x

Гамшиг дагуулсан Их Британийн дээд боловсрол

Өрнөдөд их сургууль дүүргэсэн Монголын улстөрчид, сэхээтнүүд яагаад социалист хандлагатай байдгийг, засгийн эрхэнд гараад төрийн оролцооны бодлого хэрэгжүүлдгийг монголчууд гайхдаг. Британийн эдийн засгийн сэтгүүлч Жеймс Бартоломьюгийн энэхүү нийтлэлийг уншсанаар эргэлзээ тань тайлагдана. Баруунд (Өрнөдөд) төгсөж ирээд зүүний хандлага гаргалаа хэмээн монголчуудын нэгнээ шүүмжилдэг, "Харвардын коммунист" гэх мэтээр шоолдог нь угтаа АНУ, Баруун Европын дээд боловсролын институциуд нь социализмын үүр гэдгийг ойлгоогүйн уршиг юм.

Баяртай, Янис Варуфакис. Грекийн эдийн засгийг зургаан сарын өмнө өсч байхад нь хүлээж авсан чи Грекийн Сангийн сайдын албан тушаалаасаа огцорлоо. Өнгөрсөн жилийн өсөлт 0.8%-тай байсан бол, энэ жил урьдчилсан тооцоогоор 3%-иар өсөх байв. Засгийн газар төсвийн илүүдэлтэй, ажилгүйдэл буурч байлаа. Чамайг ирэх хүртэл.

Варуфакис бол Британийн их сургуулиудын бүтээгдэхүүн. Тэрээр Эссексийн их сургуульд эдийн засгийн ухаантай танилцаж, Бирмингемийн их сургуульд математикийн статистик үзэж, буцаж Эссексдээ эдийн засгийн ухааны доктор болов. Британийн их сургуульд сурсныхаа ачаар Грект эргэж ирэхдээ өндөр албан тушаал хаших боломжтой болсон Варуфакис засгийн эрхэнд байх богинохон хугацаандаа сэргэж байсан эдийн засгийг үгүй хийв. Грекийн эдийн засаг энэ жил 4%-иар унах таамагтай байна. Гайхалтай өөрчлөлт. Грекийн зээлийн дарамт хэдэн арван тэрбумаар нэмэгдсэн бөгөөд олон хүн гадагш цагаачиллаа.

Гэвч Варуфакис ганцаараа биш. Манай их сургуулиудад суралцагсдын олонх нь эндхийн үзэл суртлын нөлөөнд автдаг ба тэд тус тусынхаа улсын эдийн засгийг сүйрүүлсэн жишээ тоймгүй.

Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неруг нийтээрээ баатар хэмээн үздэг. Гэсэн ч Неру Кембрижийн их сургуульд сурсан нь Энэтхэг улсын хувьд гай болов. Социалист Жорж Бернард Шоу, дэлхийд коммунизм тогтох зайлшгүй шаардлага бий гэж нэгэнтээ хэлж байсан Бертран Рассел, Жон Мейнард Кейнс зэрэг британи сэхээтнүүд түүнд нөлөөлсөн байна. Неру Энэтхэгтээ буцаж ирэн төвлөрсөн төлөвлөгөө, хяналт, зохицуулалтын идеологио практик дээр хэрэгжүүлэв. Энэ нь жинхэнэ гамшиг байлаа. Түүний удирдлага дор дэлхийн худалдаанд эзлэх Энэтхэгийн хувь буурч, бүхэл бүтэн нэг үе ядуурлаас гарч чадсангүй. Неругийн идеологийг 1980-аад онд чөлөөт зах зээлийн реформоор халахад л Энэтхэгийн эдийн засаг өсч, ядуурал буурч эхэлсэн юм.

20-р зууны хамгийн этгээд удирдагчдын нэг бол өөрийн арвич, шударга зангаараа танигдсан Танзанийн ерөнхийлөгч Жулиус Ньерере. Энэ тал дээр нь Ньеререг хүндэлж болох ч Эдинбургийн их сургуульд эдийн засаг болон түүхийн ухаанд суралцсан нь улсынх нь хувьд золгүй явдал болжээ (Гордон Брауны сурсан сургууль). Зүүний үзэлтэй багш нараар хүрээлүүлсэн түүнд "Фабианы сэтгэлгээ"-г (Британийн ардчилсан социалист нийгэмлэг. Орч) суулгасан газар нь их сургууль аж. Тэндээс олсон туршлага нь данхар төр, хүнд суртал, хомсдол, өрөвдмөөр нам өсөлтийг Танзанид өгөх ёстой байж.

Ньерере түүнчлэн Форт-Хэйрийн их сургуульд сурсан юм. Форт-Хэйрийн их сургууль бол Өмнөд Африк дахь Британийн империалистуудын үүсгэн байгуулсан Африкийн британи бусчуудад зориулагдсан их сургууль. Хар тивд зүүний үзлийг хөгжүүлсэн Африкийн удирдагчдыг тэнд бэлтгэв. Зимбабвегийн эдийн засгийг сүйтгэсэн Роберт Мугабе тэдний нэг нь.

Дэлхий даяар эдийн засгийн уналтыг түгээсэн шившгийн эзэн нь Британийн их сургуулиуд мөн боловч голлох байр суурийг Лондоны эдийн засгийн сургууль (LSE) эзэлнэ. Тусгаар тогтносон Кенийн анхны ерөнхий сайд Жомо Кеньятта тэнд сурч байлаа. Түүний удирдлага дор Кенийн эдийн засаг Африк дахь хамгийн дорой нь байгаагүй нь үнэн авч авлигад автсан төрийн секторууд, импортыг орлуулах оролдлогууд нь гамшиг тарьсан. Иймийн учир нэг хүнд ногдох ДНБ нь нам, зарим жилд хасахтай гарч байв.

