x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа.

Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

“Шинэ алхам” төвийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд болоод ажлын байранд бэлтгэн хөгжүүлэх зорилготой.

Тус төвийн менежер Р.Будханд “Анх үйл ажиллагаагаа эхлэхэд дөрвөн хүн манай төвд ирж байлаа. Түүнээс хойш оюуны бэрхшээлтэй 15 хүн суралцаад байна. Тэдгээрээс таван хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажилд зуучилсан. Мөн хоёр иргэнийг төвдөө ажиллуулж байна. Тун удахгүй дахин хоёр хүнээ ажилд оруулахаар бэлтгэж байгаа. Манайх зөвхөн оюуны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн насны хүмүүсийг авдаг. Ажил олгогчийн тавьж буй ажлын байрны тодорхойлолтод оюуны бэрхшээлтэй иргэний хувийн ур чадвар хүрдэггүй. Мөн оюуны бэрхшээлийн онцлог, боловсролын түвшин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тиймээс оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх, өдөр тутмын энгийн үйлдэлд сургаж, дадал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, цаг харж, тооцоолох, аюултай зүйлд хүрэхгүй байх, будаа жинлэх, савлах, ургамал тарих, кофе чанах, мөнгө тоолох, автобусны чиглэл харах, автобусаар зорчих, худалдан авалт хийх, барилга, байгууламжийн хаягжилт тогтоох гэхчлэн хүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг зааж сурган, нийгэмд бэлтгэдэг” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монголд 26 мянган оюуны бэрхшээлтэй иргэн бий. Мөн манай төвд холоос ирж суралцах хүсэлтэй хүмүүс ч их байдаг. Гэвч олон автобус дамжих, гэр бүлийн гишүүн нь хүргэж өгч, авахаас эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн анги танхимын багтаамж муугаас болж дээд тал нь дөрвөн хүн суралцах боломжтой. Тиймээс дүүрэг бүр ийм жишиг төв байгуулж, тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй болов уу. Харин бидний зүгээс заах арга зүйг нь боловсруулж өгөхөд бэлэн байна” хэмээлээ.

Эдгээр хүмүүс ажлын байранд гарч чадвал маш үнэнч, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгийг төвийн багш нар онцолж байлаа. “Шинэ алхам” төвд суралцан, ажилд орсон суралцагчид ч хамт олонтой болж, нийгмийн амьдралд оролцон, бие дааж амьдрах боломж бүрдэж байгаадаа баяртай байдаг тухайгаа хуваалцаж байлаа.

2021 оны байдлаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 1 цаг 28 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 1 цаг 30 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 1 цаг 32 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 1 цаг 38 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 1 цаг 40 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 42 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 1 цаг 48 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 49 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 1 цаг 53 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 9 цаг 18 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 9 цаг 19 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 9 цаг 23 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 9 цаг 28 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 9 цаг 30 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 9 цаг 32 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 9 цаг 34 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 37 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 13 цаг 38 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 13 цаг 39 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 42 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top