x

Үг, үзэл бодлоо ил гаргасны төлөө шоронд хийх нь ардчилал биш

Ардчиллын амин сүнс нь айдасгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Манай улсын хувьд тэртээх 30 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжихдээ хүний эрхийн суурь зарчмуудаа Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тодоос тод бичсэн байгаа. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс гадна Монгол Улс нэгдэн орсон олон улсын пактууд нь бидний үг, үзэл бодлоо ямар ч хорио саадгүй түгээх эрхийг давхар хангадаг. Тийм болохоор ардчилсан нийгэмд үг, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш юм. Харамсалтай нь Монгол Улсад энэ эрхээ эдэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дахь хүний эрхийн цөм болсон дээрх заалт ноцтой зөрчигдөх болов. Сүүлийн үед энэ байдал эрс нэмэгдлээ. Ялангуяа нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлсэн хүмүүс ял шийтгэл авах нь ихэсч байна. Энэ нь Монгол Улсыг дэлхий дахинд ардчилалгүй орон гэж харагдуулж байна.

Монголчуудын хэдийнэ мэддэг болсон ойрын жишээ гэвэл “No war”, “Double stan­dart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нар бий. Эрх баригчид, төр засгийн бодлого шийдвэрийг тэд зоригтой шүүмжлэхээс гадна зарим нь дайныг эсэргүүцэж жагссан. Өөрсдийн үг, үзэл бодол, байр сууриа хаана ч, хэзээ ч, хэнээс ч айхгүйгээр ил гарч дуугарсныхаа төлөө эдгээр залуус өнөөдөр ялтан болцгоогоод байна. Тэднийг олон нийт элдвээр хэлж бүр харааж зүхэж байгаа харагддаг. Шоронгийн хаалга татсанд нь баярлаж, бах таваа хангах хүмүүс ч олон байх шиг. Магадгүй тэд муу, муухай хүмүүс байж болно. Хувь хүнийх нь тухайд сайн, муу гээд уралдан шүүх нь огт сонин биш. Харин ардчиллын суурь зарчим болсон үг, үзэл бодлоо илэрхийлэх тэр эрх чөлөө маань тас цохигдож байгаа нь л асуудлын гол юм. Ил гарч, үгээ хэлж, тайван замаар жагсч, төр засагт дуу хоолойгоо хүргэсэн болгоны амыг ингэж үдэж, эрх чөлөөг нь тушаад байхаар дараа нь хэн гарч ирж зүрхлэх юм бэ. Өнөөдөр “No war”, “Double standart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг элдэвлэж байгаа ч маргааш та бүхний эрх зөрчигдөхөд үгээ ил хэлж чадах уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байвч шоронд орно гэсэн айдастаа автаж биеэ нөөнө. Эрх баригчид, засаг төр үүнийг л хүсч байгаа. “Сайтар хэлж байхгүй бол сайн засаг ч ялзарна” гэсэн хэлц үг байдаг. Ялзарсан засаг бол ардчилал биш. Ардчилалтай л биш бол амьдрах арга байдаггүйг бид бэлээхэн харж мэдэж байна.

Ардчилсан нийгэмтэй оронд шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжлээс үл хамаарч хэн боловч үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй. Аливаа асуудалд өөрийн итгэл үнэмшлээр хандаж, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байдаг. Энэ бол олон нийтийн оролцоотой чөлөөт, ардчилсан нийгмийн онцлог, мөн чанар. Ямар нэг хүний дарангуйлалтай хаант засаглал байгаа биш. Гэтэл ард түмний төлөө үг, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шорон руу ачих явдал олширч байгаа нь улам муу засаг тогтохын дохио юм. Уг нь манай улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуульдаа сүрхий тунхагласан байдаг боловч амьдрал дээр эсрэгээрээ болчих гээд байна.

Ардчиллыг өдрөөс өдөрт бүдгэрүүлж, тэрэнд нь ард түмнийг дасгах маягтай бодлогыг энэ засаг төр алхам алхмаар хэрэгжүүлж байх шиг. Тэрийг нь сөрж зогсч чадах хүмүүс бол үгээ хэлж шаардлага тавьж чаддаг ард түмэн юм.

Энэ ард түмнийг өмгөөлөн хамгаалагч нь шударга шүүх мөн. Тэд ухаалаг байж, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиж засаг төрийг дагаж намирдаггүй байхад л болно. Дээрээс нь өөрсдийнхөө үзэмж, эрх баригчдын захиасаар биш, зөвхөн өргөсөн тангарагаа ухамсарлаж хуулийн дагуу асуудалд ханддаг баймаар байна. Хувь хүн үг, үзэл бодлоо нийгэмд илэрхийлэх нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгэмд хүнийг үзэл бодол, гадаад төрхөөр нь ялгаварладаггүй шүү дээ. Тухайн хүн ямар ч үзэл бодолтой байж болдог ийм эрх чөлөөг зөвхөн ардчилал олгодог юм.

Сүүлийн үед хөрш орнууд маань Монголыг үзэл бодлын зөрүүгүй байх ёстой гэж ярих боллоо. Улмаар “Үнэт зүйлийн тухай ойлголтоо ойртуулах хэрэгтэй” гэх зэргээр хөвөнд боосон чулуу шиг үгээр түнших болсон. Анзаараад байхад энэ яриаг эрх баригчид ихэд олзуурхан хэлдэг, ярьдаг боллоо. Энэ нь биднийг нэг хүний дарангуйлалтай, авторитор засаглалтай, өөрсөдтэйгөө адилхан орон байхыг л хэлсэн үг. Түүнээс биш ямар өөрсдийгөө Монголтой адилхан болгохыг л хэлэв гэж. Бидэн шиг хүссэн үедээ төв талбай дээрээ гараад жагсч чаддаг, төр засгаа чөлөөтэй шүүмжилчихдэг, үзэл бодлоо хэзээ ч илэрхийлчихдэг байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Харин өөрсөд шигээ нэг сайн даргатай, тэр даргынхаа үгэнд ордог байхыг л хэлээд байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд ийм зүйл гэж байдаггүй юм. Энэ тухай бид байнга л бичиж ирсэн. Үүнийг олон ч зүйл баталж байгаа. Дайн дажин, өвчин тахал хамгийн тодоор харуулж байна.

Тэгэхээр ардчилсан эрх чөлөөт нийгэмтэй манай оронд ард түмэн нь үгээ хэлдэг байх ёстой. Төр засаг нь иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээгээд авчихдаг байх хэрэгтэй. Харин үг, үзэл бодлоо ил гаргасан болгоныг толгой дараалан шоронд хийгээд байж болохгүй. Тэгвэл энэ чинь ардчилал биш дарангуйлал тогтохын эхлэл шүү гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 5 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 6 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 7 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 1 цаг 34 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 цаг 39 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 цаг 41 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 1 цаг 43 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 1 цаг 44 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 1 цаг 48 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 1 цаг 52 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 2 цаг 9 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 2 цаг 14 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 2 цаг 30 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 3 цаг 47 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 3 цаг 50 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 3 цаг 53 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 3 цаг 55 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 57 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top