x

Хөгжлийн банк өөрийн өмчлөлд шилжсэн дараах үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулан ажиллаж байна. Банкнаас зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа боловч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулах нөхцөл байдал үүссэн юм.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар нийт 270.8 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс Засгийн газрын тогтоолын хүрээнд зээлээр худалдсан үнийн дүн 91.5 тэрбум төгрөг, ашиглалтад орсон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгө 29.7 тэрбум төгрөг, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 149.6 тэрбум төгрөг байна.

Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:

  • Бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн

  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй

  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө

Хөгжлийн банкны зүгээс энэ удаа худалдан борлуулахад бэлэн, маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй болон дуусаагүй барилгуудын тухай мэдээллийг цаг тухай бүрд танилцуулан хүргэж ажиллах болно.

ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна. Үүнд:

Ангилал

Нэрс

Бүртгэлтэй дүн

/Худалдах үнэ төгрөг/

Зориулалт

Үл хөдлөх хөрөнгийн тоо

3

Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах

“Капитал банк” ХХК – Амины орон сууц

867,6

Амины орон сууц

1

“Капитал банк” ХХК –  Даймонд центр

692.4

Үйлчилгээ

3

“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот

1,196.77

1

“Модун” ХХК – Ла Колина хотхон

1,799.17

Орон сууц

12

“Модун” ХХК – Барилга Мега стор В1

1,437.96

Үйлчилгээ

1

Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан үнэ дээр тухайн хөрөнгийг эзэмшихтэй холбоотой гарсан болон худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдах суурь үнийг тогтоосон бөгөөд 3 сар тутамд шинэчлэн тогтоох юм.

Хөгжлийн банкны зүгээс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн байршил тус бүрд газар дээр нь байрлан танилцуулах бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй шилэн ажиллахаар төлөвлөж байна.

Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 2 цаг 51 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 2 цаг 53 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 2 цаг 55 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 1 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 3 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 6 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 3 цаг 11 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 13 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 3 цаг 16 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 10 цаг 41 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 10 цаг 42 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 10 цаг 46 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 10 цаг 51 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 10 цаг 53 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 10 цаг 55 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 10 цаг 57 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 0 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 2 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 3 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 5 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top