x

Төрийг хазаарлахуй

Хямгагүй, хазааргүй төр нь өөртөө өмч төвлөрүүлэн цүнх баригчдаар хүрээлүүлж тэднээрээ өөрсдийгөө өөгшүүлдэг. Хямгагүй байх шалтгаан нь татвар төлөгчид болон байгалийн баялгаас орж ирсэн орлогыг үрэн таран хийнгээ эрх мядагтнууд өөрсдөө цулайх зорилго. Бас гадны буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгон дээрэмддэг. Хөнгөлөлттэй зээлийг, элдэв олон санг дарга нар танил талаараа дамжуулан хувьдаа завшин хялбархан мөнгөжих хэрэгсэл болгодог. ЖДҮ, Хөгжлийн банк, Эрдэнэт, Нүүрс, Төмөр замын, Янзан бүрийн төсөл юу болж байгааг хар! Дээрх явдал суудал төр хазааргүй байгаагийн гамшиг.

Төрийн данхар бүтцийг нурааж, маш цомхон бүтэцтэй болгож, засгийн мэдлийн өмчийг нээлтэй ил тод хувьчлах, бизнесийн явцыг татварын дарамтгүй болгох, банкны чөлөөт систем бүрдүүлэх,цаасан мөнгө хэвлэхийг таслан зогсоох, эдийн засагт засаг хөндлөнгөөс оролцохыг хориглох…

Засаг: 

  1. Хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалах сэргийлэхтэй болох,

  2. Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлөх хараат бус,ёс зүйт шүүхтэй байх,

  3. Гадна дотнын буруу халдлага үйлдлээс үндэстнээ аврах батлан хамгаалал энэ 3 л засаг төрийн үндсэн үүрэг. Ингэж байж л төрийг хазаарлана. 

Хувь хүнийг төрийн дарангуйлал, харгислалаас хамгаалах гэж л үнсэн хууль оршдог. Үндсэн хууль нь дуртай үедээ засаж, дургүйгээ хүрэхээр ноолдог эрх мэдэлтэнд олгосон ямба биш. Төрийг хазаарлаагүй цагт хаашаа л бол хаашаа, сүрдүүлэг хийн айдсаар удирдах арга галбир руу галгиулна. Тийм учраас төрийг хазаарламуй.

Хазаар хямга гэдэг нь эмх цэгцтэй саруул сэтгэлгээ, эрүүл ухаантай байх үндэслэл. Элдэв хэрэгт орооцолдсоноосоо болоод өршөөл хайгсад олшрох янзтай болоод явчихлаа. Аврал хүмүүнд өөрт нь бий. Буг, бурхан ч хүний дотор байдаг араншин. Ааш авираас мөн чанар илэрнэ. Зөв хүнээс саруул сэтгэлгээ цацарна. Буруу сэдлээс бохир бүхэн асгарна. Үнэн зөв ёс зүй, учир зүй, гоо зүй ертөнцийг тунгалаг байлгах гольдирол. Тун ч их мэдлэг бодит мэдээлэлтэй байж гэмээнэ саруул сэтгэлгээ ундарч эрүүл хандлага бэхжинэ.

Өршөөлийг өөр газраас хайх биш өөрөөсөө ол! Өөр хаанаас ч уучлал ирэхгүй. Төр, сүлд хоёр ямар ч өршөөл хэнд ч үзүүлэхгүй. Өршөөл ирэхдээ тултал буруу зангаруу битгий орж бай. Төрийн сүлд бол хэн нэгний зурсан зураг. Төр нь эрх чөлөөг боож дарангуйлах эрх бүхий хүнд суртал. Тийм учраас хүн төрөлтөн төрийн харгислалаас өөрийгөө хамгаалах гэж үндсэн хуулийг эрэмбэлэн цогцлоодог. Харин төрийнхөн нь үндсэн хуулийг эрх мэдэлтэнд олгосон бэлэг сэлт мэт андуурч хадуураад дураараа авирлаж засаглалын хямрал үүсгэж үймээн самуун дэгдэх нөхцөлд хүргэдэг.

Төр, төрийн сүлд хоёр өршөөлийн газар биш харин харгислал дарангуйллын зэвсэг болой. Төрийг, түүний нэрээр гул баригсдаар харгислал үйлдүүлэхгүйн тулд төрийг хязгаарлан хазаарламуй.

Хазааргүй морь унаж яваа эзнээ яаж ч мэдэхийн адил хямгагүй, хязгаарлалгүй төр хүнийг алж хяддаг. Төрийнхөн дээрэмчин, тонуулчин, алуурчин болдог. Хүн өөрийнхөө сүр сүлдийг дээдлэх нь л аминд өлзийтэй бөлгөө.

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 55 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 57 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 58 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 58 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 59 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 1 цаг 0 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 2 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 10 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 23 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 32 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 15 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 16 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 17 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 17 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 18 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 25 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top