x

“Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн Умард Солонгост лекц уншсан Монгол Улсын Ерөнхийлөгч

Өнгөрөгч ням гаригт Өмнөд Солонгосын “Чусон Илбу” сонинд нийтлэгдэж, тухайн өдрөө хамгийн их хандалт авсан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай нийтлэлийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 оны аравдугаар сард Умард Солонгост айлчилж Ким Ир Сены нэрэмжит Их сургуульд лекц уншиж байсан удаатай. Тэрээр лекцэндээ “Дарангуйлал мөнх оршдоггүй. Эрх чөлөө нийгмийг хөгжил дэвшилд хөтөлнө. Монгол Улс хуульт ёсыг дээдэлж нээлттэй бодлого явуулж буй” хэмээн ярьжээ. Тухайн үед түүний илтгэлийг Умард Солонгос олон нийтэд дэлгээгүй юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг илтгэлээ дуусган гарахад танхимд цугласан олон удтал алга ташсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тавдугаар сарын 25-ны өдөр манай сонины урилгаар ярилцлага өгсөн юм. “Тухайн үед манай талаас Умард Солонгосын бөөнөөр хорих лагерь, цөмийн байгууламж болон жирийн тариачин ажилчин айлд зочлохыг бид хүссэн боловч тэд зөвшөөрөөгүй юм. Түүнээс болоод Ким Жон Ын-тэй хийх уулзалт талаар болсон ч тухайн улсын де факто төрийн тэргүүн Ким Ён Нам болон Умард Солонгосын бусад удирдлага Монгол Улсын ардчиллын замналыг ихээхэн сонирхож байсан. УИХ-ын гишүүн байхдаа Умард Солонгост очиход өндөр үнэтэй тансаг машин хувцас хэрэглэж, гар утас барьсан илүү эрх дархтай дээд давхаргын зарим нэгнийг энгийн ард иргэд нь хилэнтэй харцаар харж байсан нь санаанаас гардаггүй юм. Умард Солонгост ч Монгол Улсын адилаар ардчилал бий болж ард иргэд нь эрх чөлөөгөө эдлээсэй гэж хүсч байна” гэв.

Түүнчлэн “Улс орнуудын удирдагчид Умард Солонгостой харилцахдаа комфорт зооноосоо гарч Умард Солонгосын ард иргэдийн хүний эрхийн асуудал, туулж буй бэрхшээл зовлонг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Ким Жон Ынтэй уулзаж олон зураг даруулсан ч Умард Солонгосын дэглэм ард түмнээ үргэлжлүүлэн мөлжсөөр байхыг зөвтгөсөн мэт том алдаа гаргасан. Цөмийн зэвсэг, пуужин гэх мэт аюулгүй байдлын асуудлыг Умард Солонгос дахь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хүний эрхийн асуудалтай эн тэнцүү тавьж гэмээнэ Умард Солонгостой харилцах орон зай тэлэх боломжтой. Энэ нь улс төрийн ухаалаг арга байх болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өдгөө Цаазын ялын эсрэг олон улсын хорооны гишүүнээр ажиллаж байна. Тэрээр “дэлхий даяар 140 улс цаазын ялыг халаад буй бөгөөд БНСУ ч ойрын хугацаанд хална гэж найдаж байна” хэмээв. БНСУ-д цаазын ял хуулинд хэвээр үлдсэн ч сүүлийн 20 гаруй жил цаазаар авах ялыг гүйцэтгээгүй учир амьдрал дээр цаазын ялыг халсан оронд тооцогддог.

БНСУ-ыг тэрээр “БНХАУ, ОХУ-ын дунд орших ардчилсан Монгол Улсын хамгийн итгэлт түнш орон” хэмээн онцлов. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн АНУ-ын Конгресст хэлсэн үгийн талаар “эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлсийг тодотгон онцолсонд сэтгэл хөдөлсөн” гээд “өмнө нь БНСУ-ын ерөнхийлөгч үүргээ ийм амжилттай биелүүлснийг сайн санахгүй байна”, “үнэт зүйлд тулгуурласан дипломат ажиллагаа нь Солонгос улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөж байна” хэмээн дүгнэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ удаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийн хамт бусад хүндэт зочидтой The Elders-ийн уулзалтад орохоор БНСУ-д айлчлаад байна. Тэрээр 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан. 1980-аад оны сүүлээр Монголын Ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулж ардчиллыг цогцлооход хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд 1990 онд Монголын анхны хувийн сонины газрыг байгуулан хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатай юм. Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож байгаа юм. Тэрээр “Олон Монголчууд Солонгост ирж ажиллаж хөдөлмөрлөн, олж авсан ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо гарааны болон төрөл бүрийн бизнесийг эрхэлж байна”, “энэ утгаараа Солонгос бидэнд хамгийн их ач тусаа өгч байгаа улс юм” хэмээв. Дашрамд, БНСУ-ын Гадаад хэргийн яам Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн стратегийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: Чусон Илбу, 2023.05.27

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    энэ нохойн баас лекц уншина гэж юу байх вэ дээ
    2023 оны 05 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амь орж буй Ардчилсан нам 37 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 46 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 1 цаг 29 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 1 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 1 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 32 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 33 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 1 цаг 39 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 16 цаг 38 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 16 цаг 42 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 16 цаг 43 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 16 цаг 44 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 16 цаг 46 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 16 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 18 цаг 42 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 цаг 44 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top