x

Яг одооноос эхэл...

Аливаа улсын эдийн засгийн дархлаанд иргэдийн хуримтлалын түвшин чухал нөлөө үзүүлдэг бөгөөд нөгөө талаараа эдийн засгийн өсөлтөөс хамааран иргэдийн хуримтлалын түвшин их эсвэл бага байх нь тодорхойлогддог.

Дэлхийн банкнаас 2021 онд гаргасан судалгаанаас харахад Үндэстний хуримтлал буюу нийт хадгаламжийн дүнгээрээ Катар, Бруней, Вануату, Хятад, Сингапур зэрэг улсууд дэлхийд тэргүүлж байна. Харин энэ жагсаалтад Монгол улс 20,29%-тай 78-т эрэмбэлэгдсэн бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан Иргэдийн хадгаламжийн үлдэгдлийг тодорхойлох статистик үзүүлэлтээс харахад манай улсын хэмжээнд хадгаламжийн нийт үлдэгдэл 2022 оны байдлаар 17 их наяд төгрөг байна.

Яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?

Гэнэтийн эрсдэлийг даван туулахад тусална.

Бидний амьдралд эрүүл мэнд, байгалийн гамшиг, мөнгө санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудлууд ихээр гардаг. Харин хадгаламжийн тусламжтайгаар эдгээр асуудлыг өр, зээл тавилгүй, санхүүгийн хувьд ажралгүй даван туулах боломжтой. Ихэнх хүмүүс гэнэтийн, яаралтай нөхцөлд зориулан орлого, зарлага чөлөөтэй хийж болох хугацаагүй хадгаламжид мөнгөө хадгалдаг.

Монгол Улсын хэмжээнд 14 их наяд төгрөгийн хугацаагүй хадгаламж байна.

Зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно. 

Орон сууц, автомашин худалдан авах, сургуульд суралцах гэх мэт зорьж, төлөвлөсөн зүйл их ч тэдгээрийг биелүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Харин урт болон богино хугацааны зорилгыг биелүүлэхэд хадгаламж танд тусална. Ирээдүйн төлөвлөгөөндөө зориулан зарлага хийгдэхгүй, зөвхөн орлого авах нөхцөлтэй, хугацаатай хадгаламж нээлгэх нь хамгийн тохиромжтой.

Монгол Улсын хэмжээнд 2 их наяд төгрөгийн хугацаатай хадгаламж байна.

Тогтмол орлогогүй үед санхүүгийн баталгаа болно.

Ажлын байртай, тогтмол цалинтай үед санхүүгээ удирдаж, зохицуулалт хийх бүрэн боломжтой байдаг. Харин ажлаас гарах, тэтгэвэрт гарах гэх мэт тогтмол орлогогүй болсон үед санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулах магадлалтай. Тиймээс энэ нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол орлого тасарсан үед хэрэглэх урт хугацаатай хадгаламжийг эртнээс нээлгэж, хуримтлал үүсгээрэй.

Хуримтлалыг зуршил болгоё!

Хуримтлуулж сурахын тулд юун түрүүнд эерэг дадал, зуршлыг өөртөө бий болгож, сар бүр, тогтмол дүнгээр хадгалах нь хамгийн үр дүнтэй. Харин Голомт банк хадгалах зуршилтай, санхүүгийн дархлаатай болохыг хүссэн иргэдэд зориулан “Үндэсний хуримтлал” хадгаламжийн бүтээгдэхүүнээ санал болгож байна. “Үндэсний хуримтлал” бүтээгдэхүүн нь сар бүр тогтмол дүнгээр, тасралтгүй хуримтлуулж чадсан тохиолдолд арилжааны банкнуудаас хамгийн өндөр буюу 18%-ийн хүүгийн өгөөжийг танд олгоно.

Жишээ нь: Та сар бүр тогтмол дүнгээр буюу 100,000₮-өөр “Үндэсний хуримтлал”-даа орлого хийхэд 12 сарын дараа үндсэн хуримтлал тань 1,200,000₮, хүү болон урамшуулал тань 117,000₮ болж, та нийтдээ 1,317,000₮ авах боломжтой.

Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Үнэ цэнтэй хором, мөч бүрийнхээ төлөө яг ОДООНООС хуримтлуулцгаая!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 26 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top