x

Ерөнхийлөгч төмөр зам мухар байсныг мэдэлгүй нээсэн нь юу л бол...

Зам Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт саяхан ярилцлага өгөхдөө “Гашуунсухайтын төмөр зам мухар зам болчихоод байгаа. Тиймээс энэ замаа Хятадын төмөр замтай холбохын тулд хил холболтын төмөр зам барьж байгуулах шаардлага бий болсон. Ингэж барихын тулд холбох цэг зөрсөн, өндөржилтийн түвшин зөрсөн зэрэг асуудлууд бий. Энэ бүгдийг судлан үзэж дахин ТЭЗҮ-ийг гаргахаар Хятадын талтай санал солилцон гарын үсэг зурсан. Тиймээс энэ зундаа ТЭЗҮ батлагдаад, ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ төмөр зам холбогдож байж Гашуунсухайтаар жилд гарах экспортын бүтээгдэхүүн 30-50 сая тонн хүрэх боломж бүрдэнэ” гэж тодорхой хэллээ.

Барьсан төмөр замууд мухар гэдгийг үүнээс өөрөөр яаж батлах билээ. “Мухар төмөр зам гэж юу гэж худлаа яриад байгаа юм, муутгах гээд чадахгүй муусайн юмнууд” гэх хүмүүс цөөнгүй байв. Тэгсэн ЗТХ-ийн сайд нь ийнхүү албан ёсоор баталсанаар үнэнтэй эвлэрэв. Мухар төмөр зам барьсан байжээ.

Үнэндээ С.Бямбацогт сайдын үгэнд гайхширч байна. Саяхан л Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр шинэ төмөр замын нээлтэнд очиж, ёслолын буудлага хийж, сүр жавхлантайгаар нээсэн юм даа. “Монгол Улс гадагшаа урсгалтай хоёр дахь том төмөр замтай боллоо, экспортын

бүтээгдэхүүний ганц гарц Замын-Үүд нь түүх болон үлдлээ. Гашуунсухайт гэсэн хоёр дахь гарцаа, төмөр замаа бид хүлээн авч байна” гэсэн юм. Арай л алтан хадаасаар төмөр замын царигийг хадаж нээгээгүй санагдана. Салтаандаа төмөр хийчихээд л хөшөөд л, дээгүүр нь нүүрс ачсан вагон хил рүү шууд яваад л... мөн ч сайхан дүр зурагтай байсан даа. Тэгсэн тэр бүхэн худлаа байсан гэж үү. Шинэ төмөр зам дээгүүр ёслол төгөлдөр хөдөлсөн тэрхүү нүүрстэй вагон 40 км явж хүмүүсийг хуураад, буцаж ирсэн гэж хүртэл бичигдэж байна. Угаасаа цаашаа хил рүү яваад мухар учраас яалтай ч билээ. Яг хүүхэд хуурч байгаа юм шиг жүжиг болжээ. “Тэр харав уу, дүүрэн нүүрс ачаад Хятад руу зарахаар хөдөллөө” гэж харуулчихаад буцаагаад хураачихаж. Одоо тэгээд Хятадын талтай төмөр замаа холбох ТЭЗҮ, гэрээ, өндөр намын зөрүү, холбох цэг... гээд хэдэн жил үргэлжлэх ажил ундрах юм байна. Тэр хооронд говийн ээрэм талд, салхи шороо, шатам халуунд тавьсан төмөр зам нь арчилгаа тордлогоогүй юу болж ч хувирах юм, бүү мэд.

Ард түмэн хууртах нь дүүрчээ, арай Ерөнхийлөгч нь ингэж хулхидуулна гэж баймааргүй санагдах юм. Доод хүмүүс нь “Сайхан төмөр замтай боллоо, гайхамшиг эхэллээ, та очиж нээгээч” гэсэн юм байх даа. Хэрэвзээ Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэж хуурсан бол Монгол төрийн дампуурал үнэндээ эцэстээ тулжээ. Өнөөдөр хууртсан Ерөнхийлөгч нь “Юун мухар төмөр болоод явчихав аа” хэмээн уурсан асууж байгаа байлгүй дээ. Ерөнхийлөгчийг хуурч болж байгаа төрийн албан хаагчид ердийн иргэнийг бол амаар нь шороо үмхүүлэх юу ч биш нь тодорхой. Ийм л энгийн логик, төрийн ой гутам дүр зураг харагдаж байна. Нэмж хэлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууртсан нь үнэн бол ийм гэнэн Төрийн тэргүүнтэй байж болохгүй санагдах юм. Эмгэнэл биш үү. Ерөнхийлөгч нь хууртаж байгаа улс орон цаашдаа юу болох вэ. Хөл толгойгүй юм болно. Монголын хувь заяаны асуудал яригдана. Тийм л биш байгаасай.