Ганын анхны ерөнхий сайд Кваме Нкрума ч бас Лондоны эдийн засгийн сургууль, Лондоны их сургуулийг төгсжээ. Гэхдээ тэрээр үүнээс аль эрт Пенсильвани дахь Линкольнийн их сургуульд радикалжсан байх магадлалтай. Социалист суртал ухуулгад гүн автсан Нкрума Ганадаа ирж бүгдийг төрийн өмч болгох "албадан аж үйлдвэржилтийг" эхлүүлэн, 10 жилийн төлөвлөгөө гэгчийг баталсан байна. Үр дүн нь хэдэн арван дамнасан саармаг өсөлт, авлига, их хэмжээний өр.

Эдийн засгийг сүйрүүлдэг боловсрол олгох тал дээр Америк ч мөн ижил. Пьер Трюдо марксизмтай анх Харвардад танилцсан ба докторын зэрэг авах гэж Лондоны эдийн засгийн сургуульд очив. Трюдо докторын зэргээ дуусгаж чадаагүй ч түүнд Лондоны эдийн засгийн сургууль зүүний эдийн засгийн ухааны бүтэн курс орсон юмсанж. Түүнийг засаглаж байхад Канад улсын инфляци, ажилгүйдлийн түвшин, үндэсний өр нь бүгд өсөж, цалин болон үнийн хяналтын арга хэмжээнүүд нэвтрэв.

Пакистаны ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Зульфикар Али Бхутто Калифорнийн их сургууль болоод Оксфордын их сургуулийг дүүргэсэн аж. Аль сургууль нь түүнд статист (Нийгэм, эдийн засгийн явдалд төрийн оролцоог дэмжих үзэл. Орч) эдийн засгийн ухааныг илүүтэй заав гэдэг нь тодорхой бус. Бхутто эрх мэдэлд хүрмэгцээ "Социализм бол манай эдийн засаг." гэж тунхаглан гурил, будаа, хөвөн, банк, ган, цемент, химийн үйлдвэрүүдийг нийгэмчилсэн. Ингээд эдийн засгийн өсөлт нь буурсаар 1.3% дээр мөлхөж байлаа.

Манай их сургуулиудын дийлэнх багш нар гадаадаас ирсэн оюутнуудынхаа тархинд хөнөөлт санаануудыг суулгадаг хэдий ч бусад орнуудад учруулсан зовлонгоо биеэрээ мэдэрдэггүй. Нэгэн баатарлаг хэр нь эмгэнэлтэй онцгой тохиолдол бол Дорно дахин, Африк судлалын сургуулийн багш, коммунист Малкольм Колдуэлл. Пол Пот хийгээд түүний цуст дэглэмийн шүтэн бишрэгч байсан Колдуэлл шүтээнтэйгээ биечлэн уулзахаар яваад ярилцлага хийсэн өдрөө алуулсан билээ.

Британийн сургуулиуд гадаадад зовлон, гуйранчлал л авчирдаг гэх дүрмээс гажсан тохиолдол бий юу? Бий. Сургуульд заалгаснаа үл тоон, эсрэг зүг рүү зүглэсэн хүмүүсийн тод жишээ бол Ли Куан Ю. Сингапурын амжилт нь Кембрижийн Фицуильям коллежийн төгсөгч Ли Куан Югийн гавъяа. Түүний эдийн засгийн багш Го Кенг Сви Лондоны эдийн засгийн сургуулийг мөн төгсжээ. Тэд нэгэн цагт социалист сэтгэлгээнд автсан байсныг Харолд Вилсоны "Ли бол манайхны нэг." гэж хэлж байснаас нь харж болно. Гэвч Ли, Го хоёр Британийн сэхээтнүүдийн савраас гармагцаа өөрсдийн оюунаараа бодож чадсан aгаад бодит ертөнцөд юмс тэс өөрөөр өрнөдгийг ажиглав. Британичуудын өөрсдөд нь өвлүүлсэн социализмаас ангижирсан тэд дэлхий дээрх хамгийн амжилттай эдийн засгийн нэгийг бүтээсэн юм. Олдвичийн ойролцоох амралтын өрөөндөө тухлах кардиган цамц өмссөн их сургуулийн багш нар Ли, Го хоёрын өөрсдөөс нь зам салсан явдалд харамсан толгойгоо сэгсэрч байгааг төсөөлөхөд бэрх биш.

Грекийн талаарх яриандаа эргэн оръё. Варуфакис зайлчихсан юм чинь байдал сайжрах байх гэж зарим хүн бодож болно. Харамсалтай нь түүнийг орлохоор томилогдсон Эвклид Цакалотос нь Оксфордын Хатан хааны коллежийн төгсөгч, нео-марксист нэгэн. Цакалотос докторын ажлаа Польш дахь сталинч аппаратчик явсан хүний удирдлага дор хийжээ. Хүн төрөлхтөнд учруулах британичуудын гай дуусах яагаа ч үгүй байна.

Жеймс Бартоломью /2015.07.25/

Орчуулсан: Мизес Монгол ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 7 цаг 57 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 8 цаг 8 мин Луврын музей хаалттай хэвээр байна 8 цаг 13 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 31 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 8 цаг 34 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 8 цаг 35 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 8 цаг 35 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 8 цаг 36 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 8 цаг 37 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 8 цаг 40 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 8 цаг 58 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 59 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 9 цаг 0 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 9 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 9 цаг 2 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 9 цаг 4 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 9 цаг 5 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 9 цаг 6 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 9 цаг 7 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 9 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар...
Top