x

"Сайн охин" гэдэг комплексийг хүүхэд наснаас нь тархинд суулгадаг

“Сайн охин” гэдэг комплекс бол зөвшөөрдөг, дэмждэг, эелдэг, зөөлөн, аятайхан, сайн байх ёстой гэсэн мессежийг хүүхэд наснаас чинь эхлээд чиний тархинд суулгасан гэсэн үг.

Олон охидууд (шууд ба шууд бус байдлаар) хэзээ ч битгий уур уцаараа үзүүл, хүмүүс чиний хил хязгаарыг зөрчихийг зөвшөөр, бусдыг сайхан байлгахын төлөө өөрийнхөө хэрэгцээг нуух ёстой гэж хэлүүлж хүмүүжэгдсэн байдаг.

Ийм зан чанартай залуу охидуудыг гэр бүлд, нийгэмд өндрөөр үнэлдэг. Насандаа баймгүй ухаантай, том хүн шиг мундаг гэх мэтээр хэлдэг. Өөрийгөө хэр их золиосолж бусдын хэрэгцээг хангаж байгаагаар тэдний үнэ цэнэ тодорхойлогддог.

Гэхдээ “сайн охин” байх өндөр үнээр олддог: бид тав тухгүй, эвгүй байна гэдгээ хэлэх чадваргүй болно, хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй (хил хязгаар тогтоож чадахгүй), яг жинхнээсээ ямар мэдрэмжтэй байгаагаа илэрхийлж чадахгүй болно. Энэ бол хямд үнэ биш.

Ийм байдлаасаа болж охидууд хар багаасааа л “хөлдөх” эсвэл “долигнох” гэсэн траума хариу үйлдэл үзүүлээд эхэлчихсэн байдаг. Жишээлбэл: Чи бага байхдаа нагац ахынхаа дэргэд байхад үргэлж тав тухгүй байдаг байсан, тэр уудаг бас чанга дуутай, чиний зөн совин чамд түүнээс хол бай гэж хэлдэг. Сайхан сэтгэлтэй ээж чинь чиний энэ тухгүй байгааг гадарлана. Чиний тухгүй байдлыг чиглүүлж, чиний мэдрэмжийг баталгаажуулж, өөрийнхөө хил хязгаарыг хүндэлж байхыг зааж сургахын оронд ахыгаа зүгээр л тэвэр гэж хэлнэ. Энэ бол эелдэг зан. Чи “бүдүүлэг” харагдаж болохгүй.

Харагдах байдал бол дотоод мэдрэмжээс илүү чухал гэдэг маш тодорхой мессежийг хүүхэд хүлээн авч байгаа. Сайн охин бүдүүлэг харагдаж болохгүй. Ахыгаа тэвэрсэнээр охины бие хөлдөх төлөвт орно. Бага багаар тэр охин бусдад таалагдаж, эргэн тойрны хүмүүсээ аятайхан байлгахын тулд өөрийн сэтгэл хөдлөлөөсөө холбоо тасарахад суралцана.

Иймэрхүү нөхцөл байдлууд хүүхэд насанд удаа дараа үргэлжилж, сайн охины нийгэмд тоглох дүр бол бусдад таалагдах юм байна гэж итгэж өсдөг. Тэр үргэлж бусад намайг юу гэж бодож байгаа бол, би ямар харагдаж байгаа бол, намайг гайгүй хүлээж авсан байгаа гэж боддог хүн болно.

Хөлдөх буюу өөрөөсөө холбоо тасрах төлөв байдалд биш үедээ сайн охин долигнох, зусардах төлөвт оршдог: бусдын таалалд нийцэх, зөвшөөрөх, бусдын үгээр явах, хэрүүл зөрчлөөс зугтах.

Сайн охид харилцааны чухал ур чадварууд болох: өөрийнхөө хэрэгцээг хэлж ярих, хил хязгаараа тогтоох, зөрчил маргааныг давж гаран шийдэл олох гэх мэтэд суралцаагүй байдаг.

Ерөнхийдөө сайн охидууд уур уцаартай болдог. Маш их уур уцаартай. Гэхдээ тэр уур уцаараасаа айж яв гэж заалгасан.

Түүний уур уцаар байх ёстой зүйл, түүний амьдралын зорилго бусдад таалагдах биш, харин өөрийнхөөрөө байх гэдэг үнэнийг ойлгож сэрэх хүртлээ “сайн охин” миний л нэг юм болохгүй байна гэж итгэсээр л байх болно.

The Holistic Psychologist

Орчуулсан: Freealance Journalist

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 36 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 45 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 28 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 31 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 32 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 38 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 37 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 41 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 42 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 43 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 41 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 43 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top