Харин эсрэгээрээ худал дүр эсгэж байгааг нь мэдсээр байж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очиж төмөр замыг нээсэн бол Ерөнхийлөгч Та арай л хуурамч, харгис байна. Ийм байж хэзээ ч болохгүй. Амь нас чинь дээсэн дөрөөн дээр очсон үед ч худал хуурмаг байж болохгүй ганц албан тушаал бол улс орны Төрийн тэргүүн юм. Тэд эцсийн мөч хүртлээ эх орон, ард түмэндээ үнэнч байна гэсэн ганц тангараг өргөдөг юм.

Төмөр зам мухар байгааг мэдсээр байж үзэл суртал болгож, пиар болгож, ажил хийсэн дүр эсгэж, ард түмэн нь түүнд хууртсан тохиолдолд энэ бол гэмт хэрэг гэж үзэх ёстой. Бүр эдийн засгийн гэмт хэрэг, эдийн засгийн алуур гэж үзэх нь зүйд нийцнэ. Учир нь Олон улсад ингэж үздэг юм. Яагаад гэвэл эдийн засагт л үзэл суртал байдаггүй юм. Байж болдоггүй юм. Байлгавал тэр эх орон сүйрдэг. Эдийн засгаа үзэл сурталжуулсан Грек, Бразил, Хойд Солонгос, Венесуэль... гээд улс орнуудыг хар. Африкийн улсуудыг хар. Ширхэг талх авахын төлөө тэрэг дүүрэн мөнгө түрээд дэлгүүр рүү алхаж яваа тэдний хувь тавилан биднийг хүлээж байна гэсэн үг. Яагаад гэвэл эдгээр улс орны Төрийн тэргүүнүүд бүгдээрээ эдийн засгаа үзэл суртлын зэвсэг болгож, ард түмнээ хуурч, мундаг үйлдвэр удахгүй босно гэж энд тэнд баахан тууз хайчилж давхисаар эцэстээ сүйрэлд авчирсан.

Яг л ийм дүр зураг С.Бямбацогт сайдын мэдэгдлийн дараа нүдний өмнүүр жирэлзээд өнгөрлөө. Мухар төмөр зам шиг хуурамч хичнээн бүтээн байгуулалт цаана нь байгаа бол гэх айдас төрж байна. Ерөнхийлөгчийн очиж нээсэн бүгдийн үр дүн, бодит үнэнийг асуумаар санагдлаа. Жишээ нь нөгөө Нефтийн үйлдвэр Дорноговьд босч сүндэрлэж байна уу. Нийслэлийн баруун захад Цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн үү. Монгол орон даяараа ногоон шугуй болох эхлэл тавигдаж, ургаж төлжиж байна уу. Хүнсний аюулгүй байдал сайжирч, бид мах, ногооноосоо хорт хавдар авсаар байгаа эмгэнэлт дүр зураг эцэслэгдэх эхлэл тавигдсан уу... Энэ мэт олон олон ажлыг, бүтээн байгуулалтыг асууж тодруулмаар, эцэслэн хармаар байна. Ард түмэн эцсийн үнэнийг хэнээс сонсохыг хүсдэг вэ гэвэл Төрийн тэргүүнээсээ. Гэтэл өнөөдөр Төрийн тэргүүний үг, үйлдэл үнэн байж чадаж байна уу. Аль ч улс оронд Төрийн тэргүүн эцэслэж юу хэлнэ, юу гэж дүгнэнэ, тэр бол туйлын үнэн. Түүнээс цааш үнэн байх боломжгүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэр үнэн байна вэ.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төмөр зам мухарыг мэдээгүй нээсэн гэвэл арай л гэнэ. Мэдсээр байж нээсэн бол арай ч хуурмаг уу... гэж асуумаар байна. Та бүхэн юу гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 6 цаг 33 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 6 цаг 44 мин Луврын музей хаалттай хэвээр байна 6 цаг 49 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 7 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 7 цаг 10 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 7 цаг 10 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 7 цаг 11 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 7 цаг 12 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 7 цаг 13 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 7 цаг 16 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 7 цаг 34 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 35 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 7 цаг 36 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 7 цаг 37 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 7 цаг 38 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 7 цаг 39 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 7 цаг 41 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 7 цаг 42 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 7 цаг 43 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 19 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top