x

ЮМЖЭЭ ГУАЙ

Британника монгол толь бүтээхэд нийт 200 орчим хүнийг урьж ажиллуулсан. Уг толийн химийн шинжлэх ухаантай холбоотой өгүүллүүдийг орчуулах химийн мэргэжлийн хүн хайж явтал 70 гаруй настай нэгэн эрхэм ирж билээ. Түүнийг Юмжээ гэдэг. Югославт боловсрол эзэмшсэн, англи, орос, хятад хэлтэй, хими технологийн мэргэжилтэй өвгөнтэй хорь шахам жилийн өмнө ингэж танилцсан юм. Дараа нь Юмжээ гуай бидэнд мэргэжлийнхээ дагуу олон ном бүтээлийн химитэй холбоотой зүйлсийг англи хэлнээс орчуулж өгсөн.

Юмжээ гуай хими технологич мэргэжилтэй хүн. Социализмын үед англи хэл сурсан хүн тун цөөн байсан, тэгээд ч сурчихсан ч гэсэн тэрийгээ хэрэглэх хэрэгцээ талбар бараг байдаггүй байжээ. Хэл судлалын бус мэргэжилтэй, англи хэлтэн инжинер техникийн боловсон хүчин манайд тун цөөн байжээ. Ер нь нам засгаас ч хөрөнгөтний хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байв. Хотын намын хорооны хуралд ирж үг хэлсэн Цэдэнбал “манай зарим сэхээтнүүд англи хэл шохоорхох боллоо. Юун түрүүн орос хэлээ төгс сайн сурах нь социализм байгуулж байгаа манай орны хувьд илүү ач холбогдолтой. Хөрөнгөт орны хэл сурч тэрийгээ юунд ашиглах гээд байгаа юм!” гэж анхааруулж байсан.

1959 онд Японд болсон худалдааны яармагт Гадаад худалдааны сайд асан Дорж тэргүүтэй төлөөлөгчид очиж айлчлахад Юмжээ гуай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Эндээс англи хэл сурах нь маш ач холбогдолтой болохыг ойлгон бие даан суралцсан байна. Хятадын тусламжаар Сэлэнгэд цаасны үйлдвэр байгуулахад тэнд ажиллах мэргэжилтэн бэлдэхийн тулд түүнийг химийн мэргэжилтэйн хувьд Хятадад сургуульд явуулжээ. Харамсалтай нь 1966 онд Соёлын хувьсгалаас болон хоёр орны харилцаа эрс муудан оюутан ажилчдаа аль аль тал татан авлаа. Гээд цаасны үйлдвэр ажилласаар байсан тул Юмжээ гуай цаас үйлдвэрлэлийн хими технологид суралцахаа цааш үргэлжлүүлэхээр Югославт суралцахаар одвой.

Хэдийгээр нам засаг англи хэл сурахыг таашаадаггүй байсан ч гурав дахь орнуудтай хийх багашаар худалдаа харилцаанд англи хэлтэй мэргэжлийн хүн эрхбиш шаардагдаж таарна. Тийм хүн хуруу дарам байсан тул Юмжээ гуай аль социализмын үед сурсан англи хэлнийхээ буянаар олон хөрөнгөт оронд яван сайд дарга нарт хэлмэрч хийн нүд тайлсан байдаг.

Юмжээ гуай Италийн уран сайхны кинонд “жүжигчнээр” тоглосон байдаг. Италийн Марко Поло киноны зураг авалтад монгол царай хэрэг болжээ. Ингээд Югославт сурч байсан хэдэн монгол оюутныг Хубилай хааны түшээ, хамгаалалтын цэрэг зэрэгт зогсоон зураг аваад өнгөрчээ.

-Энэ нь надад гай болсон доо. Би ямар дуртайдаа очиж жүжиглэсэн биш. Залуу ч байж, Монголын тухай кино хийж байна, монгол оюутнууд кинонд зургаа авахуулаач гэхээр л бидний залуус огшоод л хөөрч очиж зураг авахуулсан. Зориулалтын хувцас өмсгөөд л биднийг тойруулж зураг авсан болохоос хэн нь ч ямар ч туслах дүрд тоглоогүй. Энэ маань сүүлд нь юм болохоор л илэрдэг сүүдэртэй тал болж хувирсан. Хэлмэрч хийгээд олон орноор явсан, тэр болгонд л Намын хянан шалгахад миний талаар матаас очино. “Наад нөхөр чинь хөрөнгөтний кинонд оролцож жүжиглэсэн шүү гээд л. Энэ нь намайг мэргэжилтний хувьд гадаадад томилолтоор явахад заримдаа саад болно, ер нь мэргэжлээрээ цааш ахих гэхээр өнөө л матаас илрээд заримых нь хувьд тун ноцтой гэмт хэрэг болон тодордог байлаа. 

Цаг чөлөөтэй болсон тээр хойно 70 гаран настай болсон Юмжээ гуай ингэж хуучилж билээ.

Одоо Юмжээ гуай 90 нас зооглож байна. Өдий насалтлаа ихийг бүтээж улс орныхоо нүүр царай болж явсан бахархам намтартай Юмжээ гуайдаа сайны ерөөл талбия.

Хүндэтгэсэн Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 36 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 45 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 28 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 30 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 30 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 31 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 32 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 38 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 37 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 41 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 42 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 43 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 45 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 41 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 43 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top