x

Монголын ноолуурын салбарынхан Францын компаниудтай хамтарна

Монголын ноолуурын компаниуд дэлхийд алдартай Францын “Шанел”, “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээ эхлүүлж байгааг Бүгд найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену онцоллоо. 

Тэрээр, энэ сарын 7-9-нд манай улсад албан ёсоор айлчилсан юм. Энэ нь Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын манай улсад хийж буй анхны айлчлал байв. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Францын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Францаас өндөр ашиг шимт мал импортлон махны чиглэлийн үхрийн эрүүл бүс байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд туршлага судлах сургалт зохион байгуулах, газар зүйн заалтад нутгийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, хамгаалах асуудлаар санал солилцов. Мөн хөдөө орон нутгийн хөгжил, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан нэмүү өртөг шингээх, ялангуяа гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг таниулахад хамтран ажиллах тухай ярилцлаа. 

Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену, “Монгол Улс өргөн уудам газартай, уламжлалт мал аж ахуйн нөөц бололцоотой гэдгээрээ Франц Улстай адилхан. Францын мон биллиард үүлдрийн үхрийг монголчууд мэддэг, ялангуяа мах, сүүний үүлдрийг импортлох сонирхолтой байна. Мөн Францын тал сургалтын чиглэлээр, малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн ширээнд хүртэлх шат дамжлагын эрүүл ахуйг хангахад хамтарч ажиллах боломжтой. Монголд маш сайн бүтээгдэхүүн олон байгааг хилийн чанадад таниулах ёстой. Франц Улс газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хамгаалах талаар 90 жилийн туршлагатай. Энэ нь нэг талаас мэргэжлийг, нөгөө талаас тухайн бүс нутгийн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Монголын сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг гадаадад таниулснаар хол, ойрын хөршүүддээ бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой” гэв. 

Уулзалтаар ярьсан нэг чухал зүйл нь “1000-д 4” буюу хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай олон улсын санаачилга юм. Монгол, Францын хооронд энэ онд хэд хэдэн томоохон айлчлал төлөвлөсний эхнийх нь ийнхүү хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч эдийн засгийн харилцаа, худалдааны хэмжээ, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгааг харгалзан “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 20 цаг 2 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 58 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 57 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 21 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 27 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top