x

“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлыг дарамталж гарын үсэг зуруулсан рекетүүд хэн байв?!

БНХАУ-ын иргэний биед халдаж, хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэх монгол залууст холбогдох хэрэг сүүлийн үед анхаарал татах болов. Уг хэрэг 2021 оны есдүгээр сарын 7-нд болсон байдаг.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар өнгөрсөн мягмар гаригт мэдээлэл хийхдээ “Яллагдагч О, Б, Э нарын захиалгаар яллагдагч Д, М, Б, Х нар нь Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн Вү Жөн Жүнийг өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” 200 маркийн 58-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган түүний хүзүүнд хутга тулгах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн “Шинжиан шинфа” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан “Гэрээнээс татгалзуулах тухай” хуурамч албан бланк, тамга, тэмдэг бүхий албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх үйлдэл нь мөрдөн шалгаж, дууссан бөгөөд хэргийн материалыг оролцогчдод танилцуулж, хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Уг албан бичигт “Шинжиан Шинфа” ХХК-ийн албан бланк байсан бөгөөд "Манай компани Монгол Улсын Засгийн газартай 2017.04.12-ны өдөр байгуулсан Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг байгуулсан. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол Улсын баруун бүсийн аймгуудын зорчигч болон ачаа тээврийн гол трассыг заасан хугацаанд барьж байгуулахгүй, өөрийн компанийн эрх ашгийг өмнөө тавьж, улс орныг хохироож байгаадаа гүнээ хүлцэл өчье. Иймд уг концессын гэрээний эрх, үүргийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тул гэрээний эрхийг шилжүүлэн авна уу” гэсэн байжээ.

Бусдыг эд хөрөнгө шилжүүлэхийг шаардаж, хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх хэргийг үйлдсэн этгээдүүд хэн байв?

БНХАУ-ын иргэн Вү Жен Жүн нь “Шинжиан Шинфа” ХХК-ийн 51 хувийн эзэмшигч. Тус компани Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийн холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг Засгийн газартай 2017 онд байгуулсан байдаг аж. Хэргийг мөрдөн шалгах явцад БНХАУ-ын Өмнөдмонгол иргэн Б.Эрдэнэдалай, Монгол Улсын иргэн П.Оргил, Ч.Бат-Амгалан нар нь “Шинжиан Шинфа ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан авто замын гэрээг цуцлуулах зорилгоор Т.Хүрэлжанжин гэгчид захиалга өгч, Т.Хүрэлжанжин нь Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нартай бүлэглэн Вү Жен Жүний биед халдаж, хүчээр гарын үсэг зуруулах ажлыг гүйцэтгэжээ.

Б.Эрдэнэдалай нь Вү Жен Жүнтэй бизнесийн түнш байсан гэнэ. Тэрээр түншийнхээ бизнесийг өөрийн болгохоор монгол залууст захиалга өгч компанийн эрхийг шилжүүлэх болон концессын гэрээний албан бичигт хүчээр гарын үсэг зуруулжээ.

Б.Эрдэнэдалай нь БНХАУ-тай холбогддог манай нэгэн боомтоор боодолтой буйданд нуугдан орж ирсэн онц ноцтой хэрэгт холбогдсон байдаг. Уг хэрэгт ХХЕГ-ын алба хаагчид холбогдож, шүүхээр ял сонсоод удаагүй байгаа юм.

Харин БНХАУ-ын иргэний биед халдсан Т.Хүрэлжанжин, Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нар нь удаа дараа дээрмийн хэрэгт холбогдож байсан этгээдүүд аж. Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг ашиглан айлган сүрдүүлдэг гэмт хэрэг нэмэгдсээр байгаа аж. Дээрхтэй төстэй өөр нэг хэрэг саяхан мандсан нь “Андын илч” гэх компанид холбогдох хэрэг юм. Эрүүгийн цагдаагийн албанд "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах "Андын илч" ХХК-ийн эзэмшлийн гаалийн талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчид руу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 20 гаруй этгээд дайрч айлган сүрдүүлж, заналхийлсэн" гомдол ирсэн бөгөөд уг хэргийг шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • З (172.69.252.165)
    Өмнөд монгол бишээ өвөр монгол гэж бичнэ
    2023 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 50 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 52 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 53 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 53 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 54 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 55 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 57 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 5 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 18 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 27 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 10 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 11 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 12 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 12 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 12 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 13 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 20 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top