгийн баян намд хамгийн их мөнгийг төсвөөс хуваарилах нь “гарааны ижил нөхцөл” болж чадахгүй.

Хоёрдугаарт, хуулийн төсөлд бичсэнчлэн “Хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхахыг” хориглож байгаа нь үнэн бол улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн, залуучуудын, ахмадын байгууллагуудыг бүгдийг нь татан буулгах ёстой.     

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • З (172.69.45.142)
    Зөвдөө
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 6 цаг 32 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 6 цаг 43 мин Луврын музей хаалттай хэвээр байна 6 цаг 48 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 6 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 7 цаг 9 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 7 цаг 10 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 7 цаг 10 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 7 цаг 11 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 7 цаг 12 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 7 цаг 15 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 7 цаг 33 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 34 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 7 цаг 35 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 7 цаг 36 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 7 цаг 37 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 7 цаг 39 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 7 цаг 40 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 7 цаг 41 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 7 цаг 42 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 18 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top