x

Арчилсан нам ба Лу.Гантөмөр

2012 онд АН анх удаагаа парламентад хамгийн олон суудал авч, Засгийн газраа байгуулсны дараа АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн нэг үг одоо ч оройноос гардаггүй юм. Намаасаа том намын дарга байж болохгүй ээ гэж. Энэ бол намын дарга жижиг, том байх тухай биш. Харин намын, гишүүдийнх нь эрх ашиг, итгэл үнэмшил эрэмбийн нэгдүгээрт байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, том намын жижиг даргын тухай. Нам нь хүчтэй байхад намын дарга хэн байх хэнд хамаатай.

Ерөнхийдөө манайхан намын дарга гэхээр намаасаа илүү зангарагтай, илүү тодорсон, товойсон нөхрийн тухай мөрөөддөг. Энэ л АН-ын, МАН-ын дарга болчихвол энэ нам яг “алах” гээд байна гэдэг ч юм уу. Харин энэ хүн намын дарга болбол АН, МАН-д ямар өөрчлөлт бий болох, яаж төлөвших тухай барагтай боддоггүй. Намаасаа тохой урд явах, намыг удирдан чиглүүлэх, шуудхан хэлбэл дарангуйлах тийм лидерийг хүсэмжилдэг.

Гурван сарын Л.Гантөмөрийг АН-ын дарга болоход олон хүн “Сул  штээ, бөөрөнхий л дөө. АН ингээд МАН-ын атганд орчихлоо л доо” гэх мэтээр басангуй хандаж байсан. Намын гэрчилгээ ч үгүй, тамга ч үгүй гурван сар явахад нь бас олон хүн “Ингэх гээд байсан юм аа. Ингээд АН гурав тасарчихлаа л даа” хэмээн алга ташиж байв. Гэсэн ч Л.Гантөмөр гэдэг хүн тэр бүхнийг хайхраагүй. Намынхаа жирийн гишүүд, орон нутгийн намуудтайгаа уулзсаар, ярилцсаар, ятгасаар л явсан. С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүнийг дагаад АН үндсэндээ, сууриараа хоёр хуваагдчихаад байсныг эвлүүлэх, нэгтгэж нийлүүлэх нь түүний эхний зорилго байсан байх.

Шүүхэд нэг удаа нэхэмжлэл гаргасан, АН-ын тамга,тэмдэгийг гаргуулж өгнө үү гэж. Шүүх мэдээж хүлээж аваагүй. Цагдаадаа өг өө... гээд хаясан. Тамгагүй дарга, гэрчилгээгүй нам гэж хаа байсан юм... дахиад л бөөн элэг доог. Үүнийг ч гэсэн Л.Гантөмөр дарга нэг удаа “ёо” гэлгүй даваад гарсныг гайхдаг юм. Хэлдэг ганц үг нь “Болно доо, болно штээ”...

Эцэст нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр өөрсдөө намынхаа тамга, гэрчилгээг хадган дээр тавиад Л.Гантөмөрт авчирч өглөө. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь энэ. Л.Гантөмөр хэрвээ АН-ын даргаар сонгогдонгуутаа л шүүх, цагдаа болоод, “Алив, миний тамгыг аваад ир” гэсэн бол мэдээж цаг хожих л байсан байх. Албан ёсоор намын тамгатай, гэрчилгээтэй “гоё” харагдах л байсан байх. Тэглээ гээд юу хожих вэ? АН-ыг жинхэнээсээ гурав хуваах л байсан болов уу.

Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд АН-д хүссэн хүсээгүй “лидер дагасан төлөвшил” гэдэг юм бий болчихсон. Дотооддоо Элбэгдоржийн хүмүүс, С.Эрдэнийн фракц, Х.Баттулгын фанатууд гэдэг хуваагдал бий болчихсон. Үүн дээр дахиад “Л.Гантөмөрийн АН” гэдэг хуваагдал ямар хэрэгтэй юм. Хэрэггүй гэдгийг нь мэдэж байсан учраас энэ хүмүүсийг АН гэдэг нэг дээвэр дор нэгтгэх нь Л.Гантөмөрийн хийх ёстой эхний ажил байлаа. Энийгээ ч хийж чадсан учраас өнөөдөр АН тамга тэмдэгтэй, улс төрийн намын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээтэй боллоо. Ус хэдий зөөлөн ч хадыг элээдэг гэдэг дээ. Угаас Л.Гантөмөр гэдэг хүний өөрийнх нь мөн чанар, төрмөл араншин ийм юм.

Сая баруун аймгаар явахдаа С.Ганбаатар гэдэг бүр нэг адгийн популистыг дагуулаад явсан байна лээ. Харахаас нүд хальтирмаар. Гэхдээ л тэр хүн нэгд АН-ын гишүүн. /хоёр жилийн өмнө, 2021 онд АН-д элссэн/ Тэр хүний АН-ын гишүүнээр элссэн ашиг сонирхол, хүсэл зориг юу байсныг мэдэхгүй ч ялсан намд биш, ялагдал хүлээгээд гудамжинд гарчихсан намыг сонгосон нь бас л “гайхамшиг”. АН-ын гишүүн гэхээрээ бүгд алттан цээжтэй, мөнгөн бөгстэй байдаг ч юм биш. Гол нь энэ намын нэг эд эс нь байхыг хүссэн тэр хүсэл эрмэлзлийг боож хаах эрх хэнд ч байхгүй. Ардчилсан нам гэдэг чинь ардчилалсан байх, алагчлалгүй байхын нэр биз дээ. Хувь хүн хэн байх нь чухал биш. Харин АН-ын дүрэм, үзэл баримтлал, үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөөд дагаж байгаа нь чухал.

Учир нь АН-д, ер нь аливаа намд гишүүнээр элсэх нь угаасаа Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх. Бүр эрүүгийн элемент байсан ч ялгаагүй, иргэнийхээ хувиар үзэл бодол, үнэт зүйлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Үүнд хориг, хязгаар тавих эрх лав АН-д, АН-ын даргад байхгүй. Тиймээс С.Ганбаатар гэдэг хүн АН-ын гишүүн байгаа нь АН-ыг муухай харагдуулахаасаа гадна “ардчилсан” гэдэг нэрийн мөн чанарыг харууллаа. Нэг үе намын даргыгаа хүртэл намаасаа хөөж байсан нам шүү дээ. Харин Л.Гантөмөр АН-ын дарга болоод “АН-ын нэг ч гишүүнийг хөөхгүй, хасахгүй” гэж хэлсэн. Бас л хол "үсэрсэн" байгаа биз. Ядаж үүнийх нь төлөө ч болов АН-ын даргад баяр хүргэе!    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 52 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 54 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 55 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 55 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 57 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 59 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 7 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 20 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 29 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 12 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 13 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 14 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 14 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 15 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 22 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 21 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top