x

Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнд ялагч гэж байхгүй

Эргэн сануулахад, 1991 онд их хувьчлалыг цэнхэр, ягаан өнгөтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эхлүүлсэн төр өнөөдөр хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн боломжийг хамгийн ихээр чөдөрлөж байна. Улсын өмч дангаараа ноёрхох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжлээ.

Төртэй өрсөлдөж бизнес хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг туйлын амаргүй болсныг бизнес эрхлэгчид учирлан ярьж, өгүүлж байна. Баялаг бүтээгчдийн тэвчээр алдарч, тамир тэнхээ барагдаж эхэллээ. Цар тахлаас ч илүү дарамт, шахалтыг төр өөрөө үлгэрлэн үзүүлж, 30 жилийн ололт, амжилт тэр хэрээр бүдгэрч байна.

Татвар, нийгмийн даатгал, бусад төрлийн хураамж, шимтгэл, торгуул хэрээс хэтэрлээ. Хувийн хэвшлийн орон зай хумигдаж, харин төрийн талбар цар хүрээгээ улам тэллээ. Төр данхайсаар, төрийн өмч зузаарсаар байна. Хураадаг, төвлөрүүлдэг мөнгө нь нэмэгдлээ. 30 жилийн тэртээх ололтоо засаг төр өөрсдөө үгүйсгэн баллуурдаж, аж ахуйн үйл ажиллагаа руу давшин оров. Компани байгуулж, өөрөө өөртөө ажил олгогч нь боллоо. Ашигтай, хамгийн их мөнгө эргэлдэх салбарт төр БЭТ томилж, эрх дархаа үзүүлж байна. Төр хэмээх ганцхан тоглогч зах зээлд дураараа ийнхүү авирлан үлдэж, бусад нь буланд шахагдаж байна. Ийм орчин нөхцөл, уур амьсгал нийгэмд гүн гүнзгий бүрдсэн байхад гадаад дотоодын хөрөнгө оруулалт гэж яриад тусыг эс олно.

Хөрөнгө оруулалт их хол сонсогдож байгаа биз. Хөрөнгө оруулагчид энэ байдлаас дайжиж, Монгол Улстай түншлэх харилцаагаа хүртэл эргэн харж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин ердөө сайжирсангүй. Төр хөрөнгө оруулалт татах ажлаа нэр төдий хийж, үргээх ажиллагааг санаатай, санаандгүй гарамгай зохион байгууллаа. Үр дүнд нь ам.долларын ханш 3500 хүрсэн. Хүний эрхэнд төр хамгийн ихээр халдаж зүрхэллээ. Хүмүүсийн ахуй амьжиргаа ч энэ хооронд дээшилсэнгүй, харин уруудлаа. Төрийн бизнес дэх оролцоогоо өргөжүүлж, олон салбарт охин компани байгуулж амжжээ. Бизнест төр л хөгжмөө захиалж, орлогын үүдийг ганцаараа эзэгнэж байна. Хувийн хэвшил энэ байдлаар устах нь. Чөлөөт зах зээл боомилогдож, төр бүхнийг нийгэмчилж байсан тэр үе дахин амилж, сэрж байна.

Хуульчлагдсан дарангуйлал бизнесийг мохоож, баялаг бүтээгчдийг өнөөдрийн буруутан, дайсан болгон харагдуулах ойлголтыг төр нийгэм рүү тасдан чулуудаж, олон нийтийн оюун санааг сэвтээн бохирдуулж байна. Реформ авчирсан бүхэн хэлмэгдэж, мөрөөрөө бизнес эрхэлж, ажлын байр бий болгосон, татвар хураамжаа үнэнч шударга төлж ирсэн хэсэг нь төрийн PR ажиллагааны ачаар олон нийтдээ ад үзэгдэж байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас зээл авч чадаагүй нь хохь болж байна. Хувийн хэвшил үгүй бол татвар үгүй. Татвар үгүй бол төр үгүй. Ажлын байр үгүй. Харамсалтай нь үүнийг төр огоорч ухаарсангүй бололтой. Өмчөө олон нийтэд хувьчлах бус өөртөө хуримтлуулан хурааж, эрх мэдлийн дарангуйллын нөлөөгөө үүгээр бэхжүүлж байна. Биржээр арилжаалах нь тунхаг төдий байсаар.

Улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газрын тоо 100 хол давсан. Тэд төсөвт алдагдал нэмж, улсад өр үүсгэж байгаа. Ашиг бус авлага нь өнөөдрийн төртэй холбогдсон компани, аж ахуйн нэгжийн нийтлэг дүр төрхийг илтгэнэ. Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хөрөнгө 53 их наяд атлаа ашиг нь 300 тэрбумаар хэмжигдэнэ. Уул уурхайн гарын таван хуруунд багтах компаниуд энэ ашгийг бараг л дангаар бий болгож, үлдсэн 90 гаруй хувь нь алдагдал үйлдвэрлэнэ. Нийт төрийн мэдлийн 90 гаруй хувьцаат компанийн 45 хувь нь энэ байдлаараа дампуурах магадлал өндөр, 25 хувь нь санхүүгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Ийм судалгааг СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор хэлжээ.

Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, ашигтай ажилладаг болгох гарц, шийдэл бол хөрөнгийн зах зээл. Нээлттэй, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн  зарчмаар орших орон зайг хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг гэдгийг “Монгол Шуудан”-гийн жишээ тод харуулдаг. Тус компанийн 34 хувийг биржээр дамжуулан 2016 онд олон нийт, ард иргэдэд хувьчилж байсан. Үр дүнд нь компанийн цэвэр ашгийн хэмжээ 10 дахин, хувьцааны үнэ нь тав дахин өссөн. Энэ жишгээр хөрөнгийн зах зээлд төрийн өмчид компаниудаа олон нийтийн компани болгож, баялгийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлээсэй. Хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа бүх төрийн өмчит компанийг олон нийтийн болгож өөрчлөх цаг ирсэн. Ингэснээр төрийн өмчит компаниудад салхи орж, хувийн хэвшилд орон зай гарна. Бизнес зах зээлийн жамаараа хөгжих, урагшлах үүд хаалга цэлийн нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж, төр ганцаараа баяжих бус улсаараа урагшлах боломж нэмэгдэнэ.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 27 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 26 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 49 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 56 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top