x

Адам Смитийн 300 жилийн ой: Түүний санаанууд Монголыг ч өөрчилж чадна

Адам Смитийн 300 жилийн ой: Түүний санаанууд Монголыг ч өөрчилж чадна

Доктор Райнер Зителманн

6-р сарын 16. Адам Смитийн мэндэлсний 300 жилийн ой болно. Адам Смит бол ёс суртахууны философич байсан бөгөөд үндэсний эдийн засгийг үндэслэгч гэж тооцогддог. Адам Смит зах зээлийн эдийн засаг бол ядуурлыг даван туулах хамгийн сайн систем гэдгийг нотолсон юм.

Өнөөдөр Монголын ард түмэн өнгөрсөн зууны коммунист үеийг бодвол илүү сайн амьдарч, ядуурал, өлсгөлөн бага байгаа нь Адам Смитийн санааны хэрэгжилтийн үр дүн юм. 

2023 оны эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр “Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний оноо 61.7 болж, хамгийн чөлөөт эдийн засагтай орнуудын 73 дугаарт жагсаж байна. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн 39 орноос 15 дугаарт эрэмбэлэгдэж, нийт оноо нь дэлхийн болон бүс нутгийн дунджаас дээгүүр байна. Мөн эдийн засгийн шинэчлэл нь эдийн засгийн тэлэлт, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Бизнесийн салбар нээлттэй худалдааны дэг журмаас илүү үр ашиг хүртдэг ч авлига, хуулийн засаглал сул байгаа нь эдийн засгийн хөгжлийг сааруулж байна. Шүүхийн шинэчлэл, төрийн удирдлагын тогтолцоог илүү оновчтой болгох нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд тус дөхөм болно” гэж уг тайланд дүгнэжээ.

Эдийн засгийн дэвшлийн үндэс нь Адам Смитийн санаанууд юм. 

Адам Смит "Үндэстнүүдийн баялаг" номондоо "Хувь хүн бүр өөрийн эзэмшсэн, захирч чадах капиталаа хамгийн үр ашигтай байлгах боломжийг үргэлж эрэлхийлдэг, энэ нь үнэндээ түүний өөрийнх нь давуу тал байдаг болохоос нийгмийн давуу тал биш. Гэхдээ өөрийнхөө давуу талыг танин мэдэх нь аяндаа, зайлшгүй нийгмийн хэрэгцээг хангах буюу нийтэд тустай зүйлд хөрөнгө оруулалт хийхэд хүргэдэг."

Тэрээр хууль тогтоогчид, "хүн бүр өөрийн орон нутгийн нөхцөл байдалд ямар ч төрийн зүтгэлтэн эсвэл хууль тогтоогчийн хийж чадахаас хамаагүй дээр шийдвэр гаргаж чадна" гэдэгт илүү итгэлтэй байх ёстой гэж үзсэн.

"Өрөвдөх сэтгэл" бол Смитийн ёс суртахууны гүн ухааны гол тулгуур байсан. Түүний "Ёс суртахууны мэдрэмжийн онол" хэмээх агуу бүтээл нь "өрөвч сэтгэл"-ийн хамгийн чухал ач холбогдлыг онцолж эхэлдэг. Адам Смит өрөвдөх сэтгэл гэдэгтээ "ажилласаг ядуусыг" бүхнээс дээгүүр онцолж байсан.

