x

"Өөрийн бүтээлч байдлаа эргэн сэргээхийн тулд бид гашуудлын үеийг туулахаас өөр аргагүй"

Бид өөрсдийнхөө булшлагдсан мөрөөдлийг ухаж гаргах процесийг эхлэх хэрэгтэй. Энэ бол маш хэцүү үйл явц. Зарим мөрөөдлүүдийнхээ шороо тоосыг нь цэвэрлэх үед бидний үгүйсгэлийн систем рүү маш хүчтэй энергийг цахилгаан цохиулдаг.

Ямар харамсалтай юм бэ! Хайран юм! Шаналал зовлон харуусал! Энэ үед бид орхиж хаясан тэр өөрийнхөө араас гашууддаг. Маш удаан бас өндөр зардалтай дайн байлдааны дараа хайрттайгаа уулзаад мэндэлж байгаа мэт бид өөрсөдтэйгээ мэндэлдэг.

Өөрийн бүтээлч байдлаа эргэн сэргээхийн тулд бид гашуудлын үеийг туулахаас өөр аргагүй. “Зөв” хүн гэдэг дүрд тоглож явсан чиний тэр нэг хувилбар үхэх ёстой, энэ үхлийн араас гашуудах нь гарцаагүй. Бидний нулимас ирээдүйн өсөлт дэвшлийн хөрсийг бэлдэх учиртай. Энэ “Бүтээлч” чийгшил байхгүй бол бид үргүй хоосон хэвээрээ үлдэнэ. Бид энэ өвдөлтийн аянганд ниргүүлэхээс өөр аргагүй. Энэ өвдөлт бол хэрэгтэй өвдөлт. Гэрлийг гэрэлтүүлэх өвдөлт.

Чиний доторх уран бүтээлч сэтгэлгээ блоклогдсон уу гэдгийг чи яаж мэдэх вэ? Чи бусдад атаархдаг л  биздээ.  Би ... ийм байсан бол, би чадах л байсан гэж өөртөө хэлдэг үү? Би өөрийнхөө авъяасыг жоохон л хөгжүүлсэн бол...би... Чи харамсдаг уу?

  • Одоо хэтэрхий оройтсон гэж хэлэхээ зогсоо!
  • Үнэхээр дуртай юмаа хийхийн тулд эхлээд хангалттай мөнгө хийх ёстой гэж бодохоо зогсоо!
  • Гоё, сайн сайхан, уран бүтээлч юм хийхийг хүссэн үедээ, энэ бол зүгээр л миний эго гэж хэлэхээ зогсоо!
  • Мөрөөдөл гэж юу юм бэ, зүгээр л мөрөөдөл шүү дээ, хэнд ч хамаагүй гэж хэлэхээ зогсоо!
  • Чиний гэр бүл, найз нөхөд чинь чамайг юу гэж бодох бол гэж айхаа зогсоо!
  • Бүтээлч амьдрал бол мөнгөтэй хүмүүсийн л хийдэг ажил байх, одоо байгаа бүхэндээ л талархая гэж хэлэхээ зогсоо!

Чиний дотор амьдарч буй тэр “Артист”-ийг чи анзаарч олж хараад, тэжээн тэтгэж, хайрлаж хамгаалж чадвал чи өвдөлт шаналалыг давж гараад, бүтээлч амьдрал руу зүглэж чадна. Чи өөрийнхөө айдсыг таньж мэдээд, шийдэх аргуудад суралцаж, сэтгэлд чинь үүссэн соривыг арилгаж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ.

Өөрийн доторх артистаа сэрээх аргуудтай танилцсанаар, чи өөрийнхөө бүтээлч хувилбартай уулзана. Энэ хувилбар айдастай, хүсэл эрмэлзэл итгэл найдвартай, тэмцэлтэй, ялалттай байх болно. Чи хөөрнө, сэтгэлээр унана, уурлана, айна, баярлана, итгэл найдварыг амтлана, хамгийн эцэст нь чи илүү чөлөөтэй болно. Бүтээлч байдал бол сүнслэг амьдрал.

Бид арай авъяастай, бүтээлч, урлаглаг байсан ч болоосой гэж боддог. Бид уран бүтээлч гэдэгээ цаанаасаа мэддэг ч гэсэн яаж тэрийгээ нээж, ашиглахаа мэддэггүй. Бидний мөрөөдөл биднийг хуурдаг. Бидний амьдрал яагаад ч юм нэгэн хэвийн утгагүй, уйтгартай болж хувирдаг. Ихэвчлэн бид агуу санаатай, гайхамшигтай мөрөөдөлтэй байдаг ч тэрийгээ бодит болгож чаддаггүй. Заримдаа бид маш тодорхой гүйцэлдүүлэхийг хүссэн хүслүүдтэй байдаг. Төгөлдөр хуур тоглож сурах, зураг зурах, жүжигчин болох, бичиж сурах гэх мэт. Заримдаа бидний хүсэл арай ерөнхий, яаж бизнесээ сонирхолтой, бүтээлч болгох уу, хүүхдүүдтэйгээ, эхнэр нөхөртэйгээ, найзуудтайгаа яаж гоё сонирхолтой бүтээлч байж болох вэ гэх мэт.

Хурдан түргэн засах, зовлонгүйгээр бүтээлч болох боломжгүй, өөрийгөө нээж олох шууд заагаад өгчих арга техник байхгүй. Бид бүгд нарийн түвэгтэй, нэг нэгнээсээ шал өөр хүмүүс, гэхдээ бүтээлч процесс адилхан. Эхний шатны дараагаар хүмүүс уурлаж дэлбэрдэг, дараа нь харамсан гашууддаг, дараа нь дургүйцэж эсэргүүцэж байгаад итгэл найдвар төрдөг. Өсөлт дэвшлийн энэ үйл явц агшиж сунасаар, төрөлт эхлэх үед сурагчид хүчтэйгээр өөрийгөө хамгаалж, эргэлзэж үл итгэж эхэлдэг. Дараа нь энэ бүхнийг орхиод зүгээр л мэддэг амьдралаараа амьдармаар санагдана. Энэ үед эгондоо бүрэн бууж өгөөд, чөлөөт уналт хийх хэрэгтэй болно. Илүү өөрийнхөөрөө, илүү зоригтой, илүү уян хатан, илүү тэнхээтэй чи төрж, бодитой бүтээлч төлөвлөгөөгөө гаргана.

Хэрвээ энэ бүхэн ядаргаатай, ажиллагаатай, бөөн сэтгэлийн зовлон шиг сонсогдож байвал, яг л тийм юм болно шүү гэж хэлье дээ. Бид энэ бүхэнтэй зууралдаж эхэлвэл, өөрийнхөө мэддэг амьдралыг ардаа орхих хэрэг гарна. Хэцүү л дээ маш хэцүү гэхдээ өөртэйгөө уулзахын тулд хэцүүг туулахад яахав дээ.

JULIA CAMERON

Орчуулсан: Freelance Journalist

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 54 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 56 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 57 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 57 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 58 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 59 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 1 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 3 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 9 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 22 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 31 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 14 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 15 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 16 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 16 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 17 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 24 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top