x

Г.Эрдэнэбат: Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё, маш хурдан өөрчлөгддөг

УЕП-ын орлогч асан, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх /хуульч/ Г.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдөр “Нээлттэй Ардчилал” клубын зочноор уригдаж “Рациональ сэтгэлгээ” гэдэг сэдвээр лекц уншсан юм. Уулзалтын зар нь фэйсбүүкт нээлттэй тавигддаг, сонирхсон хүн нь таксаа төлөөд сууж болдог. Лекц нь өмнө бидний “шүүмжлэлт сэтгэлгээ” гэж орчуулаад, ойлгоод явж байсан “рациональ сэтгэлгээ” буюу онолын сэтгэлгээний тухай. “Хэв шинжит” буюу сэтгэл хөдлөл болон янз бүрийн догмууд дээр суурилсан жаахан "үндэслэл муутай" уламжлалт сэтгэлгээ /иррациональ/ ба учир шалтгаан /логик/, үндэслэл, нотолгоон дээр суурилдаг, “онолын” гэж нэрлээд байгаа рациональ сэтгэлгээ хоёрын ялгаа, тэдгээрээс гардаг үр дүнгийн талаар юм.

Лекцийн дараа мань хүнээс мэдээж баахан асуулт асууцгаасан. Хүний эрхийн асуудал, С.Зоригийн хэрэг энэ тэр гээд. Тэр дундаас нэг нь “Манай прокурорууд яагаад ийм юм бэ? Яагаад хуулиа мөрддөггүй, хүний эрхэнд халддаг, дарга, эрх мэдэлтний үгээр явдаг юм бэ? Америкт бол...” энэ тэр гээд баахан юм ярьсан чинь мань хүний өгсөн хариулт сонирхолтой санагдсан тул хуваалцахаар шийдлээ.

Г.Эрдэнэбат:

-Прокурор гэхээр л аймаар хоцрогдсон бүлэг маанаг нөхөд байдаг юм биш л дээ. Цагдаа гэхээрээ л дүүрчихсэн коммунистууд байдаг ч юм биш. Бидэнтэй л адилхан энэ нийгэм дотор байдаг хүмүүс. Англи хэлтэй нь англи хэлтэй, сургууль төгссөн нь төгссөн, маниусаас ямар ч ялгаа байхгүй. Ажиллаж байгаа систем дотроо зохицож ажиллаж байгаа хүмүүс. Тэр аквариумын л загас. Аквариум дотроо орохоороо нөгөө айхтар сэргэлэн толгойтой, ухаантай хүү, хүүхэн чинь тэр системдээ л захирагдаж ажиллана.

Манай систем ч гэсэн нэг их аймаар гаж энэ тэр гэж бодох хэрэггүй. Оросууд Францаас авсан, манайхан Оросоос авсан. Манай систем Францынхтай адилхан. “Төрийн хууль цаазын зөвлөх” энэ тэр гэдэг нь ч Францад яг хэвээрээ байгаа. “Ерөнхий прокурор” гэдэг нь Орос маягийн цэргийн тогтолцоотойгоо хамт явж байна. Напалеоны зохиосон систем л дээ. Генерал прокурор байж байгаад “генеральный прокурор” болчихсон юм. Цэргийн талаасаа хуулийн асуудал хариуцсан генерал. Тэр тогтолцоо л манайд ороод ирчихсэн юм. Шар халзан “погоон”-той, цэргийн тогтолцоотой нөхөд гараад ирсэн.

Өөрчилж болно, өөрчилсөн шүү дээ. Өөрсдөө нэлээд хэсгийг нь буцаагаад, дараа нь одоо эрх барьж байгаа нөхөд гарч ирээд, 2017 оноос хойш бодийг нь гүйцээж хөтөлж өгөөд хуучнаасаа бараг дор шахуу систем, за бараг систем ч биш болоод хоцорсон.

Америкт бол хотын прокурор хотынхоо иргэдэд таалагдахын тулд ажилладаг. Таалагдаж чадахгүй бол тэр хүний карьер дуусдаг. Манайд бол өөрийг нь томилсон хүнд таалагдаж байвал бол оо. Таалагдахгүй бол шууд ажилгүй болно, арынх нь таалагдах гээд дугаарлаж байгаа. Иргэнд таалагдах ямар ч шаардлага байхгүй. Систем нь угаасаа тийм.

Өөрчилж болохоор барах уу, аягүй амархан өөрчлөгддөг юм билээ. Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё. “Одоо ингэнэ шүү” гэнгүүт шууд өөрчлөгддөг. Цагдаа нэг хэсэг аягүй хурдан хүний эрхийн мэдрэмжтэй болсон шүү дээ. Сайд нь жаахан лидершип /манлайлал/ үзүүлээд эхэлсэн чинь цагдаа аягүй хурдан хүний эрх ярьдаг болоод ирсэн. Үнэн байгаа? гэж байтал дараагийнх нь сайд ирээд “Юу гэж тийм юм байдгийн” гэсэн чинь шууд “Юу гэж тийм юм байдгийн” болоод явчихсан. Монгол хүн юманд аягүй хурдан дасан зохицдог. Бид л системийг нь засчихвал ямар ч асуудалгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 37 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 46 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 29 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 32 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 33 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 39 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 38 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 42 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 43 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 44 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 46 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 42 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 44 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top