“Үндэстнүүдийн баялаг” номд нэгэн алдартай ишлэл байдаг: “Дийлэнх нь ядуу зүдүү амьдарч байгаа ямар ч нийгэм цэцэглэн хөгжиж, аз жаргалтай байж чадахгүй. Бусдын хувцас, хоол хүнсийг бэлддэг хүмүүс өөрсдөө хөдөлмөрийн үр шимээс их хэмжээний хувь хүртэх ёстой бөгөөд бас гайгүй хувцаслаж, унд хоолтой, орон байртай байх нь зүйтэй. Өнөөдөр эдгээр үгсийг заримдаа төрөөс баялгийн дахин хуваарилалтыг хийхийг Адам Смит өмгөөлж байсан мэтээр буруугаар тайлбарладаг. Энэ бол түүний зорилго биш байсан бөгөөд тэр нийгмийн хувьсгал хийхийг уриалаагүй нь лавтай. "Үндэстнүүдийн баялаг" номын 8-р бүлэгт Смит ядуу зүдүү байдал нь урьдчилан тогтоогдоогүй гээд эдийн засгийн өсөлт л амьжиргааны түвшинг дээшлүүлж чадна гэдгийг онцолжээ. 

Эдийн засгийн тасралтгүй өсөлт нь цалинг нэмэгдүүлэх цорын ганц арга зам юм; зогсонги эдийн засаг нь цалин буурахад хүргэдэг. Өлсгөлөн бол засгийн газрын үнийн хяналтаас үүдэлтэй гэж бичсэн.

Адам Смитийн зурсан замд хувийн өмчийг халах, төрийн дахин хуваарилалт, засгийн газрын журмаар захирах тухай тэмдэг тааралдахгүй. Мөн тэрээр төргүй либертари утопийг сурталчлаагүй – төр засаг гүйцэтгэх чухал үүрэг олонтой гэж үзсэн. Гэсэн хэдий ч 1755 онд "Үндэстнүүдийн баялаг" гарахаас хорин жилийн өмнө тэрээр нэгэн лекц дээ анхааруулж хэлэхдээ“Хүнийг төрийн зүтгэлтнүүд, төлөвлөгчид ихэвчлэн улс төрийн механизмын нэгэн төрлийн материал гэж үздэг. Төлөвлөгч түшээд нь хүний жам ёсны үйл ажиллагааны явцад саад учруулдаг; Уг нь хүн ганцаар байгаа мэт чөлөөтэй, зорилгодоо хүрэхийн тулд түүнд шударга ажиллахаас өөр юу ч шаардагддаггүй нөхцөлд өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болно... Гэвч энэ байгалийн жамыг алдагдуулж, аливаа зүйлийг өөр чиглэлд зүтгүүлж байгаа бүх засгийн газрууд хөгжил дэвшлийн эсрэг болж, нийгэм нь тодорхой цаг мөчид зохиомол болж түшээд өөрсдийгөө хадгалахын тулд харгислал, дарангуйлагч байхаас өөр аргагүй болдог.

Хорьдугаар зуунд Зөвлөлт Холбоот Улс, Монгол зэрэг коммунист орнуудад яг ийм зүйл тохиолдсон. Монгол бол ЗХУ-ын дараа Марксизм-ленинизмд суурилсан дэглэм тогтоосон хоёр дахь орон юм. Гэхдээ өнөөгийн Монгол Улсын ирээдүйн зорилго бол дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн эрх чөлөөтэй орон- Сингапурын адил Азийн хамгийн амжилттай капиталист орнуудын нэг болох ёстой. Цаашид явах зам урт ч амжилттай явах улс орон бүрт хөгжил дэвшлийн хүсэл тэмүүлэл хэрэгтэй, энэ нь Монголын мөрөөдөл тэмүүлэл байж болох юм.

Монгол улс хүн амынхаа тоогоор бага гэдэг нь сул тал биш юм. Дэлхийн хамгийн тэргүүлэх эдийн засгийн эрх чөлөөт долоон орны дөрөв нь ердөө 5 сая буюу түүнээс цөөн хүн амтай, Сингапур, Ирланд, Люксембург, Эстони зэрэг орнууд байна.

Райнер Зительманн бол түүхч, социологич бөгөөд "Капитализмыг өмөөрөхүй" номын зохиогч юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 34 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 43 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 26 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 27 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 30 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 36 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 35 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 39 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 40 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 41 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 42 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 39 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 41 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top