x

"Хонь бүрэн, чоно цатгалан" буюу МАН-ын дэвшүүлсэн 76:76 хувилбар

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ажилласан /2012 оны сонгуулиас хойш/ үе үеийн парламентын толгойны өвчин болоод байсан сонгуулийн тогтолцооны асуудал нэг мөр шуудрах тал руугаа оров. 2012-2016 оны парламентад хүчний харилцаа хамгийн ойрхон /АН 38, МАН 36/ байхдаа хийж чадаагүй сонгуулийн тотолцооны өөрчлөлтийг МАН үнэмлэхүй олонхи байгаа үедээ барьж шийдэхээр болов.

Өмнө нь 2012-2016 оны парламентын үед АН эрх барьж байх үедээ нэг удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирж, жил тойрон хэлэлцсэн боловч сонгуулийн тогтолцооноос болж унасан түүхтэй. Үндсэн хуульд заасан “иргэдийн шууд сонгох эрх” гэдэг томъёоллоос болж Цэц дээр байнга унаж ирсэн сонгуулийн пропорциональ системийг хуульд тусгахын тулд “Сонгуулийн тогтолцоог УИХ шийднэ” гэдэг заалтыг оруулахыг хүссэн боловч МАН-ын “ах” нар “Пропорциональ тогтолцоо бол бусад намд л ашигтай тогтолцоо юм” гэдэг өөрсдийн итгэл үнэмшлээр уг өөрчлөлтөөс татгалзсан билээ.

Үнэхээр ч 2012 оны сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон холимог тогтолцоогоор явуулсны дараа АН түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 38 суудал авсан билээ. Пропорциональ буюу намын саналаар хувь тэнцүүлж хуваарилсан 28 суудлаас хамгийн олон буюу 10 суудлыг АН, есийг нь МАН, долоон суудлыг МАХН, ИЗНН хоёр суудал авсан байдаг.

Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо гэдэг бол олон намын систем юмаа гэдгийг ухаарснаар МАН Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтөөс татгалзсан билээ.

Гэвч сүүлийн хоёр удаагийн сонгууль дараалан үнэмлэхүй олонхийн суудал авсан нь тус намын боловсон хүчний нөөцийг бүрэн шавхсан төдийгүй төрийн чадавхийг сулруулахад хүрсэн тул “ах” нам хариуцлагыг хувааж үүрэх, парламентад улс төрийн олон урьгалч үзлийг уралдуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн бололтой юм.

Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог дагаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хамтад нь оруулж ирлээ. Мөн л 2015 онд хаагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хөндөгдөж байсан сэдэв. Тухайн үед УИХ дээрх ажлын хэсгийг ахалж байсан Н.Батбаяр гишүүн 99 гэдэг тоог, бусад намуудын зүгээс 120 болгох саналыг оруулж ирж байв. Харин энэ удаа МАН хамгийн өндөр буюу 152 гэдэг босго тавьж байна. Үүний 50 хувь буюу 76-г нь мажоритари тойргоос, үлдсэн 76-г пропорциональ буюу хувь тэнцүүлсэн систем, намын жагсаалтаар дэвшүүлнэ гэж байна. Энэ нь нэгдүгээрт одоо байгаа 76 мажоритари тойргийг хэвээр нь авч үлдэх гэсэн санаа юм.

Ингэхгүйгээр одоогийн УИХ-ын гишүүд сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүсэлгүй байсан байх. Товч бөгөөд тодорхой хэлбэл, тойргууд хэдийн "зарагдсан" гэсэн үг. Хоёрдугаарт, мажоритари жижиг тойргийн хамаарал цаашид ч үргэлжилсээр байна гэсэн үг. Үүгээр ах нам “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” арга замыг сонгожээ. Өөрөөр, “хонь бүрэн, чоно цатгалан” ч гэдэг. Илүү сайжруулахын тулд тойргуудыг томсгож, цөөлөх шаардлагатай гэсэн үг. Тойргоор сонгогдож байгаа нэр дэвшигч ядаж нэг аймгийн хэмжээний /100 мянгаас дээш/ хүн ам, эсвэл сонгогчийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тэр нь хоёр, эсвэл гурван мандаттай байх нь хамаагүй. Гол нь одоогийнх шиг аймаг, дүүргүүдээ газар нутаг, сум, хороогоор нь хуваагаад, түүнийгээ “манай тойрог” гэж өмчилдөг байж болохгүй. Ядаж нэг аймгийн, нэг дүүргийн хүн ам, сонгогчийн өмнөөс дуугардаг гишүүдтэй болъё л доо.

Тэгэхгүй энэ хэвээр нь жижиг 76 тойргоо үргэлжлүүлбэл, өмнөх системээс нэг их дээрдэхгүй, харин ч илүү олон “мал” парламент дотор бэлчих болно. Аягүй бол дотроо “Чи муу намын жагсаалтаар гараа биз дээ. Би бол тойрог дээр тулалдаж гарч ирсэн хүн шүү” гэж хоорондоо хэрэлдээд, яаж л нүдний булай болох бол доо. Өмнө нь ийм яриа гарч байсан жишиг ч бас бий л дээ.

Хоёрдугаарт, АН-ын дэвшүүлээд байгаа бас нэг хувилбар бий. Тэр нь  60:40 буюу мажоритарийг 60 хувь, пропорциональ буюу жагсаалтаар сонгох мандатын тоог 40 хувьд барих. АН-ын хувьд хэдийгээр гишүүдийн тоон дээр яг таг тоо яриагүй байгаа боловч МАН-ын дэвшүүлж байгаа 152 гэдэг хувилбарыг цөөлөх байр суурьтай байгаа. Одоо байгаа мажоритари 76 мандатыг хэвээр нь үлдээвэл намын жагсаалтаар сонгох гишүүдийн тоо 50 болж, нийт гишүүдийн тоо 152 биш, 126 болж буурна. 

Энэ тухай АН-ын дарга Л.Гантөмөр "Мажоритари нь олонхи байж асуудлыг шийдэхэд эерэг болох юм. Засгийн газрыг байгуулахад хуваагдал бага гарна. Сонгогчдын саналыг гээгдүүлэхгүйн тулд нийт нэр дэвшигчдийн 40 хувийг намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн байдлаар гаргаж ирэх ёстой" гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ энэ бол АН-ын даргын байр суурь биш, АН-ын Үндэсний бодлогын хороо буюу намын удирдах дээд байгууллагаас гаргасан байр суурь гэдгийг хэлэх нь зөв байх. 

"Засгийн газрыг байгуулахад хүндрэл үүсгэхгүйн үүднээс" гэдэг нь хэт олон нам парламентад орж ирвэл Засгийн газрыг олон нам хамтарч байгуулахад хүрнэ гэдэг болгоомжлол шиг сонсогдож байна. Харин мажоритари жижиг тойргийг томсгох гэдэг бол тусдаа асуудал.

 Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    Ард түмэн зөвшөөрөхгүй
    2023 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 30 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 41 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 6 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 10 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 15 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 20 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 25 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 24 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 28 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 13 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 27 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 39 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top