x

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Намын жагсаалт нийслэлийн сонгогчийг төлөөлдөггүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Ингэснээр ирэх 2024 оны сонгуулийг холимог тогтолцоо буюу пропорциональ, мажоритари хосолсон системээр явуулна.

Харамсалтай нь, эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг хоёр долоо хоног хэлэлцэхдээ зөвхөн хүйсийн тэнцвэр, квотын асуудал дээр хоёр долоо хоног хий эргэлээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэмжээнд хүргэсэн сонгогчийн төлөөллийн асуудлаа таг мартаж, хав дарлаа. “Нэг мандатын ард байгаа сонгогчийн тоо хэт олон болсноос иргэдийн төлөөлөх эрх алдагдаад байна” гэж уйлан дуугараад, усан нүдлээд байсан хулгайчуудаас бүр нэг нь ч "тойргоо хэрхэн зурах, тойрогт хамаарч байгаа сонгогчийн тоог ойртуулах"  тал дээр нэг ч үг дуугардаггүй байна шүү.

Уг нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “хотын тойрог, хөдөөгийн тойрог дахь сонгогчдын тоо хэт их зөрүүтэй байна. Нэг нь 20 мянгуулаа нийлээд УИХ-д нэг мандаттай байхад нөгөө нь 200 мянгуулаа нэг мандатын ард жагсаж байна. Энэ чинь иргэдийн сонгох эрхэд халдаж, ялгаварлал үүсгэж байна. Хотын тойргууд дахь мандатын тоог нэмж, хөдөөгийнхийг хасья. Хүн ам цөөтэй аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгоё” гэж мөн ч их “хуцсан” даа. Жирийн иргэн төдийгүй Үндсэн хууль судлаачид, хуульч мэргэжилтнүүд ч ингэж зөвлөөд явж байсан. Үндсэн хуульд гар хүрэхийн тулд МАН ч үүнийг нь ашигласан. Гэтэл яг Сонгуулийн хуулиа хэлэлцэх дээр ирсэн чинь нөгөөдүүлийнхөө өөдөөс зүгээр л нулимаад хаячихлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад “Мажоритари тойргуудынхаа мандатыг яаж хуваарилах юм бэ?” гэсэн гишүүдийн асуултад Н.Энхболд гуай “Хүн ам, нутаг дэвсгэрээр нь хуваадаг зарчимтай” гэж хуцсан. Атал Үндсэн хууль дээр “УИХ-ын гишүүн бол хүн ам, газар нутаг төлөөлөхгүй ээ. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлж, улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ ээ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Н.Энхболд гишүүний яриад байгаа "нутаг дэвсгэрийн" зарчим хаана, ямар хуульд байна? Харин ч Сонгуулийн хуулиа батлахдаа анхнаасаа Үндсэн хуулиа зөрчөөд явсан. “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээг харгалзан тойрогт ногдох мандатын тоог тогтооно” гэчихсэн. Ингэхэд газар нутгийн хэмжээ сонгуулийн тойрог, мандатын тоонд ямар хамаа байна аа. Бид ямар мал хариулах гэж байгаа юу? УИХ-ын гишүүн нь тухайн тойргийн сонгогчийг төлөөлж УИХ-д орж ирдэг. Орж ирсэн хойноо нийт иргэн, улс орны эрх ашигт үйлчилнэ гэсэн Үндсэн хуулийн заалттай. Гишүүний тангаргаа ч ингэж өргөдөг биз дээ.

Атал Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн Сонгуулийн хуулийн энэ заалтаас болж манай парламент “жалганы парламент”, гишүүд нь “жалганы депутат, жалганы феодал” нэр аваад байгаа. Тойргийн мөнгө гэдэг авилгын систем бий болсон, гишүүд нь хүртэл (цөөнхийн гишүүддээ бүр өгдөг ч үгүй гэж байгаа) тэрнээсээ тэжээгддэг, тэгээд улс орны хөгжил, төсөв, эдийн засгаа сүйрүүлдэг, урагшаа харсан нэг ч бодлого явуулдаггүй. Цөөнхийн санал, дэмжлэгээр гарч ирсэн гишүүд нь үргэлж олонхийнхоо эрх ашгийн эсрэг явж ирсэн. Энэ бүхэн чинь Сонгуулийн хуульд байгаа энэ ганц заалтаас болж байгаа. Тэрийгээ ч өөрчлөхийг хүсэхгүй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо ярьж байхад ганц нэг гишүүн “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх юм бэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд “Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцдаг билүү. Тэгвэл нийслэлээ дангаар нь нэг тойрог болгоод пропорциональ сонгуулиа явуул л даа. Тэгж байж жинхэнээсээ хотын төлөөлөл болно биз дээ. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!   

Тэгж яривал МАН төсөл нь өргөн баригдаагүй хууль батлах гээд явж байгаа шүү. Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьж, иргэдээс санал авахаар parlament.mn дээр байршуулсан цор ганц хуулийн төсөлд нь "УИХ 76 гишүүнтэй, 38-ыг мажоритари тойргоос, 38-ыг намын жагсаалтаар сонгоно" гэсэн байгаа. Үндсэн хуульд заасан 126 мандат, 78:48 гэдэг заалт чинь Сонгуулийн тухай хуулийн төсөлд чинь суугаа ч үгүй байна. 

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 37 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 46 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 29 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 32 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 33 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 39 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 38 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 42 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 43 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 44 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 45 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 42 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 44 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top