x

Дөч, Тавин мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ.

Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа.

“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1 га газарт 460 хүн байх ёстой. Харин энэ хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байгааг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга хэлэв.

Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо.

Төлөөлөгч П.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр өнөөдрийн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, хэт төвлөрөл, орчны бохирдол зэрэг асуудал хууль, журам, стандарт мөрдөхгүйгээр барилгажуулсан холбоотой. Цаашид энэ байдлыг хэрхэн засаж залруулах вэ гэдгийг тодрууллаа. Хүн амын нягтралаас гадна барилгажилтын нягтралыг тооцоолж байгаа нь хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэх зорилготой гэдгийг Ц.Тулга хэлсэн юм.

Харин төлөөлөгч М.Халиунбат Сүхбаатар дүүргийн 1-10 хороо буюу хуучны орон сууц бүхий хэсгийг тодрууллаа. Олны хэлж заншсанаар 40 мянгат, 50 мянгатын хуучны орон сууцуудыг дахин барилгажуулахаар төлөвлөсөн. Гэвч 3 давхар бүхий хуучны барилгыг нурааж шинээр төлөвлөхдөө давхраа нэмж байгаа асуудлыг хөндлөө. Үүнийг энэхүү бодлогын баримт бичигт хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн юм. Тэгвэл дахин барилгажих төслийг нийгэм, эдийн засгийн талаас харахын өмнө хот байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой гэв. Ц.Тулга “...Дахин барилгажих төслийг хэрэгжүүлэх компанид, ялангуяа 40, 50 мянгатын барилгуудын хуучин хэв маягийг хадгалах үүднээс өөр хувилбар санал болгоно. Өөр байршилд газар шийдэж өгөх зэрэг хувилбарууд бий” гэсэн юм.

Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 1 цаг 25 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 1 цаг 27 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 1 цаг 29 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 1 цаг 35 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 1 цаг 37 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 40 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 1 цаг 45 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 46 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 1 цаг 50 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 9 цаг 15 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 9 цаг 16 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 9 цаг 20 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 9 цаг 25 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 9 цаг 27 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 9 цаг 29 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 9 цаг 31 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 34 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 13 цаг 36 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 13 цаг 36 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 39 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top