x

Хотын фракцийг буланд шахаж, унагаах гэсэн ажиллагаа тэднийг улам хүчирхэгжүүлэх үү?!

Энэ хавар улс төрд гал гарсан үйл явдлуудын ар араасаа өрнөх нь тодорхой боллоо. “Авлигын загалмайлсан эцгийг алдчихлаа” гэж олон улсад цоллон байж Т.Бадамжунайг бариад ирэв. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас зарласан “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албыг хуу цэвэрлэхээр 800 албан тушаалтны сандал ширээний асуудал хөндөгдлөө. Энэ бүгдийн цаана МАН-ын фракцуудын тэмцэл улам хурцдаж, шуурга босож ч мэдэхээр байна.

МАН-ын 80-аад оныхон М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь унагааж, улс төрд багагүй хугацаанд ноёлсон хотын фракцийг хуйгаар нь унагасан. Улмаар түүний фракцыг устгах гэсэн явуулгууд хөшигний ил ч нэг, далд ч нэг өрнөсөөр ирэв. У.Хүрэлсүхийн томилгоогоор удирдах албан тушаалд очсон хотын бүлэглэлийнхнээс Л.Оюун-Эрдэнэ байсхийгээд л сугалж явуулдаг байлаа. Бас бус хэсэг нь М.Энхболдоосоо урваж, эрх мэдэлд хүрсэн нэгнийг тойрон хүрээлсэн. МАН-ын 80-аад оныхны бичсэн зохиолын дагуу хотын фракц яах аргагүй дотроосоо задарч, бутарсан. Бас хуваагдаж, хоёр талд гарсан. Улс төрд хэн нэгний хормойноос зүүгдэхгүй л бол хөлөө олоход хэцүү. Ялангуяа унасан фракцийнхаа удирдлагыг амбицад хөтлөгдсөн хүмүүс орхиод явдаг нь МАН-д гэлтгүй улс төрд байдаг л нэг үзэгдэл. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд хотын фракц М.Энхболдтойгоо хамт нам гүм болоод байв. Тал, тал тийшээ явах нь явж, цөөн хэд нь “эзэндээ” үнэнчээр үлдсэн гэж МАН-ынхан өөр хоорондоо ярьцгаах юм билээ. Харин М.Энхболдоос холдсон хэсэг нь У.Хүрэлсүх дээр очиж наалдсаныг улс төрийн хүрээнийхэн бүр ч андахгүй.

МАН-ын 80-аад оныхон төр барьж байгаа, тэдний эрин үед хотын фракцыг дахин сэхэхээргүй болтол нь бут цохиж чадлаа гэж Л.Оюун-Эрдэнийг дагагчид алга ташиж гүйлддэг нь худлаа биш. Тэгвэл тэдний хүслээр болохгүй гэх олны яриа оргүй биш бололтой. Хараад байхад хотын фракц тийм ч амархан ойчихгүй юм шиг байна. Мэдээж насаараа улс төрийн тогоонд чанагдсан хаширууд хэдийд яаж хөдлөхөө хэзээнээсээ зурчихаад сууж байгаа биз. Буланд хэт шахагдаад байсан хотын фракцынхан зохион байгуулалтад орж, хүчээ нөөж эхэлжээ. Тэд МАН-ын хуучны нөлөө бүхий кадруудтай нэгдэхээс гадна увсын фрацктай сүрхий сүлэлдсэн сурагтай.

Улстөрд хүчтэй нэгнийгээ дарахын тулд нөгөөдүүл нь нэгддэг процесс байдаг. Энд тэнд нууцаар уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хамаг “хор”-оо найруулж төлөвлөнө. Сонгууль хаяанд ирсэн болохоор одоо бүгд эрчимтэй хөдөлгөөнд орох нь ойлгомжтой. Харин хэн ухаалаг нүүдэл хийсэн нь ялна. Энэ өнгөнөөс харахад, Л.Оюун-Эрдэнийн хувьд хотын фракцыг дарах гэж байгаад дийлдэхээргүй хүчтэй болгоод босгоод ирж байгаа юм биш биз.

Гэхдээ улс төр ийм бужигнаантай байгаа үед асуудал яаж ч эргэж болно. Магадгүй намын дарга өөрөө М.Энхболдыг буцаад нэгдье гэж дуудаад ирүүлж ч мэднэ. Бүр ч эсрэгээрээ хүрээгээ тэлсэн У.Хүрэлсүхийн зүүний хүчний фракц Л.Оюун-Эрдэнийг унагаах гэж шуурхайлж ч магадгүй. Ер нь М.Энхболдын фракц улс төрд эргэн ирэлт хийхээс олон хүн тэр дундаа МАН-ын одоогийн удирдлагууд үнхэлцгээ хагартал айж суугаа.

Тиймдээ ч янз бүрийн улс төрийн акци өрнүүлж, массыг жигшүүлэхээр элдэв мэдээлэл хөврүүлж байгаа гэж харж, тайлбарлах хүмүүс ч байна. Эцсийн дүндээ хотын фракцыг нухчин дарах гэсэн иймэрхүү үйлдлүүд нь тэднийг улам хүчирхэгжүүлж, улс төрд эргэн ирснээ хэзээ мөдгүй зарлах нь үнэн ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 54 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 56 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 57 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 57 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 58 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 59 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 1 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 3 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 9 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 22 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 31 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 14 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 15 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 16 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 16 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 17 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 24 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top