x

УИХ-ын дөрвөн гишүүн “Нүүрсний сонсгол хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хэвлэлүүд, экспертүүд “Улс төр аадрын өмнөх шиг ажин түжин байна. Энэ нэг л биш шүү” гэцгээх болсон. Нээрэнгээсээ тийм байгаа ажээ. Далдуур дайн биш гэхэд дажинтай байна. Боловсролын зээлийн сан гээд бараг хоёр сар нийгмийн сүлжээгээр хэлэлцлээ. Гэтэл сангийн асуудлыг дэвэргэж нүүрсний хулгайг нуух үйл ажиллагаа явж байсан бололтой. Тусгай санг эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаараа түрүү барьж ашигласан нь гэмт үйлдэл мөн. Хөгжлийн банк шиг цаасан дээр мөртэй үлдсэн учраас төлөх ёстойгоо төлж л таарна. Харин нүүрсний хулгай бол нууцаар үйлдэгддэг. Хууль хяналтынхан ажиллаж байж илэрч, тогтоогдох хэрэг юм. Тэгээд мөнгөн дүн нь тоймгүй их, ойд багтамгүй өндөр. Бас энэ хулгайд улстөрчид, улс төрийн хамааралтай олон хүн холбогдсон. Нийтээрээ мэднэ. Тийм шалтгаантай, холбоотой хэсэг хүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзаад “Зээлийн сангаар сэвэх хүмүүс дууслаа. Тэгэхээр нүүрс асах нь дээ, яах вэ” гэлцсэн нь “гэрэл цохиулжээ”, янз нь. Хаа сайгүй ярьж байна.

Үнэхээр ч сүүлийн үед тусгай сангууд, Үндсэн хууль тойрч яриад нүүрсний хулгайг бүрмөсөн мартжээ, бид. Улстөрчид ч ярихаа больсон. Уул нь нүүрсний хулгайг барьж аваад тонгорсон улстөрч ирэх сонгуулиар баараггүй. Нүүрсний хулгайтай ноцолддоггүй юм гэхэд хамгаалдаггүй, харин эсэргүүцдэг байх нь одоогийн улстөрчдийн шударга ёсны шалгуур болсон.

Хууль хяналтынхан ч энэ хулгайтай холбоотой сэдэл өгсөн, сэжиг авахуулсан хүмүүсийг шалгаад л байх шиг байна. Харин олон нийт нүүрсний хулгай ид яригдсан байсан хагас жилийн өмнөх баахан “хулгайч” хаачив гээд эрж сурах байдалтай болж эхэллээ. Том улстөрчид, том бизнесмэнүүдийн нэр ус гараад л байсан. Таг болсон. Тэдэнтэй төр эвлэрэв үү, аль эсхүл хууль хяналтынхан хаацайлаад байна уу. Хулгайчаа хайхын хажуугаар эвлэрсэн, хаацайлсан хүмүүсийг бас эрж байна.

Түүнээс гадна нүүрсний хулгайн хамгийн гол үйл ажиллагаа УИХ дээр гацчихаад байна. Тэр нь нээлттэй сонсгол юм. Нээлттэй сонсголоор нүүрсний хулгай “нээлттэй” болно. Товчхон хэлэхэд, ийм л үр дүнтэй. Нүүрсний хулгайг хэн хийдэг вэ. Хэн зохион байгуулж, хэн оролцоод, хэн гүйцэтгэдэг вэ. Ер нь ямар схемээр яаж хулгайлдаг вэ. Ингэж хулгайлаад хэр хэмжээний ашиг олдог вэ. Түүнчлэн оффтейк гэрээг нууцаас гаргаад нэмэр болсон уу. Асуулт ингээд л үргэлжилнэ. Нээлттэй сонсгол нь энэ бүгдэд олон нийтийн өмнө нээлттэй хариулт авч, мэдээлэл өгөх үүднээс жилийн өмнө Нүүрсний асуудалд хяналт тавих үүрэгтэй. Үүнийг УИХ-ын Түр хороо хэрэгжүүлэх ёстой байлаа. Түр хороог УИХ-аас байгуулсан. Зургаан сарын хугацаатай. Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дуусаад, дахин сунгасан. Сунгасан нь өнгөрсөн долоо хоногт дууслаа. Түр хорооны талаар хэн ч ярьсангүй, хөндсөнгүй өнгөрөв.

Түр хороо Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой юм. Хийсэнгүй. Хийх ч үгүй бололтой. Уул нь Түр хороог ахалдаг УИХ-ын гишүүн Г.Ганболд өнгөрсөн хавар нээлттэй сонсголыг товлосны дараахан “Дөрөвдүгээр сарын эхээр нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулна. Урьдчилан төлөвлөснөөр 80 орчим иргэнийг гэрчээр дуудаж оролцуулна. Сонсголыг 2-3 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Оффтейк гэрээнээс болж улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдгийг эхэлж ярина. Ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан юм гэдгийг өөрсдийн нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан ярина. Төмөр замын тээвэр дээр авлигал, хээл хахуулийн схем яаж явагддаг зэргийг тодруулж төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна” гэж байсан.

Гэвч сонсгол болохоос долоо хоногийн өмнө “АТГ-ын хүсэлтээр хойшлууллаа” гээд алга болсон. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад Түр хорооноос нээлттэй сонсголыг хийх хүсэл зориг байхгүй нь илт харагдах болсон. Бусад нь тэгж харсан бололтой. Үндсэн хуулийг өөрчилж, түүнийг дагалдах хуульд суулгахтай зэрэгцээд УИХ дотор нүүрсний хулгай яригдаж эхэлсэн байна. Нэр бүхий дөрвөн гишүүн “Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй. Үүн дээр санаачилга гаргая” хэмээн тохирчээ. Тэгэхдээ “Ганболд бол хөдлөхгүй нь. Тэр нь тодорхой боллоо. Энэ Баясгалан бяртай байна аа. Сонсголыг нам барьж байна. Гэсэн дахин санаачилна. Гарын үсгээ зурна” гэж ярьжээ. Гэхдээ тэд нээлттэй сонсголыг шаардаж, гарын үсгээ зурсан гишүүдийн тоог олон болтол өөрсдийгөө нууцлахыг хүсэж буй юм байна. Учир нь нээлттэй сонсгол нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөнө. Гэтэл тэр хүмүүс нь нөлөөтэй, мөнгөтэй учир хэдүүлхнээ тулахад хэцүү хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.141)
    МАН өөрсдийгөө шүүж чадахгүй
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 39 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 48 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 31 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 32 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 33 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 34 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 35 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 41 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 40 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 44 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 45 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 46 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 47 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 44 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 46 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top