x

Уурхайн бус салбарын бизнесийн боломжуудыг Польшийн төлөөлөгчдөд танилцуулж, хамтран ажиллахыг урилаа

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум боллоо.

Форумыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Польш Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл оролцлоо.

Монгол-Польшийн бизнес форумын нээлтэд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар оролцож, үг хэлэв. Тус бизнес форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монгол Улсын уул уурхайн бус салбарын бизнесийн боломжууд” сэдвээр мэдээлэл хийж, Польшийн бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг урилаа. Мөн хоёр талын бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд Монгол, Польшийн бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарын экспорт импорт, хамтарсан үйлдвэрлэл, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Польш-Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгөв.

Бизнес форумын үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Польш Улсын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн бизнес уулзалтууд зохион байгуулагдав.

Монгол Улсаас Польш Улс руу 2022 оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савлагдсан эмүүд, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргасан бол Польш Улсаас 97,7 сая ам долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс, тун хэлбэрт савлагдсан эмүүд, согтууруулах биш ундаа, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахайн мах, гахай, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүн импортолжээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top