x

Хорих 425 дугаар ангийн эргэлтийн байранд хүмүүжигч эр эхнэрээ хутгалж хөнөөгөөд өөрийгөө боомилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангийн хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, өөрийгөө ч хорлосон онц ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өчигдөр 09:50 цагт ирсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиход 30 гаруй насны эмэгтэй хутгалуулж, мөн ийм насны эрэгтэй боомилсон байдалтай нас барсан байжээ.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гэв.


Энэ талаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын ажилтантай холбогдож тодрууллаа.

-Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар хорих ангийн эргэлт уулзалтын байранд эргэлтээр ирсэн эмэгтэй, түүний нөхөр болох ял эдэлж байсан эрэгтэй нас барсан дуудлага өчигдөр 09:50 цагт ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Ийм ноцтой хэрэг юунаас болж гарав. Урьдчилсан байдлаар тогтоогдсон уу?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Тэгвэл энэ хэрэгт хэн нэгнийг холбогдуулж шалгаж байгаа юу, цагдан хорьсон уу?

-Хэн нэгнийг холбогдуулж, цагдан хорьсон асуудал байхгүй.


Хэргийн талаар орон нутгийн нэрээ нууцалсан нэгэн иргэнээс тодруулж, дараах мэдээллийг авлаа.

-Танай аймгийн Хорих ангийн байранд хоёр хүн нас барсан ноцтой хэрэг гарсан байна. Дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Хэрэг 425 дугаар хорих ангийн эргэлтийн байранд болсон юм байна. Хүн нас барсныг өглөө /өчигдөр/ хорих ангийн харуул хамгаалалтынхан мэдсэн юм билээ. Нөхөр нь эргэлтээр ирсэн эхнэрээ хутгалж хөнөөгөөд, өөрөө дараа нь боомилж амиа хорлосон юм байна. Харуул хамгаалалтынхан ороход тэр хүмүүс аль хэдийнэ нас барчихсан байсан учраас Шүүх шинжилгээний газарт хүргэсэн. Тэд 30 гаруй насны залуухан хүмүүс байж.

-Хорих ангийн хяналттай байранд эхнэрээ хөнөөнө гэдэг ямар ноцтой юм бэ. Шалтгаан нөхцөл юу байсан юм бол?

-24 цагийн харуул хамгаалалттай газарт архи согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй. Тиймээс архидан согтуурч нэгнийгээ алсан гэж үзэх боломжгүй. Мэдээж гэр бүлийн маргаан л байсан болов уу.

-24 цагийн харуул хамгаалалтынхан ийм ноцтой хэргийг мэдээгүй байжээ?

-Тийм л бололтой. Хэрэг бол шөнө нэг, хоёр цагийн үед гарсан бололтой. Өглөө ажил эхэлсний дараа харуул хамгаалалтын хүмүүс эргэлтийн байранд орж юу болсныг мэдсэн. Нэг ёсондоо харуул хамгаалалт муу байсан гэсэн үг. Мэдээж хүний амь хөнөөж байхад амь тавьж чарлаж орилж таарна. Түүнийг мэдээгүй, бүхэл бүтэн хоёр хүний амь хорих ангийн хамгаалалттай байранд хохирно гэдэг ноцтой явдал.

-Хэрэгтэн ямар хэргээр ял эдэлж байсан юм бол?

-Хэрэгтэн Говьсүмбэр аймгийн харьяат юм байна. Чухам ямар хэргээр суусан нь тодорхойгүй байна. Хорих 425 дугаар анги бол жирийн дэглэмтэй хорих анги. 300-400 хоригдол хүлээн авах чадалтай. Ер нь чангаас жирийн дэглэм рүү шилжээд, наранд гарахад ойртсон хүмүүс л голдуу байдаг. 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.157)
    Хорих ангид хутга хэн оруулав. Хяналт шалгалт часа бэ.
    2023 оны 05 сарын 27 | Хариулах
    • 123
      Tend bugd hutgatai
      2023 оны 05 сарын 27
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 4 цаг 29 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 4 цаг 31 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 4 цаг 33 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 4 цаг 39 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 4 цаг 41 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 43 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 49 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 50 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 54 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 12 цаг 19 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 12 цаг 20 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 12 цаг 24 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 12 цаг 29 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 12 цаг 31 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 12 цаг 33 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 12 цаг 35 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 12 цаг 38 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 16 цаг 39 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 16 цаг 40 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 16 цаг 43 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top