x

ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлнэ

ОХУ-ын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн болох “Trans Russia-2023” Москва хотноо болж өндөрлөлөө.

28 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд 22 орны 430 байгууллага оролцож, 47 орны 18688 хүн зочилжээ.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан бага хуралд “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчид оролцож, компаниудтай хамтран ажиллах, УБТЗ-аар тээвэрт оролцогч вагон эзэмшигч компаниуд болон ОХУ-ын төмөр замын холбогдох алба, хэлтэстэй транзит тээврийн талаар уулзалт хийсэн юм. Уг уулзалтын үр дүнд:  

  • Оросын төмөр замд нэвтэрсэн хагас вагонд дамжин өнгөрөх чингэлэг ачих ажлыг нэвтрүүлэхээр Оросын төмөр зам болон Оросын компаниудтай хамтран ажиллахаар тохиролцов. Мөн зориулалтын бус хагас вагонд чингэлэг ачих техникийн нөхцөлийг бий болгох санал дэвшүүлж, хамтран судлахаар тохиров.
  • УБТЗ-ын Улаанбаатар хэсэглэлд буй хоосон чингэлгүүдээс хоног бүр нэг  хоосон чингэлгийн галт тэргийг бүрдүүлж чадсан тохиолдолд улсын урд хилээр биш хойд хилээр хүлээлгэн өгч урд хилийн ачаатай галт тэргийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн транзит тээврийн үйл ажиллагааг сайжруулах тодорхой саналуудыг “Оросын төмөр замууд” НХН-ийн Хөдөлгөөн удирдлагын төвд тавьж, хамтран ажиллахаар боллоо.
  • УБТЗ-ын орлогыг нэмэгдүүлэх талаар Олон улсын тээвэр зуучлалын төвөөр транзит чингэлэг илгээх, Европоос ирэх ачаатай чингэлгийн тээврийг зохион байгуулахад Орос, Хятад, Европын компаниудтай уулзалт зохион байгуулж, эргэн холбогдож ажиллахаар болов.
  • Тавдугаар сарын 1-ээс ОХУ-аас хүлээн авч буй транзит чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж, Наушки өртөөнөөс хоногт таван галт тэрэг хүлээн авахаар тохиролцов. Энэ нь Замын-Үүд боомтод хуримтлагдсан транзит чингэлгийг бууруулах гол хүчин зүйл юм.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын төмөр замын харилцагч байгууллагуудын дунд тээврийн салбарын IT шийдэл, өөрчлөлтийн эринд чингэлэг тээвэрлэлт, агуулахыг автоматжуулах, цахим бичиг баримт, төмөр замын оператор компаниудын ажлын орчин цагийн нөхцөл, санкц хэрхэн тээвэр логистикт нөлөөлж байгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөжээ.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 18 цаг 13 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 18 цаг 20 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 18 цаг 30 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 18 цаг 53 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 18 цаг 59 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 цаг 26 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 25 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 20 цаг 48 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 20 цаг 55 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top