x

"Азаргаа уначихаад адуугаа хайсан нь" буюу АТГ-ын оройтсон довтолгоо

Өчигдөр АТГ-аас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөөнд үзлэг нэгжлэг хийжээ. Нэгжлэг өглөө 09.00 цагаас үдийн 13.00 цаг хүртэл үргэлжилсэн гэнэ. АТГ-ын төрийн ордонд явуулсан үзлэг, нэгжлэг бүтэн дөрвөн цаг үргэлжилснийг тооцвол овоо их мэдээлэл олсон, долсон байх даа, “АТГ маань мөн ч чамбай ажиллаж байна даа” гэж бодож болохоор.

Гэвч уг гишүүн асан маань төрийн ордны албан өрөөгөө орхиод бүхэл бүтэн 14 хоносны дараа /гишүүдийн бүрэн эрхийг өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр түдгэлзүүлсэн/ АТГ-аас уг нэгжлэгийг явуулсан нь гайхал төрүүлэв. Тэр хугацаанд энэ өрөөнүүд хэний, ямар хамгаалалтанд байсныг таах аргагүй. “Бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн, шалгуулж дуусаад гишүүний бүрэн эрхээ эргээд сэргээлгэх боломжтой учраас албан өрөөнүүдийг нь хурааж аваагүй байсан” гэснээс үзвэл ямар ч байсан гишүүдийн өрөөний түлхүүрт өөрт нь байжээ гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны хамгаалалтын алба, эсвэл прокурорын байгууллага хурааж авсан талаар ямар нэг мэдээлэл явсангүй л дээ.

Мөн өдөр Т.Аюурсайхан гишүүний гэр буюу хувийн орон сууцанд нь үзлэг нэгжлэг хийхээр орж буй бичлэг ч бас нийгмийн сүлжээнд байна. Тэгэхээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд АТГ-ын зүгээс хоёр гишүүн асан дээр ямар нэг “ажиллагаа” хийгээгүй ээ гэсэн үг. Сэтгүүлч асууж байна л даа, “Энэ үзлэг нэгжлэг чинь арай оройтсон юм биш үү? Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн даруйд яагаад үүнийгээ хийгээгүй юм бэ?” гэж. Тэгсэн чинь “Бүх юм прокурорын зөвшөөрлөөр явж байгаа” гэдгээс өөр хариулт өгсөнгүй. Тэгэхээр хорь гаруй хоногийн өмнө гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт болон түдгэлзүүлэх болсон үндэслэлээ УИХ-д хүргүүлсэн прокурорын байгууллага үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлөө өчигдөр л АТГ-т өгсөн хэрэг үү? Тийм бол яагаад? гэдэг асуулт.

Хоёрдугаарт, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш өнгөрсөн 14 хоногийн хугацаанд сэжигтэн, яллагдагч нар хэргийнхээ ул мөрийг баллаж амжсан байх магадлал бий юу? гэдэг хоёр дахь асуулт.

Яагаад ч юм манай хууль, хяналтын байгууллагууд ямар ч юман дээр яаж ийгээд нэг “мэргэжлийн бус” хандаж чадаад байдгийн бас нэг жишээ АТГ-аас өчигдөр явуулсан үзлэг, нэгжлэг болов. Ажлыг бүр нэг хийхийн тулд биш, хийж байгаа гэдгээ бусдад харуулахын тулд ажилладаг юм шиг анзаарагдаад байдаг.

Уг нь бол гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгөхөөсөө өмнө АТГ-ын нөхөд ажиллагаандаа аль хэдийн бэлтгэчихсэн, УИХ түдгэлзүүлэх шийдвэрээ гаргангуут шууд чуулганы танхимаас гарахад нь дайчлан баривчилдаг санж уу, гэр бараа, албан өрөө рүү нь нэвтэрдэгсэн үү нэг юм болсон байх ёстой биз дээ. Наад захын логикоор бодоход...  

Саяхны жишээ бий шүү дээ. Хоёр нөхөртэй яг нэг зэрэг нүүрсний хэрэгт шалгагдаж эхэлсэн, шалгагдаж байгаа шүү гэдгийг нь зарласны дараа Ж.Мөнхбат гэдэг гишүүн "Ээжийгээ эмчлүүлмээр байна" гэж хэлээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд хил даваад зугатчихсан. Тэрнээсээ хойш эргэж ирээгүй, ирэх бодол ч байхгүй биз. Арга буюу УИХ гишүүнийг өөрийнх нь эзгүйд, бичгээр гаргасан хүсэлт дээр нь үндэслээд чөлөөлж байх жишээтэй.

Бас нэг жишээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэмт хэрэг үйлдэж, улсад хохирол учруулчихаад гадаадад зугтаад гарчихсан, тэндээ амьдарч байгаа нөхдийг баривчилж авчирдаг "шувуу ажиллагаа" ч билүү нэг юм гаргаж ирээд баахан хүний нэр зарлачихсан. Зарлагдсан хүмүүс нь бүгд байгаа байгаа газраасаа дайжаад, зугтаад, байраа солиод алга болсон. Одоо араас нь "Хаана байгааг нь зааж өгсөн хүнд 10 мянган долларын урамшуулал өгнө өө" гээд зарлаад сууж байгаа. Яг нөгөө "азаргаа уначихаад адуугаа хайдаг" мунгинуу малчин шиг.

Уг нь бол тэр хүн мүнээ баривчилж авчирдаг тусгай ажиллагаа чинь үргэлж нууцын зэрэглэлтэй явагддаг, тэгээд авчирсан хойноо "ийм ийм үндэслэлээр энэ энэ хүмүүсийг авчирсан, шалгаж байгаа" гэж мэдээлдэг туршлага манай хууль, хүчний байгууллагад саяхан болтол байлаа л даа. Одоо гэтэл Монголоор нэг "азаргаа уначихаад адуугаа хайсан" мунгинуу хууль сахиулагчид гарч ирэх шив. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Зориуд хийж байгаа ажил
    2023 оны 04 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 51 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 53 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 54 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 54 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 55 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 56 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 58 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 6 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 19 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 28 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 11 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 12 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 13 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 13 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 14 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 21 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 20 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top