x

Ногоон байгууламжийн арчилгаа хийх ААН-үүдтэй гурван жилийн гэрээ байгуулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаас хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 65 сая мод тарина. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тус бүр 7.2 сая мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулж, энэ онд мод үржүүлгийн газрыг өргөжүүлж, шаардлагатай стандартын тарьц суулгацыг ургуулах, дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн 32 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мөчир, суулгац, 6.7 сая мод, сөөг, 22 хүлэмжид үр тарьж байгаа юм.

Түүнчлэн хотын ногоон байгууламжийн арчилгааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр мэргэжлийн 25 аж ахуйн нэгж, байгууллагатай анх удаа гурван жилийн гэрээ хийгээд байна. Өмнө нь гэрээг нэг жилээр байгуулдаг байхад аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөцөө тогтвортой ажиллуулах боломжгүй байжээ. Харин гэрээг гурван жилээр байгуулснаар хувийн хэвшил хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд тогтвортой оролцож, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүд 237 мянган цэцэг, 20,500 ам метр зүлэг, 18,500 мод, сөөг тарьж ургуулах юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа нь тогтолцооны хувьд дэвшил. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахаар аж ахуйн нэгжүүд тухайн нэг жилийнхээ хүрээнд л ажлаа хийдэг, ирээдүйг төлөвлөдөггүй. Гурван жилээр гэрээ байгуулснаар техник хэрэгслээ шинэчлэх, удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хотын даргын хувьд гэрээг олон жилээр байгуулах байр суурьтай байгаа” хэмээсэн юм. Мөн гэр хорооллын бүсэд тохижилт, замын ажил хийхэд анхаарч буйг онцолж байлаа.

Засгийн газрын 340-р тогтоолд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Энэ дагуу УБЗАА хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болохуйц үйл ажиллагааныхаа 60 хувийг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлжээ. Энэ онд 70 хувьд хүргэх бөгөөд цаашид 100 хувь хувийн хэвшилд шилжүүлэхээр  төлөвлөсөн байна. Хотын ногоон байгууламжийн нийт төсвийн 71 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажилд, 29 хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа гэнэ. 2023 онд хотын ногоон байгууламжийн ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын 96 хувийг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж буй. Ирэх намар гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг “Айл бүр хашаандаа 10 мод” аяныг өрнүүлж байгаа юм.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажил үргэлжилж байна. Усалгааны нэгдсэн систем байхгүй тул ногоон байгууламжийг усны машинаар усалж байгаа. Иймээс хоёр байршилд саарал ус, хөрсний ус ашиглах усалгааны  нэгдсэн систем хийхээр сонгон шалгаруулалтыг зарлажээ. Мөн долоон байршилд 18 цэцэгт байгууламж, 34 төрлийн 992.400 нэг болон олон наст цэцгийн мандлыг нийт 2.5 га талбайд тарих ажил эхлээд байнаТүүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Сакурагийн төгөл байгуулж байгаа. Ургамал ургалтын хугацаа, технологийн дагуу цэцэг, зүлэг тарих, ургамлын өвчин, хортон, хөл газрын ургамалтай тэмцэх ажил үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 1 цаг 29 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 1 цаг 32 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 1 цаг 34 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 1 цаг 39 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 1 цаг 41 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 44 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 1 цаг 50 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 51 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 1 цаг 54 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 9 цаг 19 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 9 цаг 21 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 9 цаг 24 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 9 цаг 29 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 9 цаг 31 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 9 цаг 33 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 9 цаг 35 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 38 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 13 цаг 40 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 13 цаг 41 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 43 